Friday, May 22, 2009

Коазын теором

Өмчийн эрхийг тодорхой болгох нь тухайн дам нөлөөтэй холбоотой гадаад зардал буюу үр ашгийг худалдаалагдах зах зээл бий болгоно.
Жишээлбэл Дик, Спот гэдэг нэртэй нохойтой байж. Спот Дикийн хөрш Жейнийг амруулахгүй байнга хуцаж байдаг. Дик хөрш эмэгтэйд сөрөг гадаад нөлөө бий болгож байгаа нохойг байлгаж байснаараа ашигтай байна. Нохойн эзэн өөрийн хайртай амьтнаа шийтгэж түүнийг дуугүй байлгах уу, эсвэл Спотоос болж Жейн хэлмэгдсээр байх ёстой юу?
Дикийн нохойгоо байлгаж байснаас олж байгаа ашгийг түүний хуцсанаас болж Жейний үүрч байгаа зардалтай жишиж үзэхэд хэрэв ашиг зардлаас давж байвал Дик өөрийн хайртай амьтантайгаа байх нь үр ашигтай байх ба хөрш эмэгтэй нохойн хуцахыг үргэлжлүүлэх сонссоор байх шаардлагатай болно. Хэрвээ зардал ашгаас давбал Дик өөрийн итгэлт нөхрөөсөө хагацахаас өөр замгүй болно.
Коазын теоромоор хувийн зах зээл үр ашигтай үр дүнд өөрөө хүрэх чадвартай байдаг. Хөрш эмэгтэй нохойноос нь салахад нь тодорхой хэмжээний мөнгийг Дикэд санал болгож болно. Тэрээр санал болгож байгаа мөнгө нь нохойтой байхдаа олж байсан ашгаас илүү их бол хүлээж авах болно.
Дик болон Жейн мөнгөний зохицолд хүрсэнээрээ үргэлж үр ашигтай үр дүнд хүрч байх болно. Жишээлбэл, Дик нохой тэжээснээрээ 500$-н ашиг олдог ба Жейн 800$-н зардал гаргадаг гэж үзье. Энэ тохиолдолд тэр эмэгтэй нохойноос салахын тулд Дикэд 600$ санал болгоно. Хоёр тал хожиж үр ашигтай үр дүнд хүрэх болно.
Мэдээж Жейн хүсэхгүй юм уу эсвэл Дикийн хүсч байгаа хэмжээний мөнгийг өгөх боломжгүй байж магадгүй юм. Жишээлбэл, Дик нохойтой байснаар 1000$-н ашиг олж байсан бөгөөд Жейн 800$ зардал гаргадаг байсан гэж саная. Энэ тохиолдолд эмэгтэй 800$-с илүүгүй мөнгийг санал болговол Дик 1000$-с бага ямар ч саналыг хүлээж авахгүй байх болно. Ингэснээр Дик нохойтойгоо байсаар байх болно. Гэлээ ч гэсэн энэ зардал болоод ашиг үр дүнд хүргэх болно.
Саяхан болтол бид Дик нь хуцдаг нохойтой байх хуулийн эрхтэй байсан гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, тэрээр өөрөө нохойноосоо сайн дураараа татгалзах хэмжээний мөнгийг Жейн төлөх хүртэл нохойгоо байлгасаар л байх юм. Нөгөө талаас уг эмэгтэй түүнээс ч дутуугүй тайван, чимээгүй байх хуулийн эрхэнд хэрхэн нөлөөлөх вэ?
Коазын теором ёсоор эрхийн анхан шатны хуваарилалт нь зах зээлийн үр ашигтай үр дүнд хүрэх боломжоос хамаарахгүй байна. Жишээлбэл, Жейн хуулиар Дикийг нохойноосоо салахыг шаардах бүрэн боломжтой гэж үзье. Хэдийгээр тэр эмэгтэйд ийм давуу тал байгаа боловч тэр нь эцсийн үр дүнд хүрэхгүй. Энэ тохиолдолд Дик нохойгоо байлгахын тулд Жейнд тодорхой хэмжээний мөнгө санал болгож болох юм. Дикийн хувьд "үнэнч анд"-тайгаа хамт байх ашиг нь Жейний хувьд хуцах зардлаас давж байвал тэд гэрээ байгуулж залуу эр нохойтойгоо цаашид тайван амьдрах болно.
Хэдийгээр Дик болоод Жейн эрхийн анхны хуваарилалтаас үл хамааран үр дүнд хүрч болох хэдий ч түүнийг тооцохгүй байж болохгүй. Гагцхүү эцсийн эрх эдийн засгийн чинээлэг аж байдлын хуваарилалтыг тодорхойлно. Хуцдаг нохойтой байх Дикийн эрх, тайван амгалан байх Жейний эрх эцсийн хэлцлийг байгуулахад бэлнээр төлөх ёстойг л тодорхойлно. Гэхдээ ямарч тохиолдолд талууд тохиролцох боломжтой бөгөөд экстернальтай холбоотой асуудлыг шийдвэрлэж чадах юм. Дик зөвхөн түүний ашиг зардлаас давсан тохиолдолд л нохойгоо байлгасаар байх болно.
Дүгнэвэл: Коазын теором нь эдийн засгийн агентууд гадаад нөлөөтэй холбоотой асуудлыг бие даан шийдвэрлэх боломжтойг баталдаг. Эрхийн эхний хуваарилалт ямар ч байсан сонирхогч талууд харилцан ашигтай хэлцлийг хэзээ ч хийж чадах бөгөөд улмаар үр ашигтай үр дүнд хүрэх юм. Н.Грегори Мэнкью Микроэкономикс

2 comments:

  1. Андын бичсэн нийтлэлийг уншихад нэг л болж өгөхгүй байнаа. Энэ skin-ээ сольдог юмуу? нэг л болж өгөхгүй байнаа. Энэ тал дээр нэг анхаарал тавина уу. Баярлалаа! хэхэ

    ReplyDelete
  2. Неоинституциональ онолын үндсэн ойлголтууд болох өмчийн эрх, трансакцийн зардал гэсэн ойлголтуудыг Нобелийн шагналт эдийн засагч Роналд Харри Коас хөгжүүлсэн. Коасын теорем их алдартай л даа.

    Коасын теорем гарахаас өмнө Артур Сесил Пигугийн зөвхөн засгийн газар нь татвар ба татаасын арга хэрэгслээр дам нөлөөг арилгаж болно үзэл баримтлалыг эдийн засагчид нийтээрээ хүлээн зөвшөөрч байсан. 1960 онд Коас “Нийгмийн зардлын асуудал” бүтээлээ бичсэн бөгөөд үүндээ хэрэв өмчлөх эрх нь сайн тодорхойлогдвол хувийн бүлгүүд өөрсдөө дам нөлөөг арилгахаар тохиролцох болно гэдэг санааг гаргаж ирсэн...

    ReplyDelete