Saturday, February 20, 2010

Мэдэхгүй юм даа ...

Яг одоо гадаа цас хаялаад хотын утааг бага ч гэсэн дарсан намуухан үдэш зочилж байна. Хаврын эхэн сар гараад удаагүй байгаа ч өвөл ингээд дуусаагүйг сануулах мэт цагаахан хур тэнгэрээс будран орно. Бүүр хэдэн жилийн өмнөхөөс эхлээд саяхан болсон таатай, таагүй дурсамжууд сэтгэлд гэнэт гэнэт орж тавгүйрүүлээд тодорхойгүй байдалд намайг ганцааранг маань орхиод явчих юм. Яг тийм нэгэн дурсамжуудын нэгийг хуваалцъя гэж бодлоо.
Бага гарын жийп маягийн машиныг жолоодож байна, замын хөдөлгөөнд ганц нэг зөрөх машиныг үл тооцвол оролцогсод гээд байх юмгүй шинэхэн тогтсон цасан дээр ганцаараа мөрөө гаргаад явна. Тун удалгүй цасан дарагдсан зам үүгээр хэн ч яваагүй гэх мэт дүнсийнэ. Нэгэн орон сууцны үүдэнд зогсоод машинаа түгжээд 4 давхар өөд харахад бусадтай адилхан л гэрэлтэх цонхны цаана надад харьяалагдах хэн нэгэн аз жаргалаар дүүрэн хүлээж байгааг би мэдэж байлаа ...
Ийм л зурвас бодол зурс хийн орж ирсэн дурсамжийг гэнэт санаад үүнийг тэрлэж байна. Магадгүй ямарч утга учиргүй зүйлс бичигдсэн байх л даа. Гэхдээ иймэрхүү олон олон юманд байн байн дарагдаад байхаар өөрийсөө ичих шиг, урам хугарах шиг л болох юм даа ...