Sunday, December 26, 2010

Тэмээ мориноос хурдан уу?

Тэмээ мориноос хурдан уу
View more documents from Nomun19.
Зуны амралтаар ийм л юм хийж амарлаа. Өвлийн амралтын тайлангаа зуны амралтын эхээр пост хийнэ ээ. :)

Thursday, June 24, 2010

Сайхан дурсамж

захирамж1
View more documents from Nomun19. Өнгөрсөн хавар ЭЭТ тэнхмээрээ нүсэр зугаалгыг Гурав булаг амралтын газар хийсэн. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 2-р курсыхны нэрэмжит бөхийн барилдаан болсон бөгөөд түрүүлсэн бөхөд ТЭНХМИЙН АРСЛАН, үзүүрлэсэн бөхөд ТЭНХМИЙН ЗААН цолыг тус тус 4-р курсын Энх-Амгалан, 2-р курсын Батхүү нарт олгосон юм. Үүнийг батлах захирамж бичиг дээрх байдлаар бүтээгдсэнийг та бүхэнд хүргэж байна.

Saturday, June 12, 2010

Хамгийн их үнэний хувь бүхий 2 өгүүлбэр

Сүүлийн үед өөрийн гэсэн хоёр афоризмтай болчихжээ. Бодох тусам үнэн юм шиг ... Магадгүй хэн нэгэнд үгүй ч байж болох ч миний хувьд энэ нь хамгийн их үнэний хувийг агуулж байгаа мэт санагддаг юм.

Хүн гэдэг унтаж, идэхийн хооронд ажилладаг амьтан юм даа, тэгээд тэд үүнийгээ амьдрал гэж нэрийджээ.
Хоёр нарны хооронд хоол ундааг эрхэмлэн аж төрдөг хүмүүс бид хоногийн 24 цагийн дундажаар 8 цагийг нь унтаж, 6 цагийг нь идэж өнгөрүүлдэг (өглөө, өдөр, оройн хоол) билээ. Үлдэж байгаа 10 цагт нь бидний нэрлэдэг их бүтээн байгуулалтыг бий болгохоор хөдөлмөрлөдөг. Гэтэл байнга ажиллаад байвал бас л хүнээ байчихна шүү дээ, тиймээс зугаацна, цэнгэнэ, хайрлана, дурлана ... гэх мэт маш олон зүйлсийг хийдэг. Эдгээрийг үлдэгдэл 10 цагаас хасаад хувааж тооцвол бидний бүтээмж гарах юм шиг байгаан ... Ингээд л бодохоор хүн гэдэг унтаж, идэхийн хооронд ...

Хүмүүс бид дээрх бүтээмж тооцож байгаа цагийг ашиглаж аливаа үйл хөдлөлийг хийхдээ үргэлж алдагдсан боломжийн өртөгтэй тулгарч байдаг. Хэдхэн хоногийн өмнө багш манай ангийхнаар бие даалтын материалыг засуулсан юм (мэдээж багшийн цаг зав нь болохгүй бид нарыг гуйсан хэрэг л дээ). Нэгэн оюутан "багш нар байнга иймэрхүү шалгалт, бие даалт, курсын ажил шалгаад ядаргаатай ажил хийх юм аа" гэж билээ. Миний бодлоор багшийн ажлыг хийхэд хэн нэгэнд мэдэхгүй зүйлийг нь мэддэг болгож, оюутан залуусыг их үйлсийн далайд гаргаж өгч маш их ханамжийг авдаг байх, харин материал засах нтэр нь тэр их ханамжийг авахад алдаж байгаа боломжийн өртөг болж байгаа юм.
Амьдрал гэдэг чинь өөрөө алдагдсан боломжийн өртөгтэй байдаг юм (магадгүй энэ блогийн эхэнд байрладаг Б.Сирийн хэлсэн үгний тайлал болж болох юм)

Thursday, April 8, 2010

Эдийн засгийн онолыг судалсны үр дүнд ...

Би гэдэг эдийн засаг, бизнесийн сургалттай дээд сургуульд суралцаад 4 дэх семистертэйгээ уулзаад байгаа билээ. Өдийг хүртэл өнгөрүүлсэн хугацаандаа энэ сургуулиас би хэд хэдэн амьдралын зарчмыг эдийн засгийн онолын өнцгөөс хардаг болсноо хуваалцъя гэж бодлоо.
Миний бодлоор микроэкономиксийн үндсэн санаа нь эрэлтийг үүсгэгч хэрэглэгч, нийлүүлэлтээр хангагч үйлдвэрлэгч нарын харилцан үйлчлэл юм. Бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээл дээрх бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгч, үйлдвэрлэгч нар нь хүчин зүйлийн зах зээл дээр хөдөлмөрийг нийлүүлэгч, худалдан авагч болдогийн адилаар хүмүүс бид нийгэмд эзлэх байр сууриа эрэлт нийлүүлэлтийн загвараар олж авдаг юм шиг байгаа юм.
Заримдаа аав нарын үг цөөн боловч жинтэй байдаг гэж ярьдаг даа, үүнийг бусад хүчин зүйлс тогтмол гэж үзээд дээрх загвараар тайлбарлавал хүүхдүүд болон аав нарын зах зээл дээр хомсдол үүсчихсэн байгаа юм. Тиймдээ ч аавын үг хүүхдүүдэд нэлээн хүчтэй буудаг байх. Гэтэл ээж нар болон хүүхдүүдийн зах зээл дээр байдал эсрэгээрээ бөгөөд хэт их үглэж байдаг ээж нарын нийлүүлэлт тэнцвэрт цэгээс давчихсан зах зээл дээр илүүдэл үүсгэчихсэн байгаа юм. Магадгүй энэхүү бэсрэг үзэгдлийг яруу найрагч Ц.Хулан Аавдаа гэдэг шүлгэндээ
...Адгаж ижий нар өдөржин радио шиг үгэлнэ
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж аав нар сумын үүзэл шиг хаа нэг дуугарна
Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг
Битүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өтөлдөг ... хэмээн шүлэглэсэн байх ...
/үргэлжлэл бий .../

Saturday, February 20, 2010

Мэдэхгүй юм даа ...

Яг одоо гадаа цас хаялаад хотын утааг бага ч гэсэн дарсан намуухан үдэш зочилж байна. Хаврын эхэн сар гараад удаагүй байгаа ч өвөл ингээд дуусаагүйг сануулах мэт цагаахан хур тэнгэрээс будран орно. Бүүр хэдэн жилийн өмнөхөөс эхлээд саяхан болсон таатай, таагүй дурсамжууд сэтгэлд гэнэт гэнэт орж тавгүйрүүлээд тодорхойгүй байдалд намайг ганцааранг маань орхиод явчих юм. Яг тийм нэгэн дурсамжуудын нэгийг хуваалцъя гэж бодлоо.
Бага гарын жийп маягийн машиныг жолоодож байна, замын хөдөлгөөнд ганц нэг зөрөх машиныг үл тооцвол оролцогсод гээд байх юмгүй шинэхэн тогтсон цасан дээр ганцаараа мөрөө гаргаад явна. Тун удалгүй цасан дарагдсан зам үүгээр хэн ч яваагүй гэх мэт дүнсийнэ. Нэгэн орон сууцны үүдэнд зогсоод машинаа түгжээд 4 давхар өөд харахад бусадтай адилхан л гэрэлтэх цонхны цаана надад харьяалагдах хэн нэгэн аз жаргалаар дүүрэн хүлээж байгааг би мэдэж байлаа ...
Ийм л зурвас бодол зурс хийн орж ирсэн дурсамжийг гэнэт санаад үүнийг тэрлэж байна. Магадгүй ямарч утга учиргүй зүйлс бичигдсэн байх л даа. Гэхдээ иймэрхүү олон олон юманд байн байн дарагдаад байхаар өөрийсөө ичих шиг, урам хугарах шиг л болох юм даа ...

Saturday, January 23, 2010

Бусдын юмыг бусдад санал болгох нь

Цахим тэмдэглэлдээ салхи оруулалгүй нэлээд удсан байна шүү. Уул нь нэг юм биччих санаатай sign-in хийгээд ордог боловч кибер нийтлэлчдийн ертөнцөөр төөрсөөр, миний бичих гэсэн санаа өчүүхэн зүйл болохыг мэдрээд л гарсаар ингэж удсан юм байлгүй дээ...
Хэд хоногийн өмнө уншаад ганцаараа инээж байсан нийтлэлийг дөнгөж сая дахин нэг эргүүлж хараад нээрээ л амьдралд байдаг ш дээ гэж бодов. Тэгээд та бүхэнд сонирхохыг санал болгож байгаа нь энэ юм аа ...
За тэгээд олон юм нуршаад яахав шууд энд дараад уншиж үзээрэй ...