Өчигдөр уулзаагүй удсан найз нартайгаа пан үсэрч уулзацгаалаа. Лаг ч юм шиг хүний амьдралын мөн чанар, хүн юуны төлөө амьдарч байгаа талаар бие би биенийхээ үзэл бодлыг сонсоцгоолоо. Үүнээс надад сэтгэгдэл үлдээсэн нэг үзэл бодлыг танд сонирхуулахаар шийдлээ.
Хүний амьдрал ер нь 2 урсгалтай гэнээ. Нэг нь анд нөхөд, ажил төрөл гэх мэт албан ёсны талын урсгал, нөгөө урсгал нь мэдээж хүн төрөлхтөний мөнхийн сэдэв хайр дурлал гэж байгаан.
Олон хүмүүсийн нүдэнд амжилттай явж байгаа хүмүүс дээр дурдсанчлан нэгдүгээр урсгалыг загварчилж чадсан байх бөгөөд үүнийг хичээвэл хэнбгуай ч хийж чадна.
Харин хоёрдугаар урсгалыг загварчилж чадсан хүн хорвоо дээр байхгүйн дээр, чадах хүн ч гарахгүй гэнээ. Хүн бүрийн анхны учрал түүний хувьд насан туршид нь ямар нэг (хар, цагаан, гэгээлэг, гунигтай) толбо үлдээдэг. Магадгүй ийм шалтгааны улмаас хүн бүрт энэ нь түүний private нууц болж үлдэж, түүнээс бусад өөр хүн мэдэж чаддаггүй байх (ийм болохоор нь загварчилж чаддаггүй байх).
Дээрх шалтгааны улмаас эхний учрал ихэнх тохиолдолд алдаж эндэж дараагийн удаад өмнө гаргасан алдаагаа засч (бас сэтгэлийн хат сууж) үйл хөдлөлөө хийдэг. Алдаа засч чадаагүй тохиолдолд бидний нэрлэдгээр "өвгөнтөд" очдог гэнээ (Өвгөнтийн архичидын тэнд очсон шалтгаан нь ихэнхдээ нэг бол аав ээжийгээ алдсан, эсвэл нөгөө 2 дугаар урсгалын эхний алхамаас хүнд хохирол учирсан гэж үзээд алдаагаа засахыг хүсээгүй байдаг (Б.Зоригт 2011)).
Тийм учраас хүн нэгдүгээрт алдах нь тодорхой, хоёрдугаарт алдаагаа засахгүй бол нөгөө хэцүү нэрт газар луу явдаг учраас 2 дугаар урсгалын амьдралыг аль болох эртхэн эхэлсэн нь хамгийн ойрхон дөхөлт хийсэн үнэлгээ болдог юм байна.
Харин таны хувьд энэ бодолтой явдаг вэ?
Showing posts with label Юу ч биш. Show all posts
Showing posts with label Юу ч биш. Show all posts
Sunday, March 13, 2011
Tuesday, December 1, 2009
Fairy tale

Нэгэн нарлаг өдөр охин унд, хүнсээ цуглуулахаар зах руу явах болов. Урдын л адил дуу аялаад, эргэн тойрноо сониуч хүүхэд шиг ажиглан явж байтал гэнэт түүнтэй нэгэн залуу мөргөлдөж охины гарнаас тортой алим нь мултран унах нь тэр гэнэ.
Анзааргагүй зангаасаа болж эмэгтэй хүнийг гэмтээх шахсан залуу санаа зовинон охинд алимыг нь түүлцэж өгч байтал хаашаа ч бултаж боломгүй тийм гэнэхэн, хайр татсан нүдний харц залуу хүүг дөнгөлж орхиж гэнэ.
"Уучлаарай өөртөө чинь танилцаж болох уу намайг ... гэдэг, намайг уучлаарай бүх зүйл надаас болсон" гэж түгдэрэн хэлэхэд бүсгүй хариуд нь "Зүгээр дээ миний л болгоомжгүйнх, намайг ... гэдэг. За за би явлаа" гээд царай нь улайгаад гүйгээд явчихав.
Тэр мөчөөс хойш залуу бүсгүй, залуу хүү 2 нэгэн ижил шаналалд унах нь тэр гэнэ.
Үргэлжлэл бий ...
Subscribe to:
Posts (Atom)