Wednesday, August 5, 2009

Driver's dilemma

Өнгөрсөн хавар С.Өнөрийн Student's dilemma /http://sbonur.blogspot.com/2008/11/students-dilemma.html эндээс original-г нь сонирхоорой/ хэмээх Нэшийн тэнцвэрийн Prisoner's Dilemma тоглоомыг оюутнуудын дунд буулгасан талаарх нийтлэлийг уншаад "үүнийг жолооч нарын дунд ч бас буулгаж болно ш дээ" гэсэн санаа орж ирснээ одоо та бүхэнд сийрүүлье.
-
Тоглоомын дүрмийг тайлбарлавал:
Арт, Боб нар хэрэг хийсэн хэмээн сэжиглэгдэж бие биенээсээ хамааралгүй байцаалтанд оржээ. Хэрвээ тэр хоёр хоёулаа хэргээ хүлээхгүй бол 6 сарын ял онооно. Харин хоёулаа хэргээ хүлээвэл 5 жилийн ял онооно. Арт хэргээ хүлээгээд Боб хүлээхгүй бол хэргээ хүлээсэн Артыг суллаад найз Бобыг нь 10 жилийн ял, эсрэг тохиолдолд буюу Арт нь хэргээ хүлээхгүй Боб нь хүлээх тохиолдолд Артыг 10 жилийн ял, Бобыг суллах нөхцөлд тэд оржээ. Нэшийн тэнцвэр ёсоор тоглоомын тэнцвэр хоёулаа хэргээ хүлээх дээр тогтох бөгөөд энэ нь хоёулаа хэргээ хүлээхгүйгээс үр ашиг муутай, таагүй тэнцвэр юм /http://en.wikipedia.org/wiki/Prisoner%27s_dilemma/
-
Улаанбаатар хотын авто замын бөглөрөл өнөө үед хурц асуудал болжээ. Аль эрт соц нийгмийн үед эл хотыг 500 000 хүн амтай байна хэмээн төлөвлөсөн нь өнөөдрийн сая гаруй оршин суугчидтай нийслэлд маань ийм нөхцөл байдлыг үүсгэх нь арга ч үгүй биз. Гэхдээ мөхөс миний нүдээр УБ-н замын чанарыг эс тооцвол хотод байгаа бүх машинд сааталгүй зорчих хүрэлцээт нөхцөл байгаа харагдаж байна.
-
Одоо яагаад хамгийн муу тэнцвэрт хүрээд байгаа талаарх тоглоомондоо орцгооё.
Хэрэв жолооч бүр дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцвол хамгийн үр ашигтай нөхцөл үүснэ. Улаан гэрэл асахад хязгаарлах зурвасын хойно зогсож, шулуун зураас давахгүй тохиолдолд түгжрэл үүсэх шалтгаан алга болно. Хамгийн гол нь бүгд адил хугацааг бусдыг хүлээж /ногоон гэрэл асахыг хүлээж/ өнгөрөөнө. /хоёул хэргээ хүлээгээд 6,6 сарын ял авч байгаа мэт/
Гэтэл зарим нэг хувиа хичээсэн этгээдүүд гол замаас ирж буй тээврийн хэрэгслийг хүлээлгүйгээр туслах замаас орно, энэ нь тэдэнд ашигтай байх нь аргагүй, бусад нь түүнээс илүү хугацааг хүлээлгийн зурвасны ард өнгөрөөж байгаа юм чинь /яг л Боб суллагдаад Арт хэргийг хүлээлгүй 10 жилийн ял авсан мэт/. Ийм байдлыг тэсвэрлээгүй бусад жолооч нар ч гэсэн тийм байдлаар цаг хожих гэсэн incentive буюу хүсэл, шалтаг үүссэнээр loose-loose тэнцвэр дээр тогтож байгаа юм.
Ердөө л энэ Улаанбаатар хотын маань замын бөглөрлийн үндсэн шалтгаан нь юм.
-
Үүн дээр нэмж хэлэхэд тус болохоосоо ус болох нь их гэгчээр замын цагдаа нарын зохицуулж байгаа уулзвар дээр түгжрэл болоод байгаа юм шиг...
Уул нь эрээн мод барисан ах нар зүгээр л ажиглаад, хэн дүрэм зөрчинө түүнийг торгоод /арга хэмжээ аваад гэвэл арай дээр юм уу даа/ байвал зүгээр юм байгаам даа ...

3 comments:

  1. сайхан нийтлэл болжээ.бичээд байгарай. arctic

    ReplyDelete
  2. Цагдаагаар зохицуулах чинь ЭЗ-т төр оролцож байгаатай л адил шүү! хэхэ

    ReplyDelete
  3. монголдоо бол замын цагдаа нарыг торгосон мөнгөө өөрсдөө ав гэдэг хуультай болчихвол ч энэ асуудал дорхноо л шийдэгдэнэ. харин сөрөг үр дүн нь гэвэл тоолж дуусашгүй цагдаа нар, эсвэл хиймэл дүр эсгэгч нар олшрох байхдаа

    ReplyDelete