Monday, August 3, 2009

Хайр программыг суулгах заавар

Худалдан авагч: Би техникийн талаарх мэдлэгт маруухан л даа. Хайр -ын программыг яаж суулгадаг (install) вэ?
Мэргэжилтэн: Эхлээд өөрийгөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү? Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар ӨНГӨРСӨН ГУНИГ.EXE, АТАА ХОРСОЛ.EXE, ГОМДОЛ.EXE гэдэг программууд ажиллаж байна. Тэд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох юмуу? Мэргэжилтэн: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ГУНИГ.EXE программ өөрөө арилчихдаг юм. Хэсэг хугацаанд түр санамжинд тань байх боловч бусад программуудад нөлөөлж чадахгүй. ХАЙР нь эрт орой хэзээ нэгэн цагт БАГА ИТГЭЛ.EXE -г арчиж ИХ ИТГЭЛ.EXE гэдэг нэртэй модуль суулгадаг. Гэхдээ хамгийн гол нь та өөрөө ХОРСОЛ.EXE, ГОМДОЛ.EXE гэдэг программуулыг хаах хэрэгтэй. Учир нь эдгээр нь ХАЙР-ыг суулгахад саад болдог. Та хааж чадах уу эрхэм ээ? Худалдан авагч: За хаачихлаа. Тэгсэн чинь ХАЙР өөрөө автоматаар сууж эхэллээ. Зүгээр биз дээ? Мэргэжилтэн: Тийм ээ! Гэхдээ энэ бол зөвхөн үндсэн программ. Үүний дараа хамгийн сүүлийн үеийн дээд загварыг нь суулгахын тулд өөр ЗҮРХ-үүдтэй холбоо тогтоох ёстой. Худалдан авагч: Ёооё! Эхэлж амжаагүй байхад л алдаа заагаад эхэллээ шүү дээ. Одоо яах вэ? Мэргэжилтэн: Ямар алдаа зааж байна? Худалдан авагч: АЛДАА 412- ПРОГРАММ ДОТООД СИСТЕМД АЖИЛЛАХГҮЙ БАЙНА.Энэ юу гэсэн үг вэ? Мэргэжилтэн: Санаа бүү зов. Энэ бол энгийн нэг алдаа. ХАЙР-ын программ нь өөр ЗҮРХ-нүүдэд ажиллахад бэлэн байгаа ч таны ЗҮРХ-энд ажиллахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та бусдыг ХАЙРЛАХЫН тулд эхлээд өөрийгөө ХАЙРЛАХ хэрэтэй гэсэн үг. Худалдан авагч: Тэгвэл би юу хийх хэрэгтэй вэ? Мэргэжилтэн: "ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ" гэдэг файлын доорх ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХ.DOC, ӨӨРТӨӨ ИТГЭХ.TXT, ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭХ.TXT болон САЙН ҮЙЛС.DOC гэдэг файлуудыг сонгоод бүгдийг нь МИНИЙ ЗҮРХ гэдэг хавтсандаа хийгээрэй! Дараа нь ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ СААД.EXE -ийг бүх файлуудаасаа бүр хогийн савнаасаа хүртэл арчиж ор тас алга болсонд нь итгэлтэй болох хэрэгтэй. Худалдан авагч: Би чаднаа! Үнэхээр МИНИЙ ЗҮРХ цэвэрхэн файлуудаар дүүрч байна. ИНЭЭМСЭГЛЭЛ.MPG дэлгэцэн дээр минь тоглож байна. ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛ.COM, ЭНХ ТАЙВАН.EXE ба СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ.COM -ууд МИНИЙ ЗҮРХЭНД хуулагдаж байна. Мэргэжилтэн: Тийм бол ХАЙР суугаад ажиллаж эхэлсэн байна. Энэ үеэс эхлээд та одоо юуг ч даван туулж чадах болно. Гэхдээ нэг юм сануулъя. Худалдан авагч: Юу билээ? Мэргэжилтэн: Хайрын программ үнэгүй байдаг. Тиймээс тө өөрийн таньдаг мэддэг бүх хүмүүст forward хийгээрэй! Тэр хүн бусадтай хуваалцсаны дараа эргээд танд цэвэрхэн модулиуд илгээх болно. Сургамжит өгүүллэгүүд цувралаас ...

2 comments: