Thursday, May 14, 2009

Эдийн засаг энгийнээр ...

Экономик-эконометриксийн тэнхмийн өдөрлөгөөр эссээний уралдаан зарлахад энэхүү бичвэрийг өгч байсан юм.
Өнөөдөр 2009 оны 4 дүгээр сар 22, яг нэг жилийн өмнө би СЭЗДС-н эдийн засгийн ангид орохоор эрс шийдсэн байсан мөртлөө тэгж их хүсээд байгаа мэргэжлээ чухам юуг хэлээд байгааг сайн мэдэхгүй л байлаа. Надад чин сэтгэлийн зөвлөгөө өгч чадах тийм хүмүүсээс эдийн засаг гэж юу болохыг асууж, тэд ч өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж өгч байсан юм. Тэгэхэд л надад эдийн засагч танидаг хүн, хамаатан садан, ах эгч байхгүй болох нь мэдрэгдэж билээ.
Миний цуглуулсан мэдээ гэж атом молекулийн хөдөлгөөн шиг жинхэнэ 7 сарын 1-ний үймээнийг тархинд маань дэгдээж байлаа. Сайн анализ хийвэл тэдгээр замбараагүй мэдээллүүд үндсэндээ 3 агуулгад хувааж болохуйц байсныг нэлээд удаан бодсоны эцэст мэдэв.
Нэгдүгээр бүлэгт багтах ойлголтыг нийгмийн тухай мэдлэг хичээлийн сурах бичиг түүний эдийн засгийн хэмээх 4-р бүлгийг уншсанаар авсан юм. Хязгаарлагдмал нөөцийг хүний хязгааргүй хэрэгцээнд зохицуулан хуваарилах үйл ажиллагаа, үүнийг бялуутай зүйрлэвэл та тун ч амархан ойлгох болно гэж товч бөгөөд энгийнээр тайлбарласан байлаа. Номноос би эдийн засаг гэж онолын үүднээс ерөнхийдөө юу байдаг, хэрхэн авч үздэг талаар анхны ойлголтыг авсан юм. Гэхдээ л нэг л өөрийн болгож чадсангүй
Хоёрдугаар хэсгийн мэдээллийн анхдагч эх үүсвэр нь манай аав байсан бөгөөд тэрээр миний эдийн засаг гэж юу вэ хэмээх асуултанд “Энэ бол маш энгийн ерөөсөө л эрэлт, нийлүүлэлт юм шүү дээ” гэж хэнэгч үгүй хариулсан юм. “Чи өглөө болгон иддэг буриад талхаа авах гэж дэлгүүр явж байгаа нь чи эрэлтийг үүсгэж байна гэсэн үг, харин тэр талхыг хийж байгаа цех чиний хувьд нийлүүлэгч юм. Ингээд л та хоёр харилцан ашигтай худалдаа хийж чадах юм бол үүнийг эдийн засаг гэдэг юм.” гэсэн маш хялбархан жишээ татахад нь би аавынхаа ярьсаныг сайн ойлгосон ч гэсэн ээжийн хэлснээс арай л өөр байх шиг. Тиймдээ ч эргэлзээ маань тайлагдсангүй.
Мэдээж гутгаар хэсэгт харьяалагдах мэдээний үндэслэгч нь манай ээж юм. Тэр хэлэхдээ “Миний цалин чамайг 4-р ангид байснаас хойш чамгүй нэмэгдсэн хэдий ч зургаан жилийн турш манайх гэдэг айлын хэрэглээний түвшинд өөрчлөлт орсонгүй, мөнгө хайчсан нь мэдэгдэхгүй алга болчихдог, хадгаламжинд ч хийсэн юмгүй урьдын л адил... Үүний шалтгааныг судалдаг шинжлэх ухааныг эдийн засгийн шинжлэх ухаан гэдэг юм” гэв. Нээрээ ч тийм юм болов уу гэж бодохоор сурах бичигт байсан шиг нөөцийн талаар асуудал огт хөндөгдсөнгүй.
Ийм байдлаар би зуны амралтыг эдийн засгийн асуудлууд дунд өнгөрөөв өө.
Есөн сарын нэгэн болж хүсэн хүлээсэн өдөр ирэв. Анх удаа оюутан болсноо мэдрэх хичнээн сайхан, хичнээн бардам, тэр тусмаа СЭЗДС-н БЭЗ ангийн оюутан.
Тэр өдрөөс эхлэн нөгөөх үл тайлагдагч эдийн засгийн гэгдэх асуултуудын хариултууд хоног хоногоор илэрсээр, гарч ирсээр байлаа. Надад ямар тааламжтай байсан гэж санана?!! яг л хэдэн өдрийн турш бороо шивэрсний эцэст сайхан нар гарах шиг.
Манай аав төмөр замын инженер хүн, тэрээр хомсдол илүүдлийн талаар дэндүү сайн мэддэг байж. Эвдэрсэн зүтгүүр орж ирэхэд/нийлүүлэлт/ засварлах үүрэгтэй/эрэлт/, гэхдээ зарим үед эвдэрхий толгой харагдахаа болиход хийх ажилгүй/хомсдол/ болдог бол зарим үед бөөн бөөнөөрөө цувран ирэх үед цаг наргүй ажиллахад/илүүдэл/ хүрдэг байсныгаа хамгийн энгийнээр эдийн засаг руу загварчилсан байжээ. Энэ бол микро түвшний асуудал.
Харин манай ээж багш хүн, гэрийн төсвийг бусад өрхүүдийн л адил ээж маань ерөнхийд нь барьдаг/хоол унд, ус дулаан .../. Түүнийг ажлаа хийж байхад төрийн албан хаагчдын цалин нүдэн дээр нь 30% өссөн юм. Энэхүү өсөлтийг дагаж өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэмэгдсэнийг, гар дээр нь ирсэн их хэмжээний мөнгө хурууны салаагаар нь элс гойжих мэт ор мөргүй алга болдог болсныг ээж маань биеэр мэдэрсэн. Инфляци мөнгийг ингэж үнэгүйдүүлж байгаа юм. Энэ бол макро түвшний асуудал.
Энэ мэтээр тайлагдашгүй нууц мэт байсан эдгээр асуултууд энгийн илтгэгч тэгшитгэл мэт хялбархан хариу нь гарч эхлэв. Эцэст нь энэ бүхнийг нэгтгээд газрын зураг шиг масштаблан харвал микро түвшний эрэлт, нийлүүлэлтийг макро түвшинд нийт эрэлт, нийт эрэлт хэмээгээд нөөцийг хүмүүст үр ашигтай хуваарилахын тулд төрөөс тодорхой бодлого/сангийн, мөнгөний/ явуулдаг болох нь харагдаж байна. Харин үүнийг буруу хэрэгжүүлвэл инфляци, ажилгүйдэл гэх мэт сөрөг үр дагаврууд гарч ирдэг байна.
Өнөөдрийн байдлаар миний бие дөнгөж микро экономиксийн үндсийг судлаад макро экономиксийн үндсийн дунд хэсэгт нь явж байгаа учир миний эдийн засгийн бүх мэдлэг маань түүнийг энгийнээр тайлбарлахад дөнгөж хүрцэх болой.
FA08B103 Б.Номун

5 comments:

  1. iim essay turuulehees uur yah bile.amjilt husie.arctic-aas

    ReplyDelete
  2. өө мань ганц эсээ ороод л түрүүлсэн гэж ахиж хэлэхгүйээ за хэхэ
    үнэхээр түрээлэхээр сайн болжээ
    за амжилт анд минь!!!

    ReplyDelete
  3. Өөө ёстой дажгүй шүүүү!!! WOW!

    ReplyDelete
  4. bi udahkv olimpiadand orolcoh gj bga ediin zasag sedwer beldj ehlj bga ym. ene esse bl zvger l gaihamshig nadd mash ih talagdlaa amjilt hvsii.

    ReplyDelete
  5. Эдийн засаг гэхээр л хүмүүс инфляци, ажилгүйдэл гээд л том2 зүйл бодоод байдаг. Харин энэ эссээ бид бүхний өдөр тутмын амьдралыг харуулсан их "энгийн" эссэ болжээ. Гоё сэтгэсэн байна.

    ReplyDelete