Saturday, August 1, 2009

Цаг үе маань юу болоод байна даа хэмээх багшийн яриа

Өнөөдөр арван жилийн анги удирдсан багшийндаа орж жаал хууч хөөрлөө. Манай багш бол цогцолборын олон удаагийн мэргэжлийн аварга орос хэлний багш Д.Сарантуяа юм. Түүний одоогийн монгол орныхоо төлөө санаа зовниж байгаа талаар хэлсэн хэдэн зүйлсийг хүргэж байна.
Өнөөдөр монголын нийгэмд амьдрах арга алга, хаа сайгүй авилга хээл хахууль, архидалт ядуурал байна шүү дээ. Өнгөрсөн хавар нэг оюутан их сургуулиа улаан дипломтой төгслөө, төсвийн байгууллагад ажиллах сонирхолтой түүндээ хөтлөгдөн өргөдөл гаргалаа. Гэтэл нөгөө том дарга нар нь өөрсддөө зориулаад улсад ажиллах эрэгтэй хүн цэргийн алба хаах ёстой гэсэн хууль батлагдчихсан, үүн дээр нэмэгдээд төрийн албан хаагчийн шалгалт өгөх шаардлагатай болжээ. Тэгэхээр тэр залуу бүхэл бүтэн жил алдах болж байна шүү дээ. Энэ хооронд нөгөө баян цатгалан хүмүүс нь цэрэгт алба хаахын оронд төлөх мөнгийг нь нөгөө шовгортой нь цуг төлөөд ажилд орчихно. Хүмүүст ажил олдохгүй ийм нөхцөл байдал бүрэлдээд байхад засгийн газар бүдэрсэн дээр нь түлхэх гэж байгаа юм шиг шоронд байгаа бараг бүх хүмүүсийг өршөөлийн хуулинд хамруулчихлаа. Хэдийгээр амьдралдаа нэг алдсан дахин алдахгүй гэсэн итгэл зүрхэндээ тээсэн хүмсүүд гэртээ эргэж ирсэн ч гэсэн хувийн хэрэг дээрээ ганц ч толбогүй энгийн иргэдэд ажил олдохгүй байхад тэдэнд шударга аргаар хэрхэвч мөнгө олдохгүй нь ойлгомжтой.
Ажилгүйдэл болон гэмт хэрэг 2 хоорондоо шууд хамааралтай байдаг. Тун удахгүй оюутнуудын хичээл сургууль эхлэхэд янз бүрийн хэрэг сонсогдох вий, ай даа охид хөвгүүд минь болж өгвөл орой үдэш гадагшаа битгий гарцгаагаарай даа ... За тэгээд үеийхнээсээ тасарчихсан гэгдэх сайн сайн залуучууд нь хилийн чанд руу гарч ажиллах гэдэг замыг сонгодог болж, арга ч үгүй биз монголд хөлсөө гоожуулан байж олох мөнгийг нь хурууны үзүүр хөдөлгөх зуурт л олдож байгаа юм чинь ... Энэ мэтээр цааш яриад байвал өнөөдрийн монголчууд бид ёс жудгаа орвонгоор нь самарчихсан сууж байна. Монголын ёс гурав, гурван хундага уухгүй бол болохгүй ч гэх шиг. Уул нь дэлхийн Чингис хаан, монгол судлалын газраас монголын ёс заншлыг судлаад бүгд шагшин гайхацгааж байхад бид түүнийг бүр огт мэдэхгүй байгаа нь тун харамсалтай байна. Монгол хүний ген устаж байгаа гэдэг бараг үнэн байх аа. Энд байгаа хүүхдүүд нь ихэвчлэн согтуу, архины халуунд үйлдвэрлэгдэж тэд нар нь эцэг эхийнхээ үйл хэргийг өвлөн үргэлжүүлж байна. Гэтэл арай гайгүй хэсэг нь гадаадад цус холилдсон хүүхэд тэврээд л ...
Яг энэ үед ерөнхийлөгч Мөнх-Алдараас нөгөө маркетингийн ажил хэцүүдлээ гэсэн мессэж ирж, гарахаас өөр аргагүйд хүрч багшийн яриаг тасалдуулсан юм.
Багшийн ярианы үндсэн санааг нь гаргаж сийрүүллээ. Сонирхолтой сэдэв шүү ...

No comments:

Post a Comment