Thursday, May 21, 2009

TANSTAAFL

"Tanstaafl” – Нэг өгүүлбэрт багтаасан эдийн засгийн мэдлэг
Эрт цагт “Tanstaafl” бүх газар нутгийн хаан болжээ. Тэр анх түрүүнд эдийн засгийн зөвлөгчдөө дуудаж нийгэм эдийн засгийн талаарх бүх мэдлэгээ бичихийг тушаажээ. Тэд олон жилийн зүтгэлийн дүнд тус бүр 400 хуудас бүхий 25 бүлэгтэй бүтээлээ танилцуулжээ. Гэвч энэ хооронд “Tanstaafl” хаан бүгдийг удирдаж байсан тул маш завгүй хүн болсон байлаа. Сунжирсан олон бүлгүүдийг хараад хаан тэдэнд бүгдийг нь нэг бүлэгт багтаахыг даалгав. Ахин олон жил нягталсны дараа тэд өөрсдийн сэтгэлд нийцсэн бүтээлээ туурвисан бөгөөд хаанд өргөн барихаар шийдэв. Харамсалтай нь, төрийн хэрэг өмнөхөөсөө ч давчуу болсон тул хаанд тэдэнтэй уулзах зав байсангүй. Оронд нь нэг боть бүтээлийг нь нэг өгүүлбэрт багтаахыг даалгав. Хэрэв тэд зарлигийг гүйцэлдүүлж чадахгүй бол үхэх ялд унах байлаа. Амжилтгүй байвал хэрхэх хувь заяаныхаа тухай бодоцгоож байсан эдийн засагчид сүүлчийн удаа хооллоцгоохоор шийдэв. Гэвч тэд хоолны захиалганы мөнгөө цуглуулж байхдаа бүгд мөнгөгүйгээ мэдэв. Дургүй нь хүрсэн үйлчлэгч хоолоо буцаан гал тогоо луугаа авч явлаа. Сүүлчийн хоолгүй хоцорсон эдийн засагчид өртөө чиглэсэн зам уруудан алхацгаав. Гэнэт үйлчлэгчийн үгс тэдний чихэнд цуурайтав. Тэд бие биен лүүгээ харан үнэнийг ухаарцгааж “Бид аврагдлаа” хэмээн хашгиралдав. “Тийм ээ, нэг өгүүлбэрт багтаасан эдийн засгийн мэдлэг” Тэд өгүүлбэрээ бичиж хаанд өргөн барилаа. Түүнийг уншаад хаан эдийн засгийн асуудлуудыг бүрэн ойлгосон гэдэг. (Хаан тэднийг сайхан хоолоор дайлсан шүү.) Энэ ямар өгүүлбэр байсан вэ?

6 comments:

  1. "Үнэгүй хоол гэж хэзээ ч байдаггүй юм."

    ReplyDelete
  2. Зоогий чиний зөв ...
    There Ain’t No Such Thing As A Free Lunch

    ReplyDelete
  3. Нээрээ л үнэгүй зүйл гэж байдаггүй. Шошгон дээр бичигдэх үнийн дүнгүй ч тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ цаанаа өөртөө ямар нэг үнэ бүхий, өртөг бүхий зүйлийг агуулж байдаг. Ер нь "ҮНЭ" бол их сонирхолтой сэдэв л дээ. Хэхэ. Үнийн механизм гэж. Зах зээлийн хүчийн гол хэрэгсэл нь үнийн механизм шүү дээ.

    /Жич, зарим нэг бичлэгийн эх сурвалжийг дурдвал сайн байна. хэхэ. Дурдахгүй бол гомдоно. :) /

    ReplyDelete
  4. хэхэ нээрээ энэхүү бичлэгийн эх сурвалжийг дурдаагүйд хүлцэл өчье...
    http://ganaife.blogspot.com/ буюу IFE-н БЭЗ ангийн 3-p курсын нэгэн оюутны блогоос авсан болно.

    ReplyDelete
  5. For further reading, Гуллибелийн аялал, Кэн Скүүлэнд.

    ReplyDelete
  6. нэг коод байдын. blgun

    ReplyDelete