Thursday, May 28, 2009
Эрдэнэс гэж юу вэ?
Wednesday, May 27, 2009
Энэ жилийн сүүлийн цас аа гэж ...
Яг одоо гадаа цас орж байна.
Tuesday, May 26, 2009
Ардчилсан ерөнхийлөгчтэй боллоо
Friday, May 22, 2009
Коазын теором
Дам нөлөө буюу Externality
- агаарын бохирдол
- усны бохирдол
- дуу чимээ ихтэй хөрш
- замын бөглөрөл
- тамхи татах
- архидалт гэх мэт ...
Эерэг дам нөлөөний жишээ:
- хөршийн орчны тохижилт
- зэрэгцээ хүний сайхан төрх
- жолооч нарын соёл дээшлэх
- шинжлэх ухааны дэвшил нээлтүүд гэх мэт ...
Үүнтэй холбоотой Рональд Коаз гэгч өмчийн эрхийг тодорхой болгох нь тухайн дам нөлөөтэй холбоотой гадаад зардал буюу үр ашгийг худалдаалагдах зах зээл бий болгоно гэсэн теором гаргасан байна.
Жич: Коасын теорем дараах тохиолдлуудад биелэхгүй: 1. Трансакцийн зардал их үед 2. Төгс бус мэдээлэлтэй буюу худал мэдээлэлтэй үед 3. Хэтэрхий олон бүлгүүд байгаа үед
Thursday, May 21, 2009
Аз жаргалын эдийн засаг
Эдийн засгийн үндсэн судлагдуухан болох ДНБ болон ҮНО-ийн зорилго бол яах аргагүй тухайн улсын ард иргэдийн сайн сайхан байдлыг хэмжих. Гэтэл ДНБ ба ҮНО мөнгөн дүнгээр илэрхийлэгддэг. Хүмүүсийн сайн сайхан байдлыг мөнгө тодорхойлно гэж үү?...
TANSTAAFL
Tuesday, May 19, 2009
Эссэ бичих агуу бөгөөд санаанд оромгүй 7 сануулга
Сонгууль
Saturday, May 16, 2009
Эргэцүүлэл
Жил гаруйн өмнө нэг андтайгаа буу халан сууж байтал "Чи ямарч сайн жолооч байсан өөдөөс чинь муу жолооч ирдэг юм шүү" гэж түүнд хэн нэгэн хэлсэн тухай надад ярив... Сонссон даруйдаа "саяын хэлснийг чинь жоохон бодож байгаад өөрийн дүгнэлтээ чамд хэлнэ ээ" гээд орхисон юм. Friday, May 15, 2009
Онигоо
Онигоо 1
Thursday, May 14, 2009
Анддаа баяр хүргэе!
Эдийн засаг энгийнээр ...
Экономик-эконометриксийн тэнхмийн өдөрлөгөөр эссээний уралдаан зарлахад энэхүү бичвэрийг өгч байсан юм.
Өнөөдөр 2009 оны 4 дүгээр сар 22, яг нэг жилийн өмнө би СЭЗДС-н эдийн засгийн ангид орохоор эрс шийдсэн байсан мөртлөө тэгж их хүсээд байгаа мэргэжлээ чухам юуг хэлээд байгааг сайн мэдэхгүй л байлаа. Надад чин сэтгэлийн зөвлөгөө өгч чадах тийм хүмүүсээс эдийн засаг гэж юу болохыг асууж, тэд ч өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж өгч байсан юм. Тэгэхэд л надад эдийн засагч танидаг хүн, хамаатан садан, ах эгч байхгүй болох нь мэдрэгдэж билээ.
Миний цуглуулсан мэдээ гэж атом молекулийн хөдөлгөөн шиг жинхэнэ 7 сарын 1-ний үймээнийг тархинд маань дэгдээж байлаа. Сайн анализ хийвэл тэдгээр замбараагүй мэдээллүүд үндсэндээ 3 агуулгад хувааж болохуйц байсныг нэлээд удаан бодсоны эцэст мэдэв.
Нэгдүгээр бүлэгт багтах ойлголтыг нийгмийн тухай мэдлэг хичээлийн сурах бичиг түүний эдийн засгийн хэмээх 4-р бүлгийг уншсанаар авсан юм. Хязгаарлагдмал нөөцийг хүний хязгааргүй хэрэгцээнд зохицуулан хуваарилах үйл ажиллагаа, үүнийг бялуутай зүйрлэвэл та тун ч амархан ойлгох болно гэж товч бөгөөд энгийнээр тайлбарласан байлаа. Номноос би эдийн засаг гэж онолын үүднээс ерөнхийдөө юу байдаг, хэрхэн авч үздэг талаар анхны ойлголтыг авсан юм. Гэхдээ л нэг л өөрийн болгож чадсангүй
Хоёрдугаар хэсгийн мэдээллийн анхдагч эх үүсвэр нь манай аав байсан бөгөөд тэрээр миний эдийн засаг гэж юу вэ хэмээх асуултанд “Энэ бол маш энгийн ерөөсөө л эрэлт, нийлүүлэлт юм шүү дээ” гэж хэнэгч үгүй хариулсан юм. “Чи өглөө болгон иддэг буриад талхаа авах гэж дэлгүүр явж байгаа нь чи эрэлтийг үүсгэж байна гэсэн үг, харин тэр талхыг хийж байгаа цех чиний хувьд нийлүүлэгч юм. Ингээд л та хоёр харилцан ашигтай худалдаа хийж чадах юм бол үүнийг эдийн засаг гэдэг юм.” гэсэн маш хялбархан жишээ татахад нь би аавынхаа ярьсаныг сайн ойлгосон ч гэсэн ээжийн хэлснээс арай л өөр байх шиг. Тиймдээ ч эргэлзээ маань тайлагдсангүй.
Мэдээж гутгаар хэсэгт харьяалагдах мэдээний үндэслэгч нь манай ээж юм. Тэр хэлэхдээ “Миний цалин чамайг 4-р ангид байснаас хойш чамгүй нэмэгдсэн хэдий ч зургаан жилийн турш манайх гэдэг айлын хэрэглээний түвшинд өөрчлөлт орсонгүй, мөнгө хайчсан нь мэдэгдэхгүй алга болчихдог, хадгаламжинд ч хийсэн юмгүй урьдын л адил... Үүний шалтгааныг судалдаг шинжлэх ухааныг эдийн засгийн шинжлэх ухаан гэдэг юм” гэв. Нээрээ ч тийм юм болов уу гэж бодохоор сурах бичигт байсан шиг нөөцийн талаар асуудал огт хөндөгдсөнгүй.
Ийм байдлаар би зуны амралтыг эдийн засгийн асуудлууд дунд өнгөрөөв өө.
Есөн сарын нэгэн болж хүсэн хүлээсэн өдөр ирэв. Анх удаа оюутан болсноо мэдрэх хичнээн сайхан, хичнээн бардам, тэр тусмаа СЭЗДС-н БЭЗ ангийн оюутан.
Тэр өдрөөс эхлэн нөгөөх үл тайлагдагч эдийн засгийн гэгдэх асуултуудын хариултууд хоног хоногоор илэрсээр, гарч ирсээр байлаа. Надад ямар тааламжтай байсан гэж санана?!! яг л хэдэн өдрийн турш бороо шивэрсний эцэст сайхан нар гарах шиг.
Манай аав төмөр замын инженер хүн, тэрээр хомсдол илүүдлийн талаар дэндүү сайн мэддэг байж. Эвдэрсэн зүтгүүр орж ирэхэд/нийлүүлэлт/ засварлах үүрэгтэй/эрэлт/, гэхдээ зарим үед эвдэрхий толгой харагдахаа болиход хийх ажилгүй/хомсдол/ болдог бол зарим үед бөөн бөөнөөрөө цувран ирэх үед цаг наргүй ажиллахад/илүүдэл/ хүрдэг байсныгаа хамгийн энгийнээр эдийн засаг руу загварчилсан байжээ. Энэ бол микро түвшний асуудал.
Харин манай ээж багш хүн, гэрийн төсвийг бусад өрхүүдийн л адил ээж маань ерөнхийд нь барьдаг/хоол унд, ус дулаан .../. Түүнийг ажлаа хийж байхад төрийн албан хаагчдын цалин нүдэн дээр нь 30% өссөн юм. Энэхүү өсөлтийг дагаж өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэмэгдсэнийг, гар дээр нь ирсэн их хэмжээний мөнгө хурууны салаагаар нь элс гойжих мэт ор мөргүй алга болдог болсныг ээж маань биеэр мэдэрсэн. Инфляци мөнгийг ингэж үнэгүйдүүлж байгаа юм. Энэ бол макро түвшний асуудал.
Энэ мэтээр тайлагдашгүй нууц мэт байсан эдгээр асуултууд энгийн илтгэгч тэгшитгэл мэт хялбархан хариу нь гарч эхлэв. Эцэст нь энэ бүхнийг нэгтгээд газрын зураг шиг масштаблан харвал микро түвшний эрэлт, нийлүүлэлтийг макро түвшинд нийт эрэлт, нийт эрэлт хэмээгээд нөөцийг хүмүүст үр ашигтай хуваарилахын тулд төрөөс тодорхой бодлого/сангийн, мөнгөний/ явуулдаг болох нь харагдаж байна. Харин үүнийг буруу хэрэгжүүлвэл инфляци, ажилгүйдэл гэх мэт сөрөг үр дагаврууд гарч ирдэг байна.
Өнөөдрийн байдлаар миний бие дөнгөж микро экономиксийн үндсийг судлаад макро экономиксийн үндсийн дунд хэсэгт нь явж байгаа учир миний эдийн засгийн бүх мэдлэг маань түүнийг энгийнээр тайлбарлахад дөнгөж хүрцэх болой.
FA08B103 Б.НомунWednesday, May 13, 2009
Намайг Номун гэдэг ...
4-р сарын 23-нд сургуулийн ЭЗО-н олимпиадад орохдоо манай баг ийм мэндчилгээтэй байсан юм. Намайг Амраа гэдэг... гэдгээс санаа авав...
Намайг Номун гэдэг ...
Би тийм ч сайн ярьж чаддаггүй, гэхдээ хэдэн зуугаараа чихцэлдэн лекцэнд суудаг МУИС-н эдийн засагт би сурдаггүй. 30, 30-аараа групп болон хичээллэдэг 85 жилийн түүхтэй СЭЗДС-д сурдаг, би.
Сургуулиа би монголын номер нэг сургууль гэдэгт итгэдэг. Миний сургууль тэнгэр баганадсан өндөр барилгатай, ёс суртахуунлаг оюутан бэлтгэдэг, алдагдсан боломжийн өртөг хамгийн бага байхаар багш нараа бид сонгодог.
Тооны машинтай нөхөрлөдөг нябо, ярих чадвараар ажлаа явуулдаг бизнесийн удирдлага, зээл хадгаламжийн хүүгийн зөрүүнээс ашиг олдог банкны ангийн оюутан би биш ээ.
Би эрсдэлийг тооцоолж ирээдүйг төлөвлөхдөө байнгын таамаг дэвшүүлж бодит байдлаас тасардаг БЭЗ ангийн оюутан.
Эдийн засгийн тийм сайн мэдэхгүй ч гэсэн би, эрэлт нийлүүлэлтийн талаар найз нартаа торохгүй тайлбар өгч чадна.
А.Смит, Ж.М.Кейнсийн тухай би зөвхөн номноос л уншсан, гэхдээ тэднийг ЭЗО-г үндэслэгчид гэдэгт итгэдэг.
Эдийн засаг маань хямралаас гарна гэж сүүгээ өргөдөг ижийтэй хүн би, ээж минь надаар бас энэ сургуульд сурч байгаараар маань бахархадаг. Тиймдээ ч би урт хугацааны эдийн засгийг дэмжиж уудам эх орноо хөгжүүлнэ гэж зорьдог.
Тэднийг энд байсныг хүмүүс мэднэ, монголын шилдэг санхүүчид
Биднийг энд байгааг бусад нь мэднэ, бид санхүүгийн оюутнууд
Тэднийг энд байхыг хүмүүс мэдэрдэг, монголын гэрэлт ирээдүй
Баярлалаа ...
Намайг Номун гэдэг...
Та бүхэнд блог нээсэн өдрийн мэнд хүргэе!
Өнөөдөр таван сар ид дундаа орж улиас модны мөчрөөс шинэхэн навчис наран өөд тэмүүлэн ургаж буй арван гуравны өдөр болой। Хотын гудамжаар алхахад нэг л сайхан ...