Tuesday, May 19, 2009

Сонгууль

Энэ таван сард монгол улс жинхэнэ утгаараа сонгуулиар амьсгалж байна. Машиндаа суугаад фм тавилаа "Number one Намбарын Энхбаяр, Өөрчлөх үү? Цахиагийн Элбэгдорж", гэртээ ирээд зурагтаа асаалаа "Морины ууц хугалдаг Энхбаяр, ард түмнийг турхирсан Элбэгдорж" гэх мэт дургүй хүрмээр сурталчилгаа угтаж байна. Өөрсдийгөө сурталчилах нь уул нь зөв л дөө, тэгж байж л ялалт байгуулдаг нь үнэн. Гэхдээ энэ ерөнхийлөгчийн сонгууль нэг нэгийгээ илт гүтгэсэн /илчилсэн байж болох л юм/ өнгө аястай байгаа нь хаа сайгүй харагдаж байна. Үнэхээр Ц.Элбэгдорж солонгосчуудаас хандив авсан юм бол, үгүй бол Н.Энхбаяр хүний нэр төр гутаасан хэргийг шүүхийн байгууллага нь нэг тийш нь шийдээд өгвөл уул нь зүгээрсэн. Дээрээ ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж байхад доор нь юу болж байгаа нь тодорхой. Иймэрхүү байдалтай байгаа монгол улс яаж ч хөгжих вэ дээ !!!

3 comments:

  1. гүймэн их бухимдэж дээ.
    Гэхдээ энэ чинь сонгуулийн хар пр байх даа
    монгол түмэн минь ингэсэн ингээгүй дор бүрнээ өөрсдийн сонголтоо хийцэн л байгаа биз
    Таны сонголт мэргэн байх болтугай!!! хэхэ

    ReplyDelete
  2. Ёс зүй гэдэг үг сүүлийн үед их харагддаг болж дээ... Сонгуулиаа гэж...

    ReplyDelete
  3. Vampires in the Enchanted Castle casino - FilmFileEurope
    Vampires in the Enchanted 1xbet login Castle Casino. Vampires in the https://febcasino.com/review/merit-casino/ Enchanted Castle Casino. Vampires in the nba매니아 Enchanted wooricasinos.info Castle Casino. herzamanindir.com/ Vampires in the Enchanted Castle Casino. Vampires in the Enchanted

    ReplyDelete