Showing posts with label сонин хачин. Show all posts
Showing posts with label сонин хачин. Show all posts

Tuesday, August 11, 2009

Самгарьд үгсийн тайлбар

Монголчууд бид нар Буддын шашинтангууд гэж өөрсдийгөө хэлэх дуртай ч гэсэн энэхүү шашны мөн чанар, бусад шашнуудаас юугаараа ялгардаг гэх мэтийг тэр бүр мэддэггүй нь тун ч харамсалтай ... Заримдаа бидний өдөр тутам хэрэглэдэг ч гэсэн чухамхүү утгыг нь мэддэгүй үгсийн тайлбарыг хүргэж байна.

Анатман /”Би” бээр байхгүй/

Энэ нь бурхны шашны хамгийн чухал ухагдахууны нэг юм. Бурханы шашны дагуу гэрэлт ертөнцөд мөнх орших юм байхгүй учир хорвоод аливаа юм өөрийн мөн чанаргүй юм.

Анитья /Аливаа юм хувиран өөрчлөгддөг чанартай/

Энэ нь Бурханы шашны хамгийн чухал ухагдахууны нэг юм. Энэ ухагдахууны дагуу хорвоо ертөнцөд бүх юм хувиран өөрчлөгдөх бөгөөд байнга, тогтмол орших юм байхгүй аж. Аливаа амьд амьтан эрт орой хэзээ нэгэн цагт үхэх ёстой. Энэ нь зовлонгийн учир шалтгаан болж байдаг юм. Гэвч хөгжил дэвшил, нөхөн төрөх нь мөн адил байнгын өөрчлөлт хувиралтын үр дагавар мөн учир эл олон үзэлд гутрангуй хандах хэрэггүй.

Бодхисатва /гэгээрэхийг хүсэн тэмүүлсэн хүн/

Анх Гаутама Сиддарта гэгээрэхээсээ өмнө ийм нэртэй байжээ. Махаяна буюу Их хөлөгний шашин үүссэний дараа гэгээрэхийг хүссэн тэмүүлсэн болгоныг ийнхүү бодхисатва буюу бодьсад гэж нэрлэх болсон аж. Сүүлдээ амьд амьтан бүрт дээд язгуурын нигүүлсэнгүй сэтгэлд хөтлөгдөн хандаж, гэгээрүүлэхийг ородож буй хүмүүсийг ч ингэж нэрлэдэг болжээ. Хамгийн их алдаршсан бодьсад нарыг дурьдвал: Авалокитешвара буюу Хонсим бодьсад, Кшитигарбха, Манжишри нар юм.

Будда /Гэгээрч төгс нөгчсөн/

Анх бурханы шашныг үндэслэгч Гаутама Сиддарта /Шагжамуни/-г ингэж нэрлэдэг байжээ. Учир нь тэрбээр 35 насандаа буюу одоогоос 2500 орчим жилийн өмнө Энэтхэгт гэгээрсэн аж. Өөрсдийн хамаардаг дэг, чиглэлээс үл шалтгааланг бурханы шашинтан бүрийн эцсийн зорилго нь Бурхан болоход оршино. Бурхан болох аргууд нь хоорондоо ялгаатай учир бурханы шашин янз янзын дэг, сургуульд хуваагдсан байдаг. Махаяна буюу Их хөлөгний шашинд түүхэн хувь хүн болох Бурхан багшаас гадна Амитабха буюу Аминдава, Махавайрочана буюу Махабярзана, Вайсаржагуру нарын зэрэг бэлгэдэл бүхий олон Буддаг хүлээн зөвшөөрч, тахин шүтдэг. Амар жаргалтай оронд мэндэлсэн хүн бүр бурхан болдог гэсэн “Зол жаргалтай орны онол”-н нөлөөн дор Япон улсад талийгаач болгоныг Бурхан буюу японоор “Хотоке” хэмээн нэрлэдэг.

Дхарма /зөв ном сургаал/

Энэ нь Ялж төгс нөгчсөний номлодог сургаал юм. Бурхан багшийн сургаалд гурван айамаг сав буй. Үүнд: Сударын аймаг сав /Бурхан багшийн айлдвар, яриа/, Винайн аймаг сав /Бурхан багшийн тогтоосон дэг сахилга/, Авидармын аймаг сав /Сударын болон Винайн аймаг савын ном сударт хожмын бурханы шашныг судлагчдын туурьисан тайлбар эргэцүүлэлүүд/ эдгээр багтана. Энэ гурван аймаг савыг нийтэд нь Типитака хэмээнэ. Дхарма буюу Дарма нь бурханы шашны гурван эрдэнийн нэг нь юм.

Карма /үйл/

Хэдийгээр анх энэ үг “үйл” гэсэн жирийн утгатай байсан боловч учир шалтгааны онолтой холбоотойгоор урьд өмнө үйлдсэн янз бүрийн үйлийн үр дүнд хуран хуримтлагдсан нэг ёсны нөөц хүч хэмээн тооцогдох болсон юм. Тодруулбал, хүний үйл бүр сайн, муугаасаа шалтгаалан ирээдүйд сайн эсвэл муу үр дүнд хүргэнэ. Улмаар хүний ирээдүйд нөлөөлөх энэхүү хүчийг карма /үйлийн үр/ хэмээн нэрлэдэг болжээ. Хэрэв сайн үйл бүтээвэл буян хурж, түүний нөөц хүч, тэр үйлийг үйлдсэн хүнийг ирээдүйд сайнаар нөлөөлдөг гэж үзнэ. Хүний үйлс: бие, хэл болон сэтгэлийн гэж гурав хуваагддаг.

Махаяна /Их хөлөг/

Бурханы шашны түүхэнд Махаяна, Хинаяна хэмээх хоёр том урсгалыг тэмдэглэсэн буй. Махаяна буюу Их хөлөгний сургаал Төвд, Хятад, Солонгос, Япон, Монгол болон бусад хойд зүгинй орнуудад, Хинаяны буюу Бага хөлөгний сургаал Бирм, Шри-Ланка /Цейлон/, Тайланд болон урд зүгийн орнуудад түгэн дэлгэрчээ. Махаяна хэмээх нь энэхүү ертөнцөд төрж, үхэж буй бүх амьд амьтны зовлон зүдүүрийг багтааж, тэдгээрийг хооронд нь очүүхэн бээр ялгалгүй цугааранг гэгээрүүлэхээр тээж чаддаг “Их хөлөг” гэсэн утгатай үг юм.

Нирвана /Бүрэн амарлингуй байдал, дээд зэргийн баяр цэнгэл/

Махчилбал “Унтраах, бөхөх” гэсэн үг. Энэ нь сэтгэл юүгээ төгс төгөлдөр болгож, зөв оюун ухааны үндсэн дээр дотоод бясалгал үйлдсэний ачаар хүний бүх буюар, шунал тачаал бүрмөсөн замхран арилсны дараах байдал юм. Ийм байдалд хүрсэн болгоныг бүрхан гэнэ. Гаутама Сиддарта 35 намтай байхдаа ийм нөхцөлд хүрч бурхан багш болжээ. Гэвч одоо тэрбээр бүрэн амарлингуй байдалд гагцхүү амьсгаа хураасны дараа хүрсэн гэж үзэж байгаа юм. Учир нь хүний бие махбод амьдарч байгаа бол түүний бузар мөн адил оршсон хэвээр байдаг аж.

Пали /хэл/

Энэ нь Хинаяны буюу Бага хөлөгний сургаалын хэл юм. Бурханы шашны хамгийн эртний ном судрыг энэ хэлээр тэмдэглэн бичсэн гэж үздэг. Энэ бол самгарьд хэлний нэг аялгуу учраас энэ хоёр хэлний хооронд төдийлөн их ялгаа байгүй. Үлгэрлэвэл, самгарьдаар Дхарма гэдэг бол палигаар Дхамма, самгарьдаар Нирвана бол, палигаар Ниббана юм.

Парамита /цаад талын эрэгт хүргэдэг хэрэгсэл/

“Цаад талын эрэгт хүргэдэг хэрэгсэл” нь Бурхан багшийн ертөнцөд хүрэхийн тулд хүний хэрэглэдэг арга хэрэгсэл билээ. Өглөгч зан, ёс суртахуун, тэвчээр хатуужил, зориг, бясалгах чадвар, оюун ухаан зэрэг хүний төрөх, үхэхийн ертөнцөөс гэгээрэхийн ертөнцөд авчирдаг 6 парамит буюу барамид буй гэж үздэг. Японы хавар, намрын Хиган хэмээх долоон хоногууд бурханы шашны энэхүү ухагдахуунаас үүдэн гарчээ.

Пражня /Оюун билиг/

Энэ нь 6 барамидын нэг нь билээ. Энэ бол хүний амьдралд зөв хандах, үнэнийг төөргдлөөс ялгах сэтгэлийн чадвар юм. Энэхүү чадварыг олсон хүнийг бурхан багш хэмээнэ. Тиймээс энэ бол ердийн хүний ухаанаас ялгаатай хамгийн ариун тунгалаг, гээрээрсэн оюун юм.

Сангха /Бурханы олон шавь хуврагууд/

Бурханы шашны лам хуврагуудад гэлэн, гэлэнмаа, тодорхой сахил хүртэж тангараг өргөсөн хүмүүс тооцогдоно. Анх тэдгээрийн тоонд гагцхүү бадар барьдаг гэлэн, гэлэнмаа нар ордог байжээ. Хожим нь Махаяна буюу Их хөлөгний сургаал хөгжиж дэлгэрэхэд Сангха буюу Сангагийн тоонд гэлэнгүүдээс гадна бодьсадын зиндаанд хүрэхийг хүссэн бүх хүн тооцогдох болсон аж. Энэ нь бурханы шашны гурван эрдэнийн нэг юм.

Санскрит /хэл/

Энэ бол Энэтхэг-Европын хэлний аймагт багтдаг, эртний Энэтхэгийн сонгодог бичгийн хэл юм. Түүнийг ведийн болон сонгодог санскрит буюу самгарьд гэж хуваадаг. Махаяны буюу Их хөлөгний сургаалын ном судрыг энэ бичгээр тэмдэглэсэн бөгөөд түүний найруулгыг даган бурханы шашны холимог санскрит гэдэг билээ.

Сансара /дахин дахин төрөхийн гинжин хэлхээс/

Энэ бол наракийн оршин суугч, бирд, амьтан, хүн, асур, тэнгэр нар зэрэг зургаан ертөнцөд өнгөрснөөс өнөөдрийг дамжин ирээдүйд эцэс төгсгөлгүй үхэх төрөх давтагдахын нэр юм. Хүн гэгээрч эс чадваас энэхүү төрж үхэхийн тойрогт байнга эргэлдэхийн заяатай юм. Энэхүү тойргоос гарч чадсан хүнийг Бурхан гэдэг.

Шуньята /Хоосон чанар/

Энэ нь бурханы шашны хамгийн чухал ухагдахууны нэг юм. Энэхүү ухагдахууны дагуу гэрэлт ертөнцөд аливаа юм мөн чанаргүй бөгөөд мөнх оршихгүй юм. Эд юмс учир шалтгааны нарийн холбоотой тул өөрийн мөн чанар бүхий байнга тогтмол орших юм байхгүй. Тийм учраас юм бүхэн мөн чанартай эсвэл юу ч мөн чанаргүй хэмээн аль алинд нь хатуу итгэж үл болно. Энэ ертөнцөд аливаа юмны орших нь харьцангуй бөгөөд үнэмлэхүй чанартай юм байхгүй билээ. Энэ бол Махаяны буюу Их хөлөгний сургаалын Пражнягийн сударын гол ухагдахуун юм.

Сутра /Ариун хөлгөн судар/

Бурхан багшийн номлолыг бичиж тэмдэглэснийг ингэж нэрлэдэг. Анх энэ үг эрдэм шинжилгээний ном, мэргэн үгсийн эмхэтгэлийн нэр байжээ. Сутра буюу судар нь Типитакийн нэг аймаг сав билээ.

Тхеравада /Хинаяна буюу Бага хөлөгний сургаал/

Энэ бол өмнө зүгийн уламжлалын бурханы шашинтан нарын гаргадаг нэгэн ердийн дуу авиа юм. “Тхера” нь ахмад гэсэн үг. Энэ бол түүхийн үүднээс үзэхэд бурхан багшийн сургаалыг хатуу чанд баримталдаг нэг хэсэг ахмад лам нарыг төлөөлсөн ахмадуудын дэг юм. Тэд нарын эсрэг арай дэвшилттэй сэтгэдэг өөр нэгэн хэсэг лам байсан билээ. Хожим нь тэдний үзэл бодол махаяны хүрээнд хөгжиж дэгжсэн. Энэ бол хойд зүгийн уламжлал билээ. Ийм хагарал бүр бурханы шашны эхний үед, Бурхан багшийн таала төгссөнөөс хойш хэдхэн зуун өнгөрсний дараа, тэр үед дэвшилттэй хэмээн тооцогдож байсан Махадэва лам, Бурхан багшийн сургаалын таван аймгийг урьд өмнөхөөс арай чөлөөтэй номлож болно хэмээн үзэж эхлэхэд тодорсон юм. Эцсийн эцэст энэ зөрчил хоёр дэг болж хуваагдсанаар шийдвэрлэгдсэн юм. Хожим нь махасангхикийн дэг Махаяны сургаалыг боловсруулсан билээ.

Типитака /Гурван аймаг сав/

Энэ бол бурханы шашны ариун ном судрын гурван аймаг савын нэр Дармууд юм. Үүнд: Бурхан багшийн айлдвар, мэргэн сургаалыг эмхэтгэсэн Сударын аймаг сав, бурханы шашны вам хуврагуудын баримтлах ёстой эртнйи дэг сахилыг эмхэтгэсэн Винайн аймаг сав, метафизикийн эрэгцүүлэлүүдийг эмхэтгэсэн Авидармын аймаг сав эдгээр болно. Хожим нь Хятад, Японы бурханы шашны суут эрдэмтэн мэргэдийн бүтээлүүд бурханы шашны ном сударт багтан ордог болсон байна. Дхарма-г үз.

Бурхан багшийн сургаал номноос ...

Tuesday, June 2, 2009

Мартин Лютер Кинг-Би мөрөөдөж байна ...

Америкийн эрх чєлєєний тєлєє тэмцэгч, арьсны vзлийг эсэргvvцэгч, уран илтгэгч Мартин Льютер Кинг-ийн 1963 оны 08 сарын 23-ны єдєр Вашингтон хотын Lincoln Memorial дээрээс 200,000 хvний ємнє хэлсэн vг.
Бидний тэмцлийн амжилтыг илтгэсэн тэртээх таван жилийн ємнє, агуу Америк орон Боолчлолоос Ангижрах Эрх Чєлєєний Тунхаглалд гарын vсэг зурсан билээ. Агуу Америкийн бэлэг тэмдэг тєдий сvvдэр дор бид одоо зогсож байна. Шударга бус явдлын дєлєнд тєєнєгдєн тарчилж байсан сая сая Негр боолчуудын хувьд энэхvv тунхаглал нь итгэл найдварын зvйрлэшгvй нандин гэрлийг авчирсан билээ. Гэтэл бид 100 жилийн дараа ч гэсэн Негр боолчууд эрх чєлєєг мэдэрч чадахгvй байгаа бодит бєгєєд эмгэнэлт баримттай нvvр тулан учрах ёстой байж.
Зуун жил єнгєрсєн хэдий ч Негро боолчууд тусгаарлан гадуурхах vзлийн гаванд хvлэгдэн, арьс єнгєєр ялгаварлах гинжинд орооцлогдон эмгэнэлтэйгээр амьдарсаар байна. Зуун жил єнгєрсєн хэдий ч Негр боолчууд баян тансаг материаллаг хєлгvй далайн дундах алслагдмал ганцаардсан ядуу арал дээр амьдарсааар л байна. Зуун жил єнгєрсєн хэдий ч Негр боолчууд Америкийн нийгмийн гологдсон ангийн буланд хавчигдан зовж тєрєлх эх нутагтаа цєллєгдєн амьдарч байна.
Иймээс бид єнєєдєр энэхvv эмгэнэлт тvvхийг тоглуулахаар энд хуран цуглаад байна. Иймч утгаараа єнєєдєр бид улсынхаа нийслэлд тооцоо бодохоор энд хуран цуглаад байна. Манай нэгдсэн улсын хууль батлагч нар єєрєєр хэлбэл хуулийг гуйвуулагч нар Тусгаар Тогтнолын Тунхаг Бичиг болон Vндсэн Хуулийн гайхамшигт тэрхvv уран цэцэн vгийг бичиж байхдаа хойч ирээдvйн Америк иргэн бvрийг тэрхvv vгийн арыг нь даах талаар бодолцож vзсэн болов уу.
Энэхvv тунхаг бичиг нь хvн бvрийн амьдрах, эрх чєлєєтэй байх, мєн аз жаргалтай байх нєхцлийг баталгаажуулсан амлалт байсан билээ. Гэхдээ єнєєдєр энэхvv бичиг нь vнэн чанартаа Америк орон амлалтаасаа буцах нэгэн хэрэгсэл болсон бєгєєд єєрєєр хэлбэл энэхvv тунхаг бичиг нь єєрийн орны иргэнийг арьсны єнгєєр нь ялгаварлан, тэдний эрхийг нь хязгаарласан бичиг болон хувирчээ. Энэхvv ариун vvргийнхээ оронд Америк орон бидэнд “хvрэлцээгvй сан” хэмээх ойлголтыг л єгч. Гэхдээ бид шударга vнэний банк дампуурсан гэдэгт эргэлзэж байна. Бид энэхvv хvрэлцээгvй сан гэгчийг нєхєх боломж манай vндэстэнд байгаа гэдэгт итгэж байна.
Иймээс бид єнєєдєр тооцоо бодохоор ирлээ. Энэ тооцоо нь бидэнд эрх чєлєє, шударга vнэнд хvрэх замыг зааж єгєх болно. Бид єнєєдрийн эмгэнэлийг Америк оронд сануулахаар хязгааргvй харанхуйд хуран цуглаад байна. Одоо шинэчлэл хийх, харанхуйн мєсийг хайлуулах цаг биш. Харин одоо харанхуйгаас єндийж, арьсны єнгєєр vл гадуурхах шударга ёсны нарны гэрлээс тусгаарлагдсан ганцаардмал харанхуйн хєндийд гэрэл асаах цаг бидэнд ирсэн. Одоо Бурханы бvх хvvхдvvдэд боломж олгох хаалгыг нээж єгєх цаг нь ирсэн. Одоо арьсны єнгєєр гадуурхах шударга бус тэрхvv элсэн нvvдлийг ахан дvvсийн хєдєлшгvй хад чулуу болгон бататгах цаг нь ирсэн.
Тэрхvv тунхаг бичиг нь энэхvv мєчийн хурцадмал байдлыг авчрах, Негр боолчуудын эрхэм зорилгыг басамжлан доромжилсон, Америк орны суурийг ганхуулах мєхлийн ирмэгт аваачих зvйл болжээ. Хууль ёсны эрхийг уландаа гишгэсэн бєгчим халуун зуныг эрх чєлєє, эрх тэгш байдлыг дээдэлсэн налгар намар ирсэн цагт л Негрүүдийн тэмцэл эцэс болно. 1963 он, энэ бол тєгсгєл биш харин эхлэл. Негро боолчууд єєрсдийн эрх тэгшээр амьдрах иргэний эрхийг хvртээгvй цагт Америк оронд амар амгалан, энх тунх байдлын аль нь ч vгvй байх болно.
Шударга vнэний гэрэлт єдєр ирэх хvртэл тус vндэстний суурийг ганхуулах тэмцэлийн хуй салхи vргэлжилсээр байх болно. Шударга vнэний ордонд аваачих халуун дулаан босгон дээр зогсож байгаа ард тvмэндээ хэлэх зvйл надад байна. Эрх чєлєєгєє олох энэхvv тэмцлийг хийхдээ єєрсдийгєє бид шударга бус буруу vйлийн гэмтэн болгож vлдээх ёсгvй. Бид єс хонзонгийн аяганаас хvртэж эрх чєлєєний цангаагаа тайлах ёсгvй.
Бид хэзээд єєрсдийн эрх чєлєєний цангаагаа шударга замаар хийсэн тэмцэлээр тайлах болно. Бид єєрсдийн эхлvvлсэн энэхvv тэмцлээ биеийн хvчээр, нударганы хvчирхийлэлээр солих ёсгvй. Бид ахин дахин єєрсдийн биеийн хvчийг ариун сэтгэлийн хvчтэй нэгтгэж тэрхvv гайхамшигт єндєрлєгт хvрэх ёстой.
Негрүүдийн нийгмийг бvрхсэн энэхvv нийтийн хvчирхэг шинэ хєдєлгєєн нь биднийг єнєєдєр энд хуран цуглуулах болсон боловч бидний ахан дvvс болсон цагаан арьстнуудыг тvйвээх, зорилго агуулаагvй. Харин энд хуран цугласан зорилго нь бидний хувь заяаг цагаан арьстнуудын хувь заяатай холбоотой, тэдний эрх чєлєє нь бидний эрх чєлєєтэй салшгvй уялдаатай болохыг ойлгуулах явдал юм.
Бид ганцаараа урагшилж, ганцаараа явж болохгvй. Хэрвээ бид явахаар шийдсэн бол зєвхєн урагшаа л харж явах ёстой. Бидэнд буцах зам гэж vгvй. Биднээс хэн нэгэн “та нар хэзээ сэтгэл тайван амрах вэ” хэмээн асууж болох юм. Бидний аян хэдий хvнд хэцvv, бэрх аянд эцэж цуцсан ч бид замд таарах дэн буудалд, их хотын тансаг буудалд биеийн алжаалыг тайлан амрах ёсгvй. Негр боолчуудын нийгмийн байр суурь тусгаарлагдан шоовдорлогдсон жижиг дvvргээс чєлєєлєгдєх хvртэл бид амрах ёсгvй. Миссисипид Негрчууд vзэл бодлоо илэрхийлж, Нью Иоркод Негрчууд сонгуульд итгэлтэйгээр оролцож чаддаг болтол бид амрах ёсгvй. Vгvй, vгvй ээ бид амарч тайтгарах ёсгvй, шударга vнэн, шударга ёсны хvрхрээ мэт хуйларч, эрх чєлєє хурын ус шиг асгарах хvртэл бид амрах ёсгvй.
Та бvхний зарим нь энд маш их уй гашуу, зовлон зvдгvvрийг тээж ирсэн гэдэгт би эргэлзэхгvй байна. Та бvхний зарим нь давчуу бєгчим єрєєний мухраас ариун гэгээнийг эрэлхийлж ирсэн. Та бvхний зарим нь энд хууль сахиулагчдын балмад авирын салхинд хаачихаа мэдэхгvй гуйвж, хавчлага мєрдлєгийн хар хуйнд ороогдсон харанхуйгаас энд эрх чєлєєг эрж хайн ирсэн байгаа. Та бvхэн эрх чєлєєгєєр гачигдсан зовлонгийн хамгийн сvvлчийн гэрч нь байх болно. Иймээс та бvхэн зовлонг авралын vvд болгох шударга ёсыг бvтээх vйлсээ шантралгvйгээр vргэлжлvvл.
Миссисипидээ эргэн оч, Алабама руугаа буц, Жоржидоо оч, Луизиана руугаа буц, энэхvv зовлонг хэрхэн гэтэлгэж єєрчилж болохыг мэдээд єєрийн жижиг борчуудын дvvрэг, єєрийн умгар овоохойдоо оч. Итгэл найдвараа гээсэн хоосон хєндий ертєнцдєє бvv орхигд. Зовлон гачилан хvнд бэрх, сэтгэлийн гонсгор байдлаа умартан би та бvхэнд одоо энэ мєчид єнєєдєр миний зvрх сэтгэлийн гvнд одоо ч оршин байгаа мєрєєдлєє хэлье. Энэ мєрєєдєл маань Америк мєрєєдєл дээр гvн бат суурилсан юм.
Нэг л єдєр манай vндэстэн сэргэж “Бид бvх хvн тэгш эрхтэй амьдрах ёстой гэсэн єнєєдрийн vнэний гэрч болсон” шударга нийгэмд амьдрах болно гэж би мєрєєддєг. Жоржиягийн халцгай толгод дээр євс ногоо ургаж тэрхvv ногоон толгод дээр боол, боолын эздийн хєвгvvд эв найрамдлын ахан дvvсийн халуун ширээний ард сууж зоог барина хэмээн би мєрєєддєг. Нэг л єдєр шудрага бус ёс, дарамт мєлчлєгєнд хувхайран цєлжсєн Миссипи мужид эрх чєлєє, шудрага vнэний баян бvрд цэцэглэх болно гэж би мєрєєддєг. Нэг л єдєр миний хvvхдvvд хvнийг арьсны єнгєєр нь шvvн тасалж хэлмэгдvvлдэггvй, хvнийг мєн чанараар нь vнэлдэг нийгэмд амьдрах болно гэж би мєрєєддєг. Тиймээ энэ мєрєєдєл маань одоо ч хvртэл бий.
Нэг л єдєр шударга бус vгэнд уруул нь бvдчин тэнvvчлэх хотын захирагчтай Алабама мужид хар, цагаан охид хєвгvvд гар гараасаа чанга атгалцан нэгэн ахан дvvс шиг цэцэрлэгт гудамжинд хамт зугаалах болно гэж би мєрєєддєг. Тиймээ энэ мєрєєдєл маань одоо ч хvртэл бий. Нэг л єдєр хєндий бvр усаар дvvрч, уул толгод бvр нил ягаан цэцгээр чимэгдсэн ногоон хивсээр бvрхэгдэн, энхэл донхол газар тэгш тал болж, муруй хазгай жим нарийн харгуй болж, Бурханы гэгээн мэлмий нээгдэж амьд бvхэн бие биеэ ойлгон нэгдэнэ гэж би мєрєєддєг. Энэ бол бидний мєрєєдєл. Би Ємнєд нутагтаа шударга ёсыг євєртлєн буцах болно. Бид шударга ёсыг євєртєлснєєр цєхрєлийн уулыг нурааж итгэлийг хадан хясааг босгож чадна. Бид шударга ёсыг євєртєлснєєр чихэнд чийртэй харчигнасан чимээг ахан дvvсийн гайхамшигт аялгуугаар сольж чадна. Бид шударга ёсыг євєртєлснєєр нэг л єдєр бид эрх чєлєєтэй болно гэдэгтээ итгэн хамтдаа хєдєлмєрлєж, хамтдаа залбирч, хамтдаа тэмцэж, хамтдаа зовж, мєн эрх чєлєєний тєлєє гараа гараасаа барин хамтдаа зогсох болно.
Бурханы бvх хvvхдvvд “бидний євєг дээдсийн амьдралаа илээсэн, хэрэн хэсvvчлэгч, эрх чєлєєг эрэлхийлэгчдийн бахархал болсон миний эх орон нь эрх чєлєєний нутаг, эрх чєлєєг магтан дуулая” хэмээн амьдралын шинэ єнгийг дуулах тэр єдєр ирэх болно. Хэрэв Америк агау гvрэн мєн бол энэ vг бодит биелэлээ олох ёстой.
- Шинэ Хэмпшерийн толгойдын оройноос эрх чєлєєний дуу эгшиглvvлэе, Нью-Йоркийн сvрлэг уулсаас эрх чєлєєний дууг эгшиглvvлэе, Пеннсилваний єндєрлєгєєс эрх чєлєєний дуу эгшиглvvлье,
- Колорадогийн цаст хясаанаас эрх чєлєєний дууг эгшиглvvлье,
- Калифорнийн цавчим оргилоос эрх чєлєєний дууг эгшиглvvлье, Жоржиягийн єндєр уулнаас эрх чєлєєний дууг эгшиглvvлье,
- Теннисигийн цавчим оргилоос эрх чєлєєний дууг эгшиглvvлье, Миссисипигийн толгод бvрээс эрх чєлєєний дууг эгшиглvvлье.
- Єндєрлєг газар бvрээс эрх чєлєєний дууг эгшиглvvлцэгье.
Биднийг эрх чєлєєний дууг эгшиглvvлэх бvрт, тосгон гацаа бvрээс, хот муж бvрээс биднийг эрх чєлєєний дууг тvгээх бvрт хар, цагаан, еврей, протестант, католик ялгаагvй бурханы бvх хvvхдvvд гар гараасаа барилцан хєгшин Негрчуудын мєрєєдєл болсон “Эцсийн эцэст бид эрх чєлєєтэй боллоо Ариун дээд бурхан минь эцсийн мєчид бид эрх чєлєєтэй боллоо” хэмээн хашгирах тэр єдєр бидэнд улам хурдан ирэх болно.

Tuesday, May 26, 2009

Ардчилсан ерөнхийлөгчтэй боллоо

2009 оны 5-р сарын 24-нд монгол улсын ерөнхийлөгчийг сонгох сонгууль явагдаж өнгөрлөө. Уул нь миний таамагаар бол Н.Энхбаяр гарах байлаа. Хувьсгалт намыг монголын бүх ахмадууд, тэдгээрийн залгамж дундаж насныханы дийлэнх нь дэмждэг гэсэн мэдээллийн үндсэн дээр ийм таамаглалыг дэвшүүлсэн юм. Тиймдээч блог дээрээ урьдчилсан гэмээр сонгуулийн санал асуулга явууллаа. Гэхдээ үнэн гэдэг хүчтэй юм ... Урьдчилсан судалгаагаар МоАН-с нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж нийт санал өгөгчдийн 71,4%-н дэмжлэг авсаны дүнд монгол улсын ерөнхийлөгч боллоо. Үлдсэн 28,6% нь МАХН-с нэр дэвшигч Н.Энхбаярыг дэмжсэн байна. Хэдийгээр санал асуулгад оролцогчдын тоо 14 байсан ч гэсэн түүвэр олонлог маш сайн бүрджээ. Одоо жинхэнэ тоо мэдээг хүргэе /урьдчилсан шүү, эцсийн дүн гартал 5 хоног хэрэгтэй/ Монгол Улсын хэмжээнд төрийн тэргүүнийг сонгох энэ удаагийн сонгуульд 1 сая 97 мянган сонгогч саналаа өгснөөс 562459 сонгогч Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржид, 520805 иргэн МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярт тус бүр саналаа өгсөн аж.Үүнийг хувьд шилжүүлбэл улсын дүнгээр Ц.Элбэгдорж 51.24, Н.Энхбаяр 47.44 хувийн санал аваад байна. Аймгийн дүнгээр нэр дэвшигч Ц.Элбэгдорж 48.28, Н.Энхбаяр 50.31 хувийн санал авчээ. Нийслэл Улаанбаатарт Ц.Элбэгдорж 55.9, Н.Энхбаяр 43.21 хувийн санал авсан гэсэн урьдчиласан дүн гараад байгаа юм байна. Эцсийн дүн гараагүй байгаа ч гэсэн нэр дэвшигч /одоогийн ерөнийлөгч/ Н.Энхбаяр, Ху намын дарга С.Баяр нар ялагдал хүлээсэн гэдгээ албан ёсоор мэдэгдсэнээр 1 дэх өдөр Ардчилсан нам Сүхбаатарын талбай дээр жинхэнэ party хийлээ. За тэгээд ирэх дөрвөн жил бүгдээрээ Элбэгээгээр дамжуулж бүхнийг ӨӨРЧИЛЬЕ!!!

Tuesday, May 19, 2009

Эссэ бичих агуу бөгөөд санаанд оромгүй 7 сануулга

1. Таны эссэг Олимпийн шүүгчид дүгнэхгүй. Эссэ бол гараагаа арван оноотой эхлээд, алдаа гаргах бүрт оноогоо хасуулдаг Олимпийн усан сэлэлт, эсвэл уран гимнастикийн үзүүлбэр биш. Эссэг гартаа улаан үзэг барьсан харгис шүүгч бус, сэтгэл догдлуулсан мэдээллийг хүлээж буй багш профессор уншина. Энэ хүн эссэний тань сэдэвт бус, харин таны тухай сэтгэгдэлээ тархиндаа бичиж, дүгнэлт хийх бөгөөд бүр ихдээ "энэ залуу надад үнэхээр таалагдаж байна" хэмээн уулга алдана.
2. Танд нэг гоц санаа байх ёстой. Энэ нь эхний зөвлөгөөнөөс урган гарна. Эссэг уншигч хүн асуултын дагуу гол санааг хэр гаргасан эсэхийг мэдэхийн тулд маш хурдан уншдаг. Иймт та мянга түмэнтээ таарах /бөх барилдах нь намайг анхаарлаа төвлөрүүлэхэд сургасан, эмээгийн үхлээс болж сарнай үнэртдэг болсон, би бусдад тус хүргэхийг хүсдэг учраас эхлээд өөртөө туслана/ санааг давтсан л бол хэдий сайн цэгцтэй бичигдсэн ч олигтой үнэлгээ авахгүй л болов уу. Үнэндээ, дэвшүүлсэн санаагаа хэт чамирхаж илэрхийлвэл тэр нь их нуршсан болдог.
3. Гол санаа тань өөриймсөг бөгөөд нүсэр биш байх ёстой. "Том сэдэв"-ээс аль болох зайлсхий. Ойрхи Дорнод дахь энх тайван, экологи, иргэний эрх ба хүний ерөнхий зан төрх гэх мэт илэрхий нүсэр гарчигаас гадна "ёс суртахуун"-аар жонхуудсан том санааны олон зуун жижиг хувилбаруудаас болгоомжлох хэрэгтэй. Өөрийн гэсэн, агуулга төгөлдөр, анхны санаагаа хадгалсан байвал санаа тань тод томруун болно. Ёс суртахууны асуудал хөндөн ярих гэж байгаа бол санаанд оромгүй, өвөрмөц бөгөөд өөртөө тохируулсан байдлаар бичих хэрэгтэй. Амжилтгүй санаа: Намайг зусланд байхад нагац ах Харри маань үгүй болсныг эцэг, эх маань дуулгахад би тэрээр хичнээн энэрэнгүй, өгөөмөр хүн байсныг дурсан санасан. Арай илүү хувилбар: Нагац ах Харриг нас барах үед эцэг, эх маань надад анх нас бие гүйцсэн хүн шиг хандсан юм. Тэгэхэд би зусланд амарч байсан ба тэд намайг оршуулганд явуулахаас амрах нь дээр биз гээд хоер долоо хоногийн дараа л сая тэрхүү гунигт мэдээг дуулгасан юм. Сануулга: Зөв хувилбар бол, яриа нагац ах Харригийн тухай бус /тэр эссэний гол агуулга биш шүү дээ/, таны тухай өрнөх ёстой. Иймд та аль болох тодорхой хүрээнд өөрийн тухай өгүүлэн бичвэл зохино. Ийнхүү бичихдээ багшид чухам хэн болох, бие даасан болон өсөн дэвших тэмүүлэлтэй эсэхээ илэрхийлнэ. "Жинхэнэ" өгүүлэгдэхүүн нь нагац Харри ч биш, эцэг, эхтэйгээ маргасан тухайд ч биш, харин таны өсөн хөгжих хүсэл тэмүүлэл, чадвар дэвшлийн тухай юм.
4. Үлгэр-1: Сул чөлөөтэй бай, бүү тэвд. Багш профессорууд танд олонтаа зөвлөх боловч та ямарч дасгал, сургуулалтгүй бол ханын зураг зурах зураач эсвэл кинонд тоглох жүжигчин адил балмагдана. Ер нь зурах, жүжиглэх нь хүн бүр хийж чадах зүйл мэт боловч бэлтгэл, сургуулилтгүйгээр барахгүй ажил. Бичих ч бас үүнтэй мөн адил. Та өөртөө итгэлтэй болсон нөхцөлд л тайвширч чадах тул хэд хэдэн ноорог бичиж, мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авсаны дараа л сая сэтгэл өег болно гэсэн үг.
5. Үлгэр-2: Сул чөлөөтэй бай, бүү тэвд. Та өөрөө чухам хэн бэ? Бид өөрсдөө бие хүний хувьд олон төлөөлөл, хэсэг болдог. Тухайлбал, гэр бүлийн хувьд нэг, найз нөхдийн хувьд нэг, албан ёсны үйл явдалд нэг, мөн ганцаардсан үедээ бас нэг өөр бие хүн болдог. Найзуудтайгаа тэнэглэн тоглож байхад тань Polaroid-аар авхуулсан болон ахынхаа хурим дээр хамгийн аятайхан гарсан хоёр зургийн алийг нь багш илүүд үзэх бол. Та стратегийн шийдвэр гаргах хэрэгтэй. Та эдгээрийн аль нэг дүрийг сонгож, сайтар боловсруулан танилцуулах ёстой. Энэ бол амжилтад хүрэхэд хамгийн дөхөмтэй. Таныг хийж буй ажилдаа махаруу, онцгой хүн гэдгийг харуулах дүрийг сонгоно гэсэн үг юм.
6. Хайр дурлал бол хамгийн чухал нь биш ч, нэгэнт танд байгаа бол түүнийгээ гээж болохгүй. Ямар ч сэдвээр эвтэйхэн бичиж болох боловч, хамгийн их сэтгэгдэл төрүүлэхүйц сэдвийг сонго. Эргэлзээ бус хүсэл эрмэлзлэлийнхээ тухай бич. Өсвөр насныхны зовинол, ичгүүргүй явдлууд багш хүнд тун залхмаар байдаг тул үүнээс зайлсхийх хэрэгтэй. Та ямар нэг зүйлд сэтгэл татагддаг бол тэрхүү сэтгэл, итгэл үнэмшлээ тодорхой илэрхийлэн бич. Бага дүүдээ тэгтлээ хайртай биш бол яагаад гэдгээ мөн л хошигнол, сонирхолтой яриа, түүх, болсон явдал зэргээр тайлбарлан эссэн дээр өөрийн тухай аливаа чухал мэдээллийг хүргэж чадвал багшид үнэлэгдэх боломж тань төдийчинээ нэмэгдэнэ.
7. Эссэ бичигчдийн ховор хэрэглэх хоёр үр нөлөөтэй хийгээд чамирхуу хэрэгсэл Харилцан яриа, ишлэл Тааруухан хувилбар: Миний төгөлдөр хуурын багш, хатагтай Фон Крабб зөвхөн төгөлдөр хуур тоглохыг заагаад зогсохгүй амьдралд хэрэгтэй олон зөвлөгөөг хичээлээрээ өгсөн юм. Түүний англи хэл нэг их сайнгүй бөгөөд байгаа байдал нь хуучинсаг боловч би түүнийг үргэлж санах болно.
Илүү хувилбар: "Алекс, чамайг төгөлдөр хуурынхаа ард суун одоо л эхэлж байна гэж бодож байхад чинь бусад хүмүүсийн хувьд концерт аль эрт эхэлчихсэн байдаг. Тиймээс зөв сууж сур" гэж Фон Крабб хэлдэг. Тэр бүр анхныхаа өдөр л түүний араас өөр хоорондоо шивнэн "Хатагтай Фон Крабб бөмбөг" гэж дуудахгүй байхыг сануулж билээ. Гэвч бид яаж тэсэх вэ дээ. Бид шоолон ярилцдаг ч түүнийг хүндэтгэж бас эмээдэг байсан.
Сануулга: Эссэний бичилтэд хадагтай Фон Крабб гайхалтай байсан гэдгийг дагнан өгүүлбэл утга төгс болж үл чадна. Хоёр дахь бичилт түүний дутагдал биш, иш татсан зүйлээр илүү байгаа тул зохиогч буюу Алексын тухай ойлголт өгч, түүний талаар аятайхан сэтгэгдэл төрүүлж байна. Уншигчийн сонирхолыг татна гэдэг бол эссэ бичигчийн бараг хамгийн гол зорилго, нууц түлхүүр нь юм. Танд илүү хувилбар хэмээх гарын авлагын адил бичих нь амаргүй. Үүнийг их сургуулийн профессорууд ч тэр бүр чаддаггүй. Гагцхүү ингэж бичихийг хичээж, эссэндээ гол дүрийн үгийг олж иш татвал өөрт тань тустай.
Жишээ: Эдгээр өгүүлбэрийн аль нь илүү вэ? А. Би тэн хагаст нь дархан цаазтай, нөгөө хэсэгт нь томоохон эдлэн газар бүхий байшингуудтай том хотын захын нэгэн дүүрэгт суудаг. Б. Би Бостноос 15 бээрийн зайтай орших Массачусетс муж улсын байгалийн үзэсгэлэнт дархан цаазат, хагас хэсэг нь хувийн эзэмшилд хамаарах эдэлбэр газар бүхий Линколны эдлэнд амьдардаг. Сануулга: Хоёр өгүүлбэрийн Б нь арай илүү байна. Учир нь уншигчид хотын нэрийг сонирхох нь гарцаагүй. Америкийн агуу туужийн муу хувилбарт гардагийн адил "Миний аав том хотын том пүүст ажилдаг" гэж бүү бич. Үүнийхээ оронд Миний аав Вашингтон дахь "Арнолд ба Портер" хэмээх хуулийн том фирмд ажилладаг гэх нь дээр. Мэдээж аливааг хэт дэлгэрүүлэн бичихэд аюул бий. "Хуулийн том фирм" гэдгийг "340 гишүүнтэй, 12 хотод салбартай /та хотуудыг нь нэрлэж болно/ хуулийн фирм" гэж болно л доо. Гэхдээ ийм хэт дэлгэрэнгүй мэдээллийг эссэнд оруулах нь тун ховор юм.
Кембрижийн Их Сургуулийн эссэн үйлчилгээний албаны заавраас /нэтээс copy and paste хийсэн шүү/

Сонгууль

Энэ таван сард монгол улс жинхэнэ утгаараа сонгуулиар амьсгалж байна. Машиндаа суугаад фм тавилаа "Number one Намбарын Энхбаяр, Өөрчлөх үү? Цахиагийн Элбэгдорж", гэртээ ирээд зурагтаа асаалаа "Морины ууц хугалдаг Энхбаяр, ард түмнийг турхирсан Элбэгдорж" гэх мэт дургүй хүрмээр сурталчилгаа угтаж байна. Өөрсдийгөө сурталчилах нь уул нь зөв л дөө, тэгж байж л ялалт байгуулдаг нь үнэн. Гэхдээ энэ ерөнхийлөгчийн сонгууль нэг нэгийгээ илт гүтгэсэн /илчилсэн байж болох л юм/ өнгө аястай байгаа нь хаа сайгүй харагдаж байна. Үнэхээр Ц.Элбэгдорж солонгосчуудаас хандив авсан юм бол, үгүй бол Н.Энхбаяр хүний нэр төр гутаасан хэргийг шүүхийн байгууллага нь нэг тийш нь шийдээд өгвөл уул нь зүгээрсэн. Дээрээ ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж байхад доор нь юу болж байгаа нь тодорхой. Иймэрхүү байдалтай байгаа монгол улс яаж ч хөгжих вэ дээ !!!

Wednesday, May 13, 2009

Намайг Номун гэдэг ...

4-р сарын 23-нд сургуулийн ЭЗО-н олимпиадад орохдоо манай баг ийм мэндчилгээтэй байсан юм. Намайг Амраа гэдэг... гэдгээс санаа авав...

Намайг Номун гэдэг ...

Би тийм ч сайн ярьж чаддаггүй, гэхдээ хэдэн зуугаараа чихцэлдэн лекцэнд суудаг МУИС-н эдийн засагт би сурдаггүй. 30, 30-аараа групп болон хичээллэдэг 85 жилийн түүхтэй СЭЗДС-д сурдаг, би.

Сургуулиа би монголын номер нэг сургууль гэдэгт итгэдэг. Миний сургууль тэнгэр баганадсан өндөр барилгатай, ёс суртахуунлаг оюутан бэлтгэдэг, алдагдсан боломжийн өртөг хамгийн бага байхаар багш нараа бид сонгодог.

Тооны машинтай нөхөрлөдөг нябо, ярих чадвараар ажлаа явуулдаг бизнесийн удирдлага, зээл хадгаламжийн хүүгийн зөрүүнээс ашиг олдог банкны ангийн оюутан би биш ээ.

Би эрсдэлийг тооцоолж ирээдүйг төлөвлөхдөө байнгын таамаг дэвшүүлж бодит байдлаас тасардаг БЭЗ ангийн оюутан.

Эдийн засгийн тийм сайн мэдэхгүй ч гэсэн би, эрэлт нийлүүлэлтийн талаар найз нартаа торохгүй тайлбар өгч чадна.

А.Смит, Ж.М.Кейнсийн тухай би зөвхөн номноос л уншсан, гэхдээ тэднийг ЭЗО-г үндэслэгчид гэдэгт итгэдэг.

Эдийн засаг маань хямралаас гарна гэж сүүгээ өргөдөг ижийтэй хүн би, ээж минь надаар бас энэ сургуульд сурч байгаараар маань бахархадаг. Тиймдээ ч би урт хугацааны эдийн засгийг дэмжиж уудам эх орноо хөгжүүлнэ гэж зорьдог.

Тэднийг энд байсныг хүмүүс мэднэ, монголын шилдэг санхүүчид

Биднийг энд байгааг бусад нь мэднэ, бид санхүүгийн оюутнууд

Тэднийг энд байхыг хүмүүс мэдэрдэг, монголын гэрэлт ирээдүй

Баярлалаа ...

Намайг Номун гэдэг...