Sunday, March 13, 2011

Хоёр урсгалын онол ;)

Өчигдөр уулзаагүй удсан найз нартайгаа пан үсэрч уулзацгаалаа. Лаг ч юм шиг хүний амьдралын мөн чанар, хүн юуны төлөө амьдарч байгаа талаар бие би биенийхээ үзэл бодлыг сонсоцгоолоо. Үүнээс надад сэтгэгдэл үлдээсэн нэг үзэл бодлыг танд сонирхуулахаар шийдлээ.
Хүний амьдрал ер нь 2 урсгалтай гэнээ. Нэг нь анд нөхөд, ажил төрөл гэх мэт албан ёсны талын урсгал, нөгөө урсгал нь мэдээж хүн төрөлхтөний мөнхийн сэдэв хайр дурлал гэж байгаан.
Олон хүмүүсийн нүдэнд амжилттай явж байгаа хүмүүс дээр дурдсанчлан нэгдүгээр урсгалыг загварчилж чадсан байх бөгөөд үүнийг хичээвэл хэнбгуай ч хийж чадна.
Харин хоёрдугаар урсгалыг загварчилж чадсан хүн хорвоо дээр байхгүйн дээр, чадах хүн ч гарахгүй гэнээ. Хүн бүрийн анхны учрал түүний хувьд насан туршид нь ямар нэг (хар, цагаан, гэгээлэг, гунигтай) толбо үлдээдэг. Магадгүй ийм шалтгааны улмаас хүн бүрт энэ нь түүний private нууц болж үлдэж, түүнээс бусад өөр хүн мэдэж чаддаггүй байх (ийм болохоор нь загварчилж чаддаггүй байх).
Дээрх шалтгааны улмаас эхний учрал ихэнх тохиолдолд алдаж эндэж дараагийн удаад өмнө гаргасан алдаагаа засч (бас сэтгэлийн хат сууж) үйл хөдлөлөө хийдэг. Алдаа засч чадаагүй тохиолдолд бидний нэрлэдгээр "өвгөнтөд" очдог гэнээ (Өвгөнтийн архичидын тэнд очсон шалтгаан нь ихэнхдээ нэг бол аав ээжийгээ алдсан, эсвэл нөгөө 2 дугаар урсгалын эхний алхамаас хүнд хохирол учирсан гэж үзээд алдаагаа засахыг хүсээгүй байдаг (Б.Зоригт 2011)).
Тийм учраас хүн нэгдүгээрт алдах нь тодорхой, хоёрдугаарт алдаагаа засахгүй бол нөгөө хэцүү нэрт газар луу явдаг учраас 2 дугаар урсгалын амьдралыг аль болох эртхэн эхэлсэн нь хамгийн ойрхон дөхөлт хийсэн үнэлгээ болдог юм байна.
Харин таны хувьд энэ бодолтой явдаг вэ?

Friday, March 11, 2011

Симпл харьцуулалт

Ойрд блогтоо салхи оруулалтгүй удсан байна. Нэгдүгээрт нэг л сонирхол төрдөггүй, магадгүй энэ нь лаг лаг юм бичдэг хүмүүсийн бичлэгийг уншаад өөрийн санаа өчүүхэн болохыг мэдэрсэнээс ч болсон байж магадгүй юм. Хоёрдугаарт тухтай суугаад юм бичих завгүй хэдэн тийшээ үсчиж явсаар нэлээд удаан хугацаа өнгөрсөн байна. Өнөөдөр ямар тахил нь буруу өргөгдсөн юм бол бүү мэд юу ч хамаагүй бичмээр санагдаад байх юм. Цаг хугацаа нэг л мэдэхэд өнгөрчих юм даа. Энэ жил би гэдэг хүмүүн 21 нас хүрнэ гэжаагаан. Гэтэл 21-тэй аавын хүүхдүүд ер нь юу хийчихсэн байна аа. Өөртэйгөө харьцуулж үзье даа. Магадгүй та ч гэсэн өөрийн насны хүмүүсийг ертөнцөд төрөөд юу хийж бүтээсэн байгааг өөрийнхтэйгөө харьцуулж үзээрэй.
1.Манай аав гэж мундаг хүн 21 хүрж байхдаа ЗСБНХУ-д төмөр замын инженерээр сурч байлаа. Суралцах хугацаандаа олон улсын оюутнуудын орос хэлний олимпиадад БНМАУ-аа төлөөлж орж байсан гэнээ, гэтэл би гэж англи хэлийг хэрэглээний түвшиндээ ч ашиглаж чадахгүй нэгэн байх юм.
2.Манай сургуулийн Загдрагчаа гэдэг оюутан намайг 1 дүгээр курст орж байхад 3 дугаар курст байсан юм. Тэр 'ах' нэгдүгээр курст байхдаа Аргилсан багшийг өвчтэй байхад оронд нь үеийнхээ, зарим тохиолдолд өөрөөс нь ахмад оюутнуудад дээд математик хичээл заагаад явж байсан гэсэн. Гэтэл би сонгосон хичээлийнхээ агуулгыг бүрэн ойлгож чадахгүй, нэг л их том толгой яваад байдаг.
Гэхдээ бас ч гэж гайгүй ээ. Өдөр хоногийг яаж өнгөрөөхөө мэдэхгүй архиар унд хийж, тамхиар агаар хийж, дотагаар цаг хийж байгаа залуусын хажууд бас ч гэж гайгүй ээ.
За ямар ч байсан би гэдэг хүн 21 хүрч байхад бусад нь иймэрхүү л байсан юм шиг байгаан...