Tuesday, May 26, 2009

Ардчилсан ерөнхийлөгчтэй боллоо

2009 оны 5-р сарын 24-нд монгол улсын ерөнхийлөгчийг сонгох сонгууль явагдаж өнгөрлөө. Уул нь миний таамагаар бол Н.Энхбаяр гарах байлаа. Хувьсгалт намыг монголын бүх ахмадууд, тэдгээрийн залгамж дундаж насныханы дийлэнх нь дэмждэг гэсэн мэдээллийн үндсэн дээр ийм таамаглалыг дэвшүүлсэн юм. Тиймдээч блог дээрээ урьдчилсан гэмээр сонгуулийн санал асуулга явууллаа. Гэхдээ үнэн гэдэг хүчтэй юм ... Урьдчилсан судалгаагаар МоАН-с нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж нийт санал өгөгчдийн 71,4%-н дэмжлэг авсаны дүнд монгол улсын ерөнхийлөгч боллоо. Үлдсэн 28,6% нь МАХН-с нэр дэвшигч Н.Энхбаярыг дэмжсэн байна. Хэдийгээр санал асуулгад оролцогчдын тоо 14 байсан ч гэсэн түүвэр олонлог маш сайн бүрджээ. Одоо жинхэнэ тоо мэдээг хүргэе /урьдчилсан шүү, эцсийн дүн гартал 5 хоног хэрэгтэй/ Монгол Улсын хэмжээнд төрийн тэргүүнийг сонгох энэ удаагийн сонгуульд 1 сая 97 мянган сонгогч саналаа өгснөөс 562459 сонгогч Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржид, 520805 иргэн МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярт тус бүр саналаа өгсөн аж.Үүнийг хувьд шилжүүлбэл улсын дүнгээр Ц.Элбэгдорж 51.24, Н.Энхбаяр 47.44 хувийн санал аваад байна. Аймгийн дүнгээр нэр дэвшигч Ц.Элбэгдорж 48.28, Н.Энхбаяр 50.31 хувийн санал авчээ. Нийслэл Улаанбаатарт Ц.Элбэгдорж 55.9, Н.Энхбаяр 43.21 хувийн санал авсан гэсэн урьдчиласан дүн гараад байгаа юм байна. Эцсийн дүн гараагүй байгаа ч гэсэн нэр дэвшигч /одоогийн ерөнийлөгч/ Н.Энхбаяр, Ху намын дарга С.Баяр нар ялагдал хүлээсэн гэдгээ албан ёсоор мэдэгдсэнээр 1 дэх өдөр Ардчилсан нам Сүхбаатарын талбай дээр жинхэнэ party хийлээ. За тэгээд ирэх дөрвөн жил бүгдээрээ Элбэгээгээр дамжуулж бүхнийг ӨӨРЧИЛЬЕ!!!

1 comment:

  1. Өөчрилөх ч юмуу үгүй ч юмуу, Өөрчиллөө гээд зөв өөрчилөх ч юмуу буруу өөрчилөх ч юмуу. хэн мэдлээ...

    ReplyDelete