Sunday, November 6, 2011

Монгол Улсын эдийн засгийн өсөлт ба нягтлан бодох бүртгэл

Монгол руу урсаж байгаа гадаадын хөрөнгө оруулалт эдийн засгийн түүхийн шинэ хуудсыг уул уурхайн салбарт хэдийнээ сөхжээ. Үүнийг батлах баримт, статистикийн мэдээлэл өдрөөс өдөрт зузаарсаар. Таван жилийн өмнө гаднаас ердөө 317 сая доллар манай оронд орж ирж байсан бол энэ онд уг үзүүлэлт нэг тэрбум доллараас нэлээд давах нь тодорхой болов. Зөвхөн Оюутолгойн төсөлд энэ онд 700 гаруй сая доллар зарцуулснаа "Айвенхоу майнз"-ын захирал Роберт Фрийдланд мэдэгдсэн билээ. Гадаад валютын нөөц хоёр тэрбум долларт хүрсэн, уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ найм дахин нэмэгдсэн. Монголын компаниуд олон улсын хөрөнгийн зах зээлд нэвтэрсэн (Д.Мөнхчимэг, 2011), Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр ирэх 10 жилд Монголын эдийн засаг жилийн 10 хувийн өсөлттэй байна (У.Оргилмаа, 2011) гээд сайн мэдээ олон дуулдана.

Гэхдээ энэ мэдээлэлийн агуулга хэр бодит байна вэ?

Эдийн засгийн өсөлт нь дэлхийн болон үндэсний хэмжээний эдийн засгийн цар хүрээний өргөжилтийг тодорхойлдог ойлголт юм. Өөрөөр хэлбэл, нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн тоон талыг илэрхийлсэн эдийн засгийн үзүүлэлтийг хэлнэ.

Нэг хүнд ногдох орлогоор эдийн засгийн хөгжлийг хэмжвэл энэ үзүүлэлт нь дундаж наслалт, боловсролын түвшин, технологи бий болголт гэх нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдтэй эерэг хамааралтай байдаг. Энэ нь хүн амын чанар болоод амьдралын чанар сайжирч байгааг харуулдаг (Robert J.Barro, Xavier Sala-i-Martin, 2004). Харин энэхүү тоон мэдээллийг тооцох тулгын чулууны нэг нь нягтлан бодох бүртгэл юм.

    Эдийн засгийн үсрэнгүй өсөлтийг бий болгохоор хүлээгдэж байгаа энэхүү салбараас ирэх ашиг бол нягтлан бодох бүртгэлийн ашигаар хэмжигдсэн үзүүлэлт байдаг. Гэтэл бид эдийн засгийн ашиг гэдэг ойлголтыг нягтлан бодох бүртгэлд суулгаж чадахгүй байгаагаараа ирээдүйд алдаж болох "алдагдсан боломжийн өртөг"-ийг хэмжиж чадахгүй байна. Энэ бол илүү өргөн агуулгатай ойлголт юм. Хэдийгээр уул уурхайн салбарын бүтцийн өөрчлөлт 2020 он гэхэд эдийн засгийг хоёр дахин өсгөх нөлөөтэй (У.Оргилмаа, 2011) байгаа боловч эдгээр хязгаарлагдмал нөөц баялаг дуусахын цагт бидэнд ухаж төнхсөн газар, хатаж гандсан элсэн цөл л үлдэх алдагдсан боломжийн өртөг далд оршин байна.

Байгалийн баялгийг хүртснийхээ төлөө олох ашиг, үр өгөөжийг бодитоор тооцохын тулд нягтлан бодох бүртгэлийн системд алдагдсан боломжийн өртгийг тооцох шаардлага тулгарч байгаа бөгөөд үүний дагуу хүрээлэн буй орчны нягтлан бодох бүртгэл гэсэн шинэ хандлага гарч ирж байна.

    Энэхүү шинэ хандлагатай холбоотойгоор сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа судалгаануудаас харахад судлаачид хүрээлэн буй орчны бүртгэлд хэд хэдэн аргачлалыг дэвшүүлж байна.

Ногоон ДНБ. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг байгаль орчны асуудлыг агуулан бүртгэх нь маргаантай асуудлын нэг юм. Ногоон ДНБ-ийг хөгжүүлэхэд байгаль орчны бүртгэл нь стандартчилагдаагүй улмаас аливаа төсөл, хөтөлбөрүүдийн тооцооллыг гажуудуулах, улс хооронд үнэлгээ хийх боломжгүй болгодог.

Байгалийн нөөцийн бүртгэл. Энэ нь байгалийн нөөц, түүний хүний хэрэглээ ба байгалийн үйл ажиллагааны нөлөөгөөр өөрчлөгдөх өөрчлөлтийн талаарх мэдээллийг агуулдаг бүртгэл юм. Үүнийг ихэвчлэн газар тариалан, загас агнуур, ой мод, эрдэс бодис, газрын тос болон усны бүртгэлд хэрэглэдэг. Харин байгалийн нөөцийг үнэлэх технологийн боломж хомс, дээрх төрлийн бүтээгдэхүүнүүдийн зах зээлийн үнийг тооцоход хүндрэлтэй тул хэрэглэх боломж бага байдаг.

Бохирдлын бүртгэл. Голландын Хүрээлэн буй орчны бүртгэлийг агуулсан Үндэсний Нягтлан бодох бүртгэлийн Матрицаас хөгжүүлсэн матрицаар бүртгэх бүтэц нь эдийн засгийн секторуудын бохирдлын хэмжээг бүртгэдэг. Евростат үүнийг Европийн Холбооны гишүүн улсуудын хүрээлэн буй орчны бүртгэлд тусгахад туслаж байна. Бохирдлыг дотоодын орчин, гадаадын орчин эсвэл дэлхий нийтийн орчинд хэрхэн нөлөөлж байгааг илрүүлэх үүднээс мэдээллийг тодорхой төрлүүдээр ангилж болно. Бохирдлыг мөнгөөр хэмжснээр байгаль орчны бохирдлоос зугтах эдийн засгийн зардлыг тодорхойлохоос гадна экологийн хамгаалалтын үр ашиг ба зардлыг тооцоход ашиглаж болно (Joy E.Hecht, 1999).

Хүрээлэн буй орчны бүртгэл гэдэг нь нэлээн нарийн, төвөгтэй асуудал тул төгс шийдэл одоогийн байдлаар гараагүй ч дээрх аргачлалуудаас хамгийн дэвшилттэй байгаа нь Европийн Холбооны гишүүн улсуудад нэвтрүүлэхийг оролдож байгаа "Бохирдлын бүртгэл"-ийн аргачлал юм.

Цаг үеийн шаардлагаар хувьсан өөрчлөгдөж байгаа шаардлагыг тоон мэдээлэл боловсруулах бүртгэлийн системд суулгаж өгснөөр шийдвэр гаргагчдын үйл хөдлөлийн оновчтой эсэхийг шалгах, нэгэн хүчтэй индикатор бий болох болно. Ингэснээр аливаа баялагийг борлуулж олсон орлогоос олборлоход гарсан зардлыг хассанаар тооцогддог ашиг хэмээх ойлголт илүү өргөн хүрээг хамарч газар малтсанаар онгон байгалийн байдлыг өөрчилсний зардлыг давхар бүртгэнэ

Монгол Улсын эдийн засгийн хүлээгдэж байгаа өсөлтийг тооцоход дээрх аргачлал бүхий системээр бүртгэснээр эрх баригчид илүү бодит шийдвэр гаргах боломжтой болно гэсэн үг юм.

Магадгүй ийм индикаторгүйн улмаас Монгол Улсыг хөгжлийн тавцанд хүргэх уул уурхайн салбарын алдагдсан боломжийн өртөг бидний амьдралын чанарыг бууруулах далд нөлөөтэй байгааг бид харж чадахгүй байж болох юм ...

 

Ашигласан материалын эх сурвалж

Joy E.Hecht. (1999 оны Spring). Where We Are Now, Where We Are Heading. Environmental Accounting , pp. 14-17.

Mehenna Yakhou, Vernon P.Dorweiler. (2004). Environmental accounting: An essential component of business strategy. Business Strategy and the Environment , pp. 65-77.

Robert J.Barro, Xavier Sala-i-Martin. (2004). Economic Growth. Massachusetts: The MIT Press.

The Free Encyclopedia. (2011). From http://www.wikipedia.org

The World Conversation Union. (2000). Environmental Accounting: What's it all about? IUCN.

Д.Мөнхчимэг. (2011). Уул уурхайгаар бялуурсан шинэ өнгө. Өнөөдөр .

Н.Энхбаяр, Е. с. (2011). Учирч болох эрсдэлүүд 2011 онд: Дэлхийн түвшинд болон Монгол Улсын хувьд учирч болох эрсдэл. 2011.

П.Дамбапэлжээ. (2008). Багануур ХК-ийн 30 жилийн тайлан. Багануур дүүрэг: Адмон.

С.Будням, П. (2011). Байгалийн баялаг ба эдийн засгийн өсөлт. Улаанбаатар: Үндэсний хөгжлийн хүрээлэн.

У.Оргилмаа. (2011). Хүн бүрийн байр суурийг хөдөлгөх өсөлтийн давалгаа айсуй. Улс төрийн тойм .

 

 

Monday, April 4, 2011

Лаа үйлдвэрлэгчийн гомдол

Фрэдэрик Бастиа

Лаа, дэнлүү, гудамжны гэрэл, бад, гал унтраагуур үйлдвэрлэгчид ба амьтны өөх тос, тос, давирхай, спирт ер нь гэрэгл, гэрэлтүүлэгтэй холбоотой бүх юмыг үйлдвэрлэгчдээс.

Депутатуудын тэнхимийн эрхэм гишүүдэд.

Ноёд оо:

Гадны өрсөлдөгч нэгэнбээр бидэнтэй харьцуулахад зүйрлэшгүй сайн нөхцөлд ажиллан манай дотоодын зах зээлийг өөрсдийн хүн үнэмшгүй хямд үнэтэй гэрэлтүүлгийн бараагаар шахан манай үйлдвэрлэлийг цохин сүйрүүлж байгааг зүгээр хараад суун тэсвэрлэхийн аргагүй байна. Үүнээс болж үнэ унан, хэрэглэгчид тэр өрсөлдөгч рүү эргэж, Франц улсын үйлдвэрлэл зогсонги байдалд орон гацаж байна. Энэхүү өрсөлдөгч бол өөр хэн ч чухам нар юм ...

Бүх цонх, гэгээвч, гадаа болоод дотор байдаг гэрлүүд, хөшиг тагтны хаалга, талбай гэрэлтүүлэгч, гудамжны гэрэл, бамбар зэргийг өөрөөр хэлбэл бүхий л онгойдог нүх сүв, гав цоорхой болгоны битүүлж хаах хууль гаргаж өгвөл тун сайн байна гэж гуйж байна.

Эрхэм хүндэт депутатууд аа, бидний хүсэлтийг тун ч буурьтай авч үзнэ үү. Бидний гаргаж буй хүсэлтийн цаад жинхэнэ шалтгааныг сонсолгүйгээр шууд битгий татгалзаж үзээрэй.

Нэгдүгээрт хэрэв та бүхэн байгалийн гэрэл орж ирэх бүх нүх сүвийг хаачих юм бол зохиомол гэрлийн хэрэгцэээрс өсөх ба ингэснээр Франц улсын дотоодын үйлдвэрлэлд томоохон урамшуулал болох бус уу?

Хэрэв Франц улс лаанд ордог өөх тос их хэрэглээд ирэх юм бол дагаад үхэр хонь өсөх ба зэрэгцээд мах, ноос, арьс, ялангуяа хөдөө аж ахуйн үндсэн түүхий эд болсон бордоо эрс ихсэх болно.

Хэрэв Франц улс илүү их тос хэрэглэх юм бол намуу, чидун,рапс зэргийн тариалангийн үйлдвэрлэл эрс нэмэгдэх болно. Ургамлын тосоор баялаг эдгээр тариалан нэмэгдснээр үүнийг улам илүү үр дүнтэй ашиглах бололцоо бидэнд олдох ба ингэснээр малын тоо толгой ч газрынхаа даацанд ашигтай зөвөөр таацах болно.

Ийм хууль хэрэгтэй л байна, гэхдээ нэг зүйлийг эргэцүүлж үзээрэй, эрхэм депутатуудаа. Энэхүү өргөх бичиг маань хүлээж авагдлаа ч гэсэн шүдэнз борлуулдаг Анзин компаний хувьцаа эзэмшигч ганц нэг франц хүний амьдрал үүнээс болоод учиргүй дэгжиж дэвжчих юм байхгүй шүү.

Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал номны хэсгээс ...

Хагархай цонх

Нийгмийн үнэнч иргэн Жэйк Вонхоммын засаршгүй дэггүй хүү нь цонхны шил хагалчихаж гэнэ. Хагарсан шилийг солихын тулд зургаан франк зарцуулахаас өөр аргагүй байдалд орсон Жэйкд хөндлөнгийн хүмүүс эхлээд талтай хандана.

Харин хэсэг хугацааны дараа тэд хагарсан цонх бизнест сайн юм биш үү гэж бодож эхэлнэ. Эцсийн бөлөгт “хэнч цонх хагалдаггүй байсан бол цонх шиллэгчид яах байсан бэ?” Ингээд хүмүүс “хагарсан цонх мөнгө эргэлдүүлэхэд нэмэр болж, үйлдвэрлэлийг дэмжиж” байгаа юм биш үү гэж эргэлзэж эхэлнэ.

“Энэ бол үзэгдэж буй тал нь” гэнээ. Эвдэж сүйтгэсэн нь шилний бизнесд шинээр мөнгө эргэлдүүлэхэд хүргэсэн.

Харин үл харагдагч тал нь юу вэ? Жэйк Вонхомм хуучин гутлынхаа оронд шинийг авах, эсвэл номын сандаа шинэ ном авахад зургаан франк зарцуулж чадахаа болино гэсэн үг юм.

Үйлдвэрлэлийг бүхэлд нь аваад үзье. Цонхны шил хагарч, шилний үйлдвэрт зургаан франк очих нь дэмжлэг үзүүлж буй хэрэг. Энэ бол үзэгдэж буй тал нь. Цонхны шил хагараагүй байсан бол, гутлын үйлдвэрт (эсвэл өөр нэг үйлдвэрт) энэ зургаан франк очих байсан. Энэ ч бас дэмжлэг болох л байсан. Энэ нь үйл харагдах тал нь юм.

Энэхүү бяцхан түүхээс үлдэх сургамж нь “эвдэж сүйтгэх нь ашгтай зүйл биш” юм.

Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал номын хэсгээс ...

Sunday, March 13, 2011

Хоёр урсгалын онол ;)

Өчигдөр уулзаагүй удсан найз нартайгаа пан үсэрч уулзацгаалаа. Лаг ч юм шиг хүний амьдралын мөн чанар, хүн юуны төлөө амьдарч байгаа талаар бие би биенийхээ үзэл бодлыг сонсоцгоолоо. Үүнээс надад сэтгэгдэл үлдээсэн нэг үзэл бодлыг танд сонирхуулахаар шийдлээ.
Хүний амьдрал ер нь 2 урсгалтай гэнээ. Нэг нь анд нөхөд, ажил төрөл гэх мэт албан ёсны талын урсгал, нөгөө урсгал нь мэдээж хүн төрөлхтөний мөнхийн сэдэв хайр дурлал гэж байгаан.
Олон хүмүүсийн нүдэнд амжилттай явж байгаа хүмүүс дээр дурдсанчлан нэгдүгээр урсгалыг загварчилж чадсан байх бөгөөд үүнийг хичээвэл хэнбгуай ч хийж чадна.
Харин хоёрдугаар урсгалыг загварчилж чадсан хүн хорвоо дээр байхгүйн дээр, чадах хүн ч гарахгүй гэнээ. Хүн бүрийн анхны учрал түүний хувьд насан туршид нь ямар нэг (хар, цагаан, гэгээлэг, гунигтай) толбо үлдээдэг. Магадгүй ийм шалтгааны улмаас хүн бүрт энэ нь түүний private нууц болж үлдэж, түүнээс бусад өөр хүн мэдэж чаддаггүй байх (ийм болохоор нь загварчилж чаддаггүй байх).
Дээрх шалтгааны улмаас эхний учрал ихэнх тохиолдолд алдаж эндэж дараагийн удаад өмнө гаргасан алдаагаа засч (бас сэтгэлийн хат сууж) үйл хөдлөлөө хийдэг. Алдаа засч чадаагүй тохиолдолд бидний нэрлэдгээр "өвгөнтөд" очдог гэнээ (Өвгөнтийн архичидын тэнд очсон шалтгаан нь ихэнхдээ нэг бол аав ээжийгээ алдсан, эсвэл нөгөө 2 дугаар урсгалын эхний алхамаас хүнд хохирол учирсан гэж үзээд алдаагаа засахыг хүсээгүй байдаг (Б.Зоригт 2011)).
Тийм учраас хүн нэгдүгээрт алдах нь тодорхой, хоёрдугаарт алдаагаа засахгүй бол нөгөө хэцүү нэрт газар луу явдаг учраас 2 дугаар урсгалын амьдралыг аль болох эртхэн эхэлсэн нь хамгийн ойрхон дөхөлт хийсэн үнэлгээ болдог юм байна.
Харин таны хувьд энэ бодолтой явдаг вэ?

Friday, March 11, 2011

Симпл харьцуулалт

Ойрд блогтоо салхи оруулалтгүй удсан байна. Нэгдүгээрт нэг л сонирхол төрдөггүй, магадгүй энэ нь лаг лаг юм бичдэг хүмүүсийн бичлэгийг уншаад өөрийн санаа өчүүхэн болохыг мэдэрсэнээс ч болсон байж магадгүй юм. Хоёрдугаарт тухтай суугаад юм бичих завгүй хэдэн тийшээ үсчиж явсаар нэлээд удаан хугацаа өнгөрсөн байна. Өнөөдөр ямар тахил нь буруу өргөгдсөн юм бол бүү мэд юу ч хамаагүй бичмээр санагдаад байх юм. Цаг хугацаа нэг л мэдэхэд өнгөрчих юм даа. Энэ жил би гэдэг хүмүүн 21 нас хүрнэ гэжаагаан. Гэтэл 21-тэй аавын хүүхдүүд ер нь юу хийчихсэн байна аа. Өөртэйгөө харьцуулж үзье даа. Магадгүй та ч гэсэн өөрийн насны хүмүүсийг ертөнцөд төрөөд юу хийж бүтээсэн байгааг өөрийнхтэйгөө харьцуулж үзээрэй.
1.Манай аав гэж мундаг хүн 21 хүрж байхдаа ЗСБНХУ-д төмөр замын инженерээр сурч байлаа. Суралцах хугацаандаа олон улсын оюутнуудын орос хэлний олимпиадад БНМАУ-аа төлөөлж орж байсан гэнээ, гэтэл би гэж англи хэлийг хэрэглээний түвшиндээ ч ашиглаж чадахгүй нэгэн байх юм.
2.Манай сургуулийн Загдрагчаа гэдэг оюутан намайг 1 дүгээр курст орж байхад 3 дугаар курст байсан юм. Тэр 'ах' нэгдүгээр курст байхдаа Аргилсан багшийг өвчтэй байхад оронд нь үеийнхээ, зарим тохиолдолд өөрөөс нь ахмад оюутнуудад дээд математик хичээл заагаад явж байсан гэсэн. Гэтэл би сонгосон хичээлийнхээ агуулгыг бүрэн ойлгож чадахгүй, нэг л их том толгой яваад байдаг.
Гэхдээ бас ч гэж гайгүй ээ. Өдөр хоногийг яаж өнгөрөөхөө мэдэхгүй архиар унд хийж, тамхиар агаар хийж, дотагаар цаг хийж байгаа залуусын хажууд бас ч гэж гайгүй ээ.
За ямар ч байсан би гэдэг хүн 21 хүрч байхад бусад нь иймэрхүү л байсан юм шиг байгаан...