Showing posts with label Эдийн засгийн онол. Show all posts
Showing posts with label Эдийн засгийн онол. Show all posts

Friday, December 4, 2009

Шарга Морьт овогт Даашинхүүгийн Гансүлд багшийн "дунд түвшний микро эдийн засгийн онол" хичээлийн лекцийн тэмдэглэл

Богино хугацааны нийлүүлэлтийн муруй X/22
Үйлдвэрлэлийн богино хугацаанд (Фобус) үйлдвэрлэл явуулах, эсвэл үйлдвэрлэлээ зогсоох шийдвэрээ хэрхэн гаргадаг вэ? гэсэн асуултанд хариулахын тулд биеийн тамираар хичээллэх ёстой бөгөөд дараах тохиолдлуудад шинжилгээ хийнэ.
(энд нөгөө таван нөхцлийг нь бичих гэсэн чинь google намайг бичиж болохгүй гээд алдаа заагаад байхаар нь бичсэнгүй, тэгсэн ч надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй дээ)

Дээрх нөхцлүүд дээр үндэслэн пүүсийн short-run supply curve-г MR ба demand, AVC, MC curves-г ашиглан графикт дүрсэлье.

ТӨЗЗ дээр ажиллаж буй пүүсийн эрэлтийн муруй P,=MR, гэсэн байрлал дээр байна гэж үзье. Энэ тохиолдолд пүүс ашгаа max байлгахуйцаар үйлдвэрлэлийн тоо хэмжээг сонгоно гэж үзвэл үнийн тоо хэмжээ бүрт харгалзах AVC>P байна. Иймээс энэ тохиолдолд үйлдвэрлэл явуулахгүй бөгөөд нийлүүлэлтийн муруйг босоо тэнхлэгтэй давхцсан хэлбэрээр дүрсэлнэ.

Харин эрэлтийн муруй P.=MR. гэсэн байрлалд байвал пүүс п-max байлгахуйцаар үйлдвэрлэлийн тоо хэмжээг сонгож буй тохиолдолд үйлдвэрлэлийн тоо хэмжээ бүрт харгалзах P>AVC байна. Энэ нөхцөлд ТӨЗЗ дээрх пүүс эдийн засгийн ашигтай, алдагдалтай эсвэл хэвийн ашигтай ажиллаж болно.

Гэвч онолын хувьд пүүс product-г ЗЗ-д нийлүүлэх боломж байгаа гэдэг утгаараа MC-н муруй AVC-тэй огтлолцсон цэгээс дээшхи хэсгээр пүүсийн short-run supply curve дүрслэгдэнэ завсарла цэг.

Saturday, August 29, 2009

Эдийн засгийн шинжлэх ухааны үндэслэгч

Нэтээр тэнэж яваад ийм нэг сонирхолтой нийтлэл байсныг copy-paste хийгээд хадгалчихсан байсныгаа оллоо. Бантсаных бант гэдэг шиг шууд л publish post гээд дарчихлаа. /Танихгүй ч гэсэн Ч. Отгончулуунд баярлалаа, линкийг нь санадаггүй ээ ;p /

Аристотель Economy (эдийн засгийн шинжлэх ухаан)-д анх нэр хайрласан юм. Тэр нийгмийн шударга ёсны төлөө тэмцэх эрмэлзлэлийн vрийг суулгажээ. Эртний vе өнөө цагт ч шинэ хэвээр байгаа мэт. "Сайн vйлс бvхэн хил хязгааргvй байх ёстой."

Аристотель Эдийн засгийн шинжлэх ухаан нь түүний сургаалийн гол цөм байгаагүй болой. Зарим нь түүний бичсэн гэгдэх "Өрхийн аж ахуйн тухай" 3 боть ном vнэхээр тvvний бvтээл мөн эсэхэд эргэлздэг авай. Гэхдээ л тvvний нөлөө бол маргаангvй их юм. Жозеф Шумпэтэр эдийн засгийн сэтгэлгээний эхлэлийг, vндэсийг тvvнтэй холбож vздэг. Шотландын "гэгээрэгчид", ялангуяа Адам Смитыг Аристотелигvйгээр төсөөлөхөд нэн бэрх. Аристотели "эдийн засаг"-т нэр өгсөн (ойкономиа) бөгөөд уг шинжлэх ухааныг өөрийн гэсэн зарчим, судлагдахуунтай болгоход их vvрэг гvйцэтгэжээ. Тэр эдийн засгийг нийгэмийн, ер нь ёс суртахууны шинжлэх ухаан гэж vзэж байж. Тvvний сургаальд Хомо политикус нь Хомо экономикустэй зөрчилддөггvй юм. Тэр хэт туйлширалгүй, ёс суртахуунд vндэслэсэн, улс төр ба шинжлэх ухааны чанадад орших, тийм эдийн засгийг хайх ерөнхий чиглэлийг тавиж өгсөн юм. Сократ болон Платон нарийн адилаар "сонгодог гvн ухаан"-ий эх vvслийг vндэслэсэн Аристотели нь манай эриний өмнөх 384 онд Тхракиэнд төрж, 322 онд Чалкис арал дээр нас баржээ. 17 тойдоо Платоны академид элсэн оржээ. Тэр Македоны Александрын хvмvvжvvлэгч багш байх vедээ практик- улс төрийн асуудлаар нилээн сонирхон оролдож байсан гэдэг. Хожим тэр өөрийн сургуулийг vндэслэсэн юм. Тэр өөрийн филосифио Платоныхтой сөргөлдvvлэх, түүнийг шvvмжилэх замаар хөгжvvлжээ. Түүний давтагдашгvй өвөрмөц сэтгэх арга, онолын гаргалгаанууд, философийн бvтээлvvд нь: логик- учирзүйн, ёс зүйн, байгалийн шинжлэх ухааны талаархи гар бичмэлvvдэд vлдэж хоцорчээ. "Ёс зvй", "Улс төр", "Эдийн засаг" ууд нь хамтдаа "практик философи" болно. Эдгээр нь ямагт "сайн сайхан амьдрал", хүний аз жаргал, хамтsн амьдралын хамгийн сайн зохион байгуулалт, төлөвлөлтийн төлөө байх болно. Ингэж тэр 18 -р зуун хvртэл бараг өөрчилөгдөлгүй "амьдарсан" онолоо vндэслэсэн юм. Адам Смит, Аристотелийн уламжлал, тvvний vзэл санааны дагуу, өөрийн "Yндэстнvvдийн баялаг" зохиолдоо, "Улс төрийн эдийн засаг бол төрийн тэргvvн, хууль тогтоогчдын шинжлэх ухааны хэрэглvvр /зэвсэг/ юм гэж vзэж байв". Энэ уламжлалын дагуу бол эдийн засаг нь нилээн чухал vvрэгтэй. Гэхдээ онцгой чухал ч юм уу, эсвэл хамгийн гол шийдвэрлэх vvргийг гvйцэтгэхгvй. Ер эдийн засгийн шинжлэх ухаан бол хамтын амьдралыг бий болгоход хувь нэмрээ оруулж буй нэгэн vйлчлэх чиг vvргээс өөр юу ч биш. Их ч vгvй бага ч vгvй ердөө ийм л vvрэгтэй. Тvvний энэ санаа одоо ч "амид" хэвээр. Жишээ нь:капитализмыг шvvмжлэгч Америкын эрдэмтэн Амтай Этзиони шиг "ёс суртахуунтай, тэгш эрхтэй шинэ эдийн засгийг", хvмvvнлэг "сайн нийгэм"- ийг байгуулахаар зорьж /шаардаж/ буй нь Аристотелийн санаа орчин vед дахин сэргэж байгаагийн нэг хэлбэр юм. Тэр эдийн засгийн онолын сэтгэлгээний тvvхэнд "өрхийн аж ахуй" хэмээх 3 боть номоороо ороогvй юм. Харин эдгээр номууд нь бvхий л vеийн онолуудын урьдач нөхцөл, суурь нь болж байв. Эхний ботиндоо тэр өрх гэр доторхи тэргvvлэх ёсны тухай: эхнэр нөхрийн, эзэн ба боолын, эцэг хvvхдvvдийн хоорон дахь харьцааны тухай бичжээ. Хоёрдугаар ботио Александр Макэдонскийн даалгавраар бичсэн байж болох юм. Тэр пэрс болон гэрэгийн тvvхэнд төр, засгийн удирдагчид нь заль хэрэглэж хээл хахуулийн замаар тvрийвчээ тvнтийлгэсэн 70 аргийг бичжээ. 3 дахь боть нь эдийн засагтай холбоогvй шахуу буюу "гэр бvл болон эрчvvдийн хууль" ийн талаар байв. Эдийн засгийн шинжлэх ухаанд оруулсан тvvний хувь нэмэр нь огт өөр "газар" байх нь цөөнгvй. Тухайлбал Шумпэтэрийн бvтээл, судалгааний гол суурь нь болсон Аристотелын мөнгөний онол нь "Никомахийн ёс суртахуун" гэдэг номынх нь ёс суртахуун, тэгш эрхийн талаархи бvлэгт нь байх жишээтэй. Мөнгөний vvргийг тэр орчин vеийн эдийн засгийн шинжлэх ухааныхтай төстэй байдлаар тодорхойлж байжээ. Мөнгө -хvний хэрэгцээний болон эд зvйлсийн өртгийн хэмжvvр, -өртгийг солилцох, дамжуулах хэрэгсэл, -мөнгө бол зээл. хувь хvн одоо хэрэглэх шаардлагагvй бол ирээдvйд хэрэглэх зорилгоор "хойш тавиж" болдог /хадгалах vvрэг/. Энэ бvхний хажуугаар тэр мөнгөний социал чиг vvргийг нь мартаагvй юм. "мөнгө байгаагvй бол хvмvvсийн хамтын амьдрал ч, солилцоо ч байхгvй байх байсан." Хойч vеийнхэндээ vлдээсэн тvvний эдийн засгийн сэтгэлгээний өв нь зөвхөн "Никомахийн ёс суртахуун" аас гадна улс төрийнх нь бvтээлд vлдсэн юм. Юуны өмнө тvvний улс төрийн шатлал нь ихэд учир утгатай. "...Улсын жижиг нэгжvvд /баг, сум, дvvрэг гэдэг шиг/ нь хvмvvсийн нэгдлийн, хамтийн амьдралын нэгэн тусгай хэлбэр юм. Улс төрийн амьдрал vvнээс л эхэлдэг. Бvх жижиг нэгжvvд нь сайн сайхны тусийн тулд л нэгддэг. Жижиг нэгдэл бvр илvv"сайн" -ий зvг тэмvvлэх бөгөөд ингэж явсаар, бvх сайнуудаас хамгийн дээд зэрэгт байх нэгэн сайны зvг тэмvvлсээр нэгэн хvчирхэг, мөн бусад бvх доод шатний дэд нэгдэлvvд тvvнд харяалагддаг, тийм нэгдэлийг бvрдvvлдэг. Vvнийг бид Улс, буюу төрийн нэгдэл гэж нэрлэдэг...". Тэр Полис (хот улсууд)-ийг хамгийн гол, хамгийн дээд шатний нэгдэл гэж vздэг байв. Бусад нь тvvний хvрээнд багтах бөгөөд поли нь ноёлох, бусдийг эрхшээх хvчтэй. Орчин vеийнхээр хэлбэл :Аристотели Улс төрийн шатлалын талаар "бvхний төлөө vvрэх улсын хариуцлага" дээр хvрээд цааш ахилгvй зогсжээ. Тvvнээс өмнө Платон, тvvнээс хойш Гэгэль, Карл Маркс нарын туйлшрагчдын адил (Карл Поппэрийн тодорхойлсноор буруу хуулагчид) төрийн дарангуйллын тухай санаа гаргаагvй юм. Улс төрийн болон эдийн засгийн онолын эхлэл, vvслийн vед Аристотель ёс суртахуунд тvшиглэсэн улс төрийн эдийн засгийн тухай санааг бий болгожээ. Поли (хот улс) нуудийн төв нь чөлөөт зах, зээл худалдааны талбай буюу агора байлаа. Тэнд хvмvvс өөрсдийн эдийн засгийн сонирхолыг солилцож, харилцан ярилцдаг байжээ. Зорилго болон зорилтын пирамидэд (шаталсан тогтолцоонд) улс төрийн эдийн засаг нь онолын улс төрийнхөө доор нь оршино. Улс төрийн утга учир нь тvvнийхээр бол засгийн асар их эрх мэдлийг ашиглан, хамтийн аз жаргалд хvргэхэд (хотлоор нь жаргаахад) оршино. Тэр өөрийнхоо vеийн буюу тухайн цагийнхаа ойлголтоор, хэмжvvрээр л улс төрийг хэмжиж байж. Мөн тэр "улс төр гэдэг нь сайн сайхан амьдралын төлөө л байдаг, тvvнд vйлчилэх vvрэгтэй" гэж баттай итгэж байв. Хvний амьд явах, амьжиргааг тордох хэрэгцээг хангах нь эдийн засгийн vvрэг юм. Улс төр бол эрх чөлөөний гvрэн, эдийн засаг бол зайлшгvй байдлын гvрэн болой. Аристотелийн улс төр, нийгэм, эдийн засгийн онолын санааг өнөөгийн тvвшинээс харах юм бол ардчилсан бус гэдэг нь тодорхой. Vvнд тайлбар илvvц биз. Учир нь тvvний онолд эмэгтэйчvvд, хvvхдvvд, боолуудын эрх чөлөө багтаагvй байдаг. Нэг гайхалтай зvйл нь тэр эдгээр бvлгvvдийг улс төрөөс хассан атлаа, нийгэмд хэрэв олонхи нь хамтын шийдвэр гаргах, зөвлөх ажиллагаанд оролцож чадахгvй байх юм бол төр "дайснуудаараа" дvvрдэг... гэж vздэг байжээ. Тэр цаг vеийнхээ, нийгмийнхээ бvтээгдэхvvн байсан юм. Гэхдээ л тэр нийгмийн тэгш байдал, тэгш эрхийн талаар хамгийн эхний бөгөөд "суурийг нь сайн vндэслэсэн" онолч байсан юм. Тvvний ойлголтууд, тодорхойлолтууд одоог хvртэл vнэ цэнээ алдаагvй төдийгvй, шинэ онолуудад ч нөлөөтэй хэвээр байна. Ямар vед чөлөөт байдлын дvнд бий болсон тэгш бус байдлыг зөвтгөж болох вэ? Аль тохиолдолд шударга бус гэж тооцох вэ, ямар vед хамтын амьдралд аюул учруулж байна гэж vзэж болох вэ? Тэр нийгмийн өргөн хэмжээний зохицол, vндэсний нэгдэлгvйгээр, сайн хамтын нийгэмлэг(нийгэм) бvрэлдэж чадахгvй гэдэгт итгэж байж. Тvvний "Политиэ" зохиолд өмч ба эрх чөлөө, олигархи болон ардчилсан зарчмыг гайхалтай сайн нэгтгэх гэсэн хvсэл нь илэрсэн байдаг. "Бvх нийгэмд 3 хэсэг бий. Лут баячууд, дундаж тvвшнийхэн, туйлийн ядуучууд. Хэрэв дундаж тvвшнийхний хэмжээ их байвал сайн. Учир нь ийм харилцаанд тэд оюун ухаандаа захирагдах нь хялбар байдаг" Хамгийн сайн нийгмийг бий болгоход шаардагдах эхний нөхцөл нь ашигтай аж ахуй, шударга хуваарилалт юм. Энэ нь эдийн засгийн vvргийг маш өндөр тvвшинд vнэлж буй хэрэг юм. Аристотелийн сургааль нь орчин vеийн эдийн засгийн шинжлэх ухаанд, нийгмийн, ёс суртахууны асуудлуудыг дахин шинээр, өөрөөр олж харах боломжийг олгож байна. Ч. Отгочулууны орчуулгаас . . .

Saturday, August 15, 2009

Sugar rush

Яагаад элсэн чихрийн үнэ тэнгэрт хадаад байна аа? - Эдгээр саруудад элсэн чихрийн үнэ ойрын 27 жилд байгаагүйгээр бусад хүнсний барааны үнээс даваад байна. Шалтгаан нь: Энэтхэг улс нь дэлхийн зах зээлийг элсэн чихрээр хангагч дэлхийн хоёр дахь том үйлдвэрлэгч гүрэн бөгөөд 2007-08 оны улиралд 28,6 сая тонн ургац хураасан боловч энэ жил 16 сая тонн болтлоо буурна гэсэн тооцоо хийгдсэн байна. Энэтхэгийн фермерүүд өнгөрсөн улирал элсэн чихрийн үнэ унасан, мөн экспортын хориг тавьсаны улмаас урьд урдынхаас бага хэмжээний чихрийн нишингэ тариалсан байна. Үүнд бас муссон салхи багагүй хэмжээний нөлөө үзүүлсэн юм. - Энэтхэгүүд ч өөрсдөө энэ амтат бүтээгдэхүүнийхээ томоохон хэрэглэгч аж. 2008 онд тэд 24,3 сая тонныг хэрэглэсэн бөгөөд энэ нь дэлхийн чихрийн эрэлтийн 15% орчим нь юм байна. Энэхүү энэтхэг бүтээгдэхүүний бууралт нь бага импортлогдож, олон улсын зах зээл дээрх үнийг өсгөнө гэсэн үг юм. Хэдийгээр энэтхэгийн засгийн газар экспортын хоригийг сулруулсан ч 2011 он хүртэл эрэлтийг хангах янзгүй байна. economist.com-c Aug 13th 2009 /орчуулгын алдаа гарсан байж магад тиймээс http://www.economist.com/daily/news/displaystory.cfm?story_id=14209265&fsrc=nwl -с оригийг нь уншаад алдаа оноог зааж туслана гэж найдаж байна/

Wednesday, August 5, 2009

Driver's dilemma

Өнгөрсөн хавар С.Өнөрийн Student's dilemma /http://sbonur.blogspot.com/2008/11/students-dilemma.html эндээс original-г нь сонирхоорой/ хэмээх Нэшийн тэнцвэрийн Prisoner's Dilemma тоглоомыг оюутнуудын дунд буулгасан талаарх нийтлэлийг уншаад "үүнийг жолооч нарын дунд ч бас буулгаж болно ш дээ" гэсэн санаа орж ирснээ одоо та бүхэнд сийрүүлье.
-
Тоглоомын дүрмийг тайлбарлавал:
Арт, Боб нар хэрэг хийсэн хэмээн сэжиглэгдэж бие биенээсээ хамааралгүй байцаалтанд оржээ. Хэрвээ тэр хоёр хоёулаа хэргээ хүлээхгүй бол 6 сарын ял онооно. Харин хоёулаа хэргээ хүлээвэл 5 жилийн ял онооно. Арт хэргээ хүлээгээд Боб хүлээхгүй бол хэргээ хүлээсэн Артыг суллаад найз Бобыг нь 10 жилийн ял, эсрэг тохиолдолд буюу Арт нь хэргээ хүлээхгүй Боб нь хүлээх тохиолдолд Артыг 10 жилийн ял, Бобыг суллах нөхцөлд тэд оржээ. Нэшийн тэнцвэр ёсоор тоглоомын тэнцвэр хоёулаа хэргээ хүлээх дээр тогтох бөгөөд энэ нь хоёулаа хэргээ хүлээхгүйгээс үр ашиг муутай, таагүй тэнцвэр юм /http://en.wikipedia.org/wiki/Prisoner%27s_dilemma/
-
Улаанбаатар хотын авто замын бөглөрөл өнөө үед хурц асуудал болжээ. Аль эрт соц нийгмийн үед эл хотыг 500 000 хүн амтай байна хэмээн төлөвлөсөн нь өнөөдрийн сая гаруй оршин суугчидтай нийслэлд маань ийм нөхцөл байдлыг үүсгэх нь арга ч үгүй биз. Гэхдээ мөхөс миний нүдээр УБ-н замын чанарыг эс тооцвол хотод байгаа бүх машинд сааталгүй зорчих хүрэлцээт нөхцөл байгаа харагдаж байна.
-
Одоо яагаад хамгийн муу тэнцвэрт хүрээд байгаа талаарх тоглоомондоо орцгооё.
Хэрэв жолооч бүр дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцвол хамгийн үр ашигтай нөхцөл үүснэ. Улаан гэрэл асахад хязгаарлах зурвасын хойно зогсож, шулуун зураас давахгүй тохиолдолд түгжрэл үүсэх шалтгаан алга болно. Хамгийн гол нь бүгд адил хугацааг бусдыг хүлээж /ногоон гэрэл асахыг хүлээж/ өнгөрөөнө. /хоёул хэргээ хүлээгээд 6,6 сарын ял авч байгаа мэт/
Гэтэл зарим нэг хувиа хичээсэн этгээдүүд гол замаас ирж буй тээврийн хэрэгслийг хүлээлгүйгээр туслах замаас орно, энэ нь тэдэнд ашигтай байх нь аргагүй, бусад нь түүнээс илүү хугацааг хүлээлгийн зурвасны ард өнгөрөөж байгаа юм чинь /яг л Боб суллагдаад Арт хэргийг хүлээлгүй 10 жилийн ял авсан мэт/. Ийм байдлыг тэсвэрлээгүй бусад жолооч нар ч гэсэн тийм байдлаар цаг хожих гэсэн incentive буюу хүсэл, шалтаг үүссэнээр loose-loose тэнцвэр дээр тогтож байгаа юм.
Ердөө л энэ Улаанбаатар хотын маань замын бөглөрлийн үндсэн шалтгаан нь юм.
-
Үүн дээр нэмж хэлэхэд тус болохоосоо ус болох нь их гэгчээр замын цагдаа нарын зохицуулж байгаа уулзвар дээр түгжрэл болоод байгаа юм шиг...
Уул нь эрээн мод барисан ах нар зүгээр л ажиглаад, хэн дүрэм зөрчинө түүнийг торгоод /арга хэмжээ аваад гэвэл арай дээр юм уу даа/ байвал зүгээр юм байгаам даа ...

Friday, May 22, 2009

Коазын теором

Өмчийн эрхийг тодорхой болгох нь тухайн дам нөлөөтэй холбоотой гадаад зардал буюу үр ашгийг худалдаалагдах зах зээл бий болгоно.
Жишээлбэл Дик, Спот гэдэг нэртэй нохойтой байж. Спот Дикийн хөрш Жейнийг амруулахгүй байнга хуцаж байдаг. Дик хөрш эмэгтэйд сөрөг гадаад нөлөө бий болгож байгаа нохойг байлгаж байснаараа ашигтай байна. Нохойн эзэн өөрийн хайртай амьтнаа шийтгэж түүнийг дуугүй байлгах уу, эсвэл Спотоос болж Жейн хэлмэгдсээр байх ёстой юу?
Дикийн нохойгоо байлгаж байснаас олж байгаа ашгийг түүний хуцсанаас болж Жейний үүрч байгаа зардалтай жишиж үзэхэд хэрэв ашиг зардлаас давж байвал Дик өөрийн хайртай амьтантайгаа байх нь үр ашигтай байх ба хөрш эмэгтэй нохойн хуцахыг үргэлжлүүлэх сонссоор байх шаардлагатай болно. Хэрвээ зардал ашгаас давбал Дик өөрийн итгэлт нөхрөөсөө хагацахаас өөр замгүй болно.
Коазын теоромоор хувийн зах зээл үр ашигтай үр дүнд өөрөө хүрэх чадвартай байдаг. Хөрш эмэгтэй нохойноос нь салахад нь тодорхой хэмжээний мөнгийг Дикэд санал болгож болно. Тэрээр санал болгож байгаа мөнгө нь нохойтой байхдаа олж байсан ашгаас илүү их бол хүлээж авах болно.
Дик болон Жейн мөнгөний зохицолд хүрсэнээрээ үргэлж үр ашигтай үр дүнд хүрч байх болно. Жишээлбэл, Дик нохой тэжээснээрээ 500$-н ашиг олдог ба Жейн 800$-н зардал гаргадаг гэж үзье. Энэ тохиолдолд тэр эмэгтэй нохойноос салахын тулд Дикэд 600$ санал болгоно. Хоёр тал хожиж үр ашигтай үр дүнд хүрэх болно.
Мэдээж Жейн хүсэхгүй юм уу эсвэл Дикийн хүсч байгаа хэмжээний мөнгийг өгөх боломжгүй байж магадгүй юм. Жишээлбэл, Дик нохойтой байснаар 1000$-н ашиг олж байсан бөгөөд Жейн 800$ зардал гаргадаг байсан гэж саная. Энэ тохиолдолд эмэгтэй 800$-с илүүгүй мөнгийг санал болговол Дик 1000$-с бага ямар ч саналыг хүлээж авахгүй байх болно. Ингэснээр Дик нохойтойгоо байсаар байх болно. Гэлээ ч гэсэн энэ зардал болоод ашиг үр дүнд хүргэх болно.
Саяхан болтол бид Дик нь хуцдаг нохойтой байх хуулийн эрхтэй байсан гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, тэрээр өөрөө нохойноосоо сайн дураараа татгалзах хэмжээний мөнгийг Жейн төлөх хүртэл нохойгоо байлгасаар л байх юм. Нөгөө талаас уг эмэгтэй түүнээс ч дутуугүй тайван, чимээгүй байх хуулийн эрхэнд хэрхэн нөлөөлөх вэ?
Коазын теором ёсоор эрхийн анхан шатны хуваарилалт нь зах зээлийн үр ашигтай үр дүнд хүрэх боломжоос хамаарахгүй байна. Жишээлбэл, Жейн хуулиар Дикийг нохойноосоо салахыг шаардах бүрэн боломжтой гэж үзье. Хэдийгээр тэр эмэгтэйд ийм давуу тал байгаа боловч тэр нь эцсийн үр дүнд хүрэхгүй. Энэ тохиолдолд Дик нохойгоо байлгахын тулд Жейнд тодорхой хэмжээний мөнгө санал болгож болох юм. Дикийн хувьд "үнэнч анд"-тайгаа хамт байх ашиг нь Жейний хувьд хуцах зардлаас давж байвал тэд гэрээ байгуулж залуу эр нохойтойгоо цаашид тайван амьдрах болно.
Хэдийгээр Дик болоод Жейн эрхийн анхны хуваарилалтаас үл хамааран үр дүнд хүрч болох хэдий ч түүнийг тооцохгүй байж болохгүй. Гагцхүү эцсийн эрх эдийн засгийн чинээлэг аж байдлын хуваарилалтыг тодорхойлно. Хуцдаг нохойтой байх Дикийн эрх, тайван амгалан байх Жейний эрх эцсийн хэлцлийг байгуулахад бэлнээр төлөх ёстойг л тодорхойлно. Гэхдээ ямарч тохиолдолд талууд тохиролцох боломжтой бөгөөд экстернальтай холбоотой асуудлыг шийдвэрлэж чадах юм. Дик зөвхөн түүний ашиг зардлаас давсан тохиолдолд л нохойгоо байлгасаар байх болно.
Дүгнэвэл: Коазын теором нь эдийн засгийн агентууд гадаад нөлөөтэй холбоотой асуудлыг бие даан шийдвэрлэх боломжтойг баталдаг. Эрхийн эхний хуваарилалт ямар ч байсан сонирхогч талууд харилцан ашигтай хэлцлийг хэзээ ч хийж чадах бөгөөд улмаар үр ашигтай үр дүнд хүрэх юм. Н.Грегори Мэнкью Микроэкономикс

Дам нөлөө буюу Externality

Хэн нэгний үйл хөдлөл нь бусдад зардал учруулах буюу эсвэл үр ашиг бий болгож байгааг дам нөлөө гэнэ.
Үр ашиг бий болгож байгаа бол эерэг дам нөлөө, зардал учруулж байгаа бол сөрөг дам нөлөө юм.
Сөрөг дам нөлөөний жишээ:
  • агаарын бохирдол
  • усны бохирдол
  • дуу чимээ ихтэй хөрш
  • замын бөглөрөл
  • тамхи татах
  • архидалт гэх мэт ...

Эерэг дам нөлөөний жишээ:

  • хөршийн орчны тохижилт
  • зэрэгцээ хүний сайхан төрх
  • жолооч нарын соёл дээшлэх
  • шинжлэх ухааны дэвшил нээлтүүд гэх мэт ...

Үүнтэй холбоотой Рональд Коаз гэгч өмчийн эрхийг тодорхой болгох нь тухайн дам нөлөөтэй холбоотой гадаад зардал буюу үр ашгийг худалдаалагдах зах зээл бий болгоно гэсэн теором гаргасан байна.

Жич: Коасын теорем дараах тохиолдлуудад биелэхгүй: 1. Трансакцийн зардал их үед 2. Төгс бус мэдээлэлтэй буюу худал мэдээлэлтэй үед 3. Хэтэрхий олон бүлгүүд байгаа үед

Thursday, May 21, 2009

Аз жаргалын эдийн засаг

Эдийн засгийн үндсэн судлагдуухан болох ДНБ болон ҮНО-ийн зорилго бол яах аргагүй тухайн улсын ард иргэдийн сайн сайхан байдлыг хэмжих. Гэтэл ДНБ ба ҮНО мөнгөн дүнгээр илэрхийлэгддэг. Хүмүүсийн сайн сайхан байдлыг мөнгө тодорхойлно гэж үү?...
GDP vs. GNH
Money is an extremely precious commodity in the modern world. Money can buy you just about anything, which is why countries like the United States, Great Britain, Germany and Russia measure their economy wealth in GDP, or gross domestic product. But not all countries measure in GDP, some countries, like the country of Bhutan, meas-ures their economy wealth a little differently. They measure in GNH, or gross national happiness.
The small country of Bhutan, located in the Himalayans, does not see money as much of the rest of the world does. The people of Bhutan do not have as many material possessions as the people of the United States, and therefore do not have as much of a use for money. Even though Americans seem to need money to be happy or at peace, the people of this small nation don’t need money to feel the same way.
American families nowadays have to constantly be trying to earn more money. Parents have to be working full-time, the children need to be put into daycare, they need to be educated, and food needs to be supplied for the families to survive. The stress level in the United States, as well as many other first world countries is highly elevated, as op-posed to the stress level of the families of Bhutan. Bhutanese families all work together on farms or at homes, tending to animals or other small home-based businesses, allowing families to spend more time together. American families are constantly in school or at work, lessening the amount of time they have to spend with each other.
Though Bhutanese people have much less money than Americans, their happiness seems to be higher because they have no use for money. Trade in Bhutan deals with ani-mals or food, or handcrafted articles of clothing or weaponry. In America, everything that could possibly be bought or sold can only be done so with the use of money. With that money, Americans are always trying to get just a little bit more, while Bhutanese people know what they have and don’t feel the need to upgrade their lives. They’re content with the way their lives are, while Americans seem to not be as content. GDP is an important concept in many first world countries, as the economy of those countries is always changing, either positively or negatively. The economies of countries like Bhutan is so small, that they rarely change, which make a system like tracking GDP obsolete. GNH is a better way to work because the people have no use for money, they have more opportunities to be happy and content with that they own and what they know they can get, as opposed to Americans, who are constantly exchanging money, or gaining or losing money. Happiness is less apparent when people are constantly wrapped up in money affairs. Americans are less happy because the economy is so large, while the Bhutanese are happy with less money and a smaller economy.
Jessica Hillis, 2007

TANSTAAFL

"Tanstaafl” – Нэг өгүүлбэрт багтаасан эдийн засгийн мэдлэг
Эрт цагт “Tanstaafl” бүх газар нутгийн хаан болжээ. Тэр анх түрүүнд эдийн засгийн зөвлөгчдөө дуудаж нийгэм эдийн засгийн талаарх бүх мэдлэгээ бичихийг тушаажээ. Тэд олон жилийн зүтгэлийн дүнд тус бүр 400 хуудас бүхий 25 бүлэгтэй бүтээлээ танилцуулжээ. Гэвч энэ хооронд “Tanstaafl” хаан бүгдийг удирдаж байсан тул маш завгүй хүн болсон байлаа. Сунжирсан олон бүлгүүдийг хараад хаан тэдэнд бүгдийг нь нэг бүлэгт багтаахыг даалгав. Ахин олон жил нягталсны дараа тэд өөрсдийн сэтгэлд нийцсэн бүтээлээ туурвисан бөгөөд хаанд өргөн барихаар шийдэв. Харамсалтай нь, төрийн хэрэг өмнөхөөсөө ч давчуу болсон тул хаанд тэдэнтэй уулзах зав байсангүй. Оронд нь нэг боть бүтээлийг нь нэг өгүүлбэрт багтаахыг даалгав. Хэрэв тэд зарлигийг гүйцэлдүүлж чадахгүй бол үхэх ялд унах байлаа. Амжилтгүй байвал хэрхэх хувь заяаныхаа тухай бодоцгоож байсан эдийн засагчид сүүлчийн удаа хооллоцгоохоор шийдэв. Гэвч тэд хоолны захиалганы мөнгөө цуглуулж байхдаа бүгд мөнгөгүйгээ мэдэв. Дургүй нь хүрсэн үйлчлэгч хоолоо буцаан гал тогоо луугаа авч явлаа. Сүүлчийн хоолгүй хоцорсон эдийн засагчид өртөө чиглэсэн зам уруудан алхацгаав. Гэнэт үйлчлэгчийн үгс тэдний чихэнд цуурайтав. Тэд бие биен лүүгээ харан үнэнийг ухаарцгааж “Бид аврагдлаа” хэмээн хашгиралдав. “Тийм ээ, нэг өгүүлбэрт багтаасан эдийн засгийн мэдлэг” Тэд өгүүлбэрээ бичиж хаанд өргөн барилаа. Түүнийг уншаад хаан эдийн засгийн асуудлуудыг бүрэн ойлгосон гэдэг. (Хаан тэднийг сайхан хоолоор дайлсан шүү.) Энэ ямар өгүүлбэр байсан вэ?

Friday, May 15, 2009

Онигоо

Онигоо 1
Сурвалжлагч математикч, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй гурван хүнээс нэг асуулт асуужээ. Эхлээд математикчаас 2 дээр 2-г нэмээд хэд вэ гэж асууж. Хариуд нь 4 гэж хариулж. Яг 4 үү гэсэн чинь, яг тийм 4 гэжээ. Дараа нь нягтлан бодогч дээр очоод нөгөө асуултаа асууж. 4 гэж хариулж. Яг 4 үү гэсэн чинь, 10 хувийн наана цаана байгаа л даа, гэхдээ дунджаар 4. Хамгийн сүүлд эдийн засагч дээр очоод 2 дээр 2-г нэмээд хэд вэ гэсэн чинь нөгөө эдийн засагч хаалгаа түгжээд, цонхоо битүүлээд, онгорхой цоорхой бүгдээ хаагаад, сурвалжлагчийн хажууд ирж суугаад шивнэж гэнэ – “Та хэд байлгамаар байна?”.
Онигоо 2 – Болсон явдал
Нобелийн шагналт эдийн засагч Жорж Стиглер, нэгэн сурвалжлагч хооронд ийм яриа өрнөж. “Нийгмийн бусад шинжлэх ухаанд философи, социологи, түүх зэрэг салбарт яагаад нобелийн шагнал олгодоггүй юм бэ?” “Битгий санаа зов. Тэд аль хэдийнэ уран зохиолын салбарт нобелийн шагнал хүртэцгээсэн”.
Онигоо 3 – Болсон явдал
Нэг профессор гэрлэх болж. Тэгээд сүйт бүсгүйдээ хуримын бөгж авахаар үнэт эдлэлийн дэлгүүрт очоод бөгж сонгож гэнэ. Худалдагч “Та бөгжнийхөө дотор талд дурсгалын үг бичүүлж болно. Нэмэгдэл хөлс 20 доллар” гэж. Тэгсэн нөгөө профессер “Хэрэв тэгвэл бөгжний буцаан худалдах үнэ цэнэ буурна”. Худалдагч үүнийг сонсоод “Та яаж ийм үг хэлж чадаж байна аа, та жинхэнэ луйварчин”. Профессер хариуд нь “Үгүй ээ. Би эдийн засагч”.
Онигоо 4
Социализм – Та хоёр үнээтэй. Улс нэгий нь аваад хэн нэгэнд өгнө Коммунизм – Та хоёр үнээтэй. Улс хоёулангий нь аваад бүгдэд сүү тараана Фашизм – Та хоёр үнээтэй. Улс хоёулангий нь аваад танд сүүг нь зарна Нацизм – Та хоёр үнээтэй. Улс хоёулангий нь аваад таныг буудна. Капитализм – Та хоёр үнээтэй. Та өөрийн мэдэлгүй хоёр үнээнийхээ нэгий нь зараад бух авна.
Онигоо 5
Яриа хямдхан. Яагаад гэвэл нийлүүлэлт нь эрэлтээсээ хамаагүй илүү байгаа юм чинь..
Онигоо 6
Нэг профессор оюутнуудаасаа шалгалт авчээ. Тэгээд шалтгалтын материалаа хураатал нэг оюутан материалынхаа завсар 100$-ийг 1 балл 1$ гэсэн бичигтэй хийжээ. Дараа долоо хоногт нь нөгөө профессор оюутнаа дуудаад – “Май, чиний хариулт 34$!”.
www.econotimes.mn-с copy хийв.