Friday, June 12, 2009

Монгол улсын ажилгүйдэл, түүний шалтгаан, үр дагавар, бууруулах арга зам

Макро эдийн засгийн үндсэн асуудал болох ажилгүйдэл гэдэг нь тухайн улсын нийт хүн амын хэдэн хувь нь эдийн засгийн идэвхитэй хүн ам, түүнд эзлэх ажилгүйчүүдийн болон ажиллагсадын хувь, эдийн засгийн идэвхитэй бус хүн амыг илэрхийлсэн цогц үзүүлэлт юм.

Тухайн улсын хуулинд заасны дагуу хөдөлмөрлөх насны,хөдөлмөр эрхлэх чадвартай, цалин хөлстэй ажил болон хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй, тухайн үед ажиллахад бэлэн, цалин хөлстэй ажил идэвхитэй хайж байгаа хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн хүнийг ажилгүй хүн гэдэг. Харин аж ахуй нэгж байгууллагын орон тооны үндсэн ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил хамтран гүйцэтгэгчид, цалин хөлстэйгээр өрхийн аж ахуй эрхэлдэг хүмүүсийг ажил эрхэлдэг хүн гэнэ.

Тэгвэл эдийн засгийн идэвхитэй бус хүн ам гэдэгт тухайн улсын 16 хүртлэх насны хүүхдүүд, 55-с дээш эмэгтэйчүүд, 60-с дээш насны эрэгтэйчүүд буюу тэтгэвэрийн насныхан, хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай боловч хөдөлмөр эрхлэх сонирхолгүй ажил идэвхитэй эрж хайхаа болигсодыг авч үздэг.

Хамгийн энгийнээр тайлбарлавал манай гэр бүл 6 гишүүнтэй, аав уурхайд ажилладаг, ээж багш, өвөө эмээ хоёр тэтгэвэрт гарсан, ах өнгөрсөн жил их сургуулиа төгссөн ажил хайж байгаа, би оюутан. Аав ээж маань монгол улсын хөдөлмөр эрхэлж байгаа 1024100 хүмүүсийн хоёр нь, өвөө эмээ бид гурав эдийн засгийн идэвхигүй хүн ам гэгдэх 1848960 хүмүүсийн гурав нь, харин агаа маань ажилгүй хүмүүсийн эгнээний 29900 дахь нь юм.

Ажилгүйдэлийн түвшин ба ядуурал нь хоорондоо эерэг хамааралтай хэмжигдэхүүнүүд бөгөөд ажилгүй хүмүүс олшрох тусам ядуурал, гэмт хэрэг, далд эдийн засаг гэх мэт сөрөг үзэгдлүүд нийгэмд гаардаг.

Дэлхий нийтийн хэмжээнд ажилгүйдлийн хэвийн түвшинг 3%-5% гэж үздэг бөгөөд монгол улсын хувьд ажилгүйдлийн түвшин өнөөгийн байдлаар 2,8% байна. Энэ тоо нь манай оронд харьцангуй цөөн тооны, жаахан дэгсдүүлбэл ажилгүй хүн бараг байхгүй байна гэж хэлж байгаа боловч ядуурал гэдэг хорт аалзны шүлсэнд хэрүүлчихсэн байгаа өнөөдрийн байдлыг харахаар худлаа үзүүлэлт ч юм шиг ...

Үүний шалгаан нь маш энгийн:

  • Төрийн буруу бодлого
  • Хөдөлмөрийн зах зээлийн хөгжил сул дорой
  • Дипломтой ажилгүйчүүд

Зүгээр суугаад амьдарч болохоор байхад ажил хийж махаа идэх хэрэг байхгүй гэсэн сэтгэлгээтэй хүмүүс манай нийгэмд нэжгээд байх шиг. Төрөөс явуулж байгаа бодлого нь өөрөө ард түмнийг амаа ангайгаад амьдрах боломжоор хангаж байна. Насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хоёр хоорондоо гэрлээд 500000 төгрөг, удалгүй хүүхэд гаргаад 100000 төгрөг, хүүхэд төрснөөс хойш сар бүр 3000 төгрөг аваад өдөр хоногийг элээх, боломжтой болжээ, өнөөдөр...

Тэдгээр ядуу өрхүүд тус бүрнээ голоо зогоохын тулд /олон хүүхэдтэй байх тусам их мөнгө авна/ аль болох олон хүүхэд гаргана, энэ хүүхдүүд нь томчуудынхаа үйл хэргийг залгамжилж ядуусын эгнээг дахин нэг бүхлээр нэмэгдүүлнэ.

Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн зах зээлийн хөгжил монгол оронд хэт буурай, хөдөлмөр халамж үйлчилгээний төвд эрэлттэй байгаа мэргэжил, мэргэжилтний тоог пүүс компаниуд өгдөггүй, иргэд ХХҮТ-д ханддаггүй, ажил идэвхитэй хайж байгаа хүмүүс сонингийн зар унших, албан газрын хаалга тогшихоос хэтрэхгүй байгаатай холбоотойгоор ажилгүйдлийн түвшин ташаа тооцогдож байна.

Дипломтой ажилгүйчүүд гэдэг шинэ нэр томъёо үүсээд нэлээд хэдэн жилийг ардаа орхижээ.

Дэлхий нийтийн хэмжээнд боловсролын чанар зэргээрээ дээгүүр байр эзэлдэг англи улсад л гэхэд 2 ширхэг их сургууль /кембридж, оксфорд/ байдаг бөгөөд хувийн сургуулийг хуулиар хориглодог байна. Гэтэл монголд 2007 оны байдлаар 105 улсын болон хувийн их дээд сургууль тоологдсон, эдгээр нь ЕБС төгссөн сурагч бүр дээд сургуульд элсэх боломжоор хангаж байна. хамгийн харамсалтай нь эд бүгд чанартай гэхээсээ чанаргүй боловсон хүчин ихээр бэлтгэж байна. Тэр чанаргүй төгсөгчид нь муу ч гэсэн диплом

гардаж авсан болохоор худалдагч, асрагч гэх мэт доод тушаалын ажлыг голох мөртлөө өөрийн мэргэжлийн ажилдаа тэнцэх чадваргүй байдаг.

Саяханы нэгэн судалгаагаар монгол улс дахиж 10 жил хуульч, эдийн засагч мэргэжилтэн бэлтгэх шаардлагагүй, хэрэгцээгээ хангасан гэдэг тоо баримт гарсан байна. Гэтэл монголд дээд боловсролтой хүн биш гагнуурчин, слесарь, засварчин гэх мэт мэргэжилтэй боловсон хүчин дутагдаж байна. Хүн болгон удирдах ажилтан болчихвол хэн удирдуулах вэ дээ. Үүнээс үүдэн бас бүтцийн ажилгүйдэл үүсч байна.

Аливаа улсын хөгжил дэвшлийн хүрэлцээт нөхцөл нь макро эдийн засгийн үндсэн асуудлыг шийдвэрлэх бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, инфляцийг тогтворжуулах, гадаад худалдааны баланс тэнцлийг барих явдал юм. Энэ дөрвөн асуудлаас бусаддаа хамгийн нөлөөлөлтэй нь ажилгүйдэл юм. Учир нь энэ нь гадаад худалдаанаас бусдад нь шууд бусаар нөлөөлж чаддагт оршино. Ажилгүйдлийг багасгана гэдэг нь шууд бус утгаараа үйлдвэрлэлийг дэмжиж байна гэсэн үг бөгөөд үйлдвэр их байна гэдэг ажлын байр шинээр бий болно гэсэн үг. Зах зээл дээр бараа, үйлчилгээ үйлдвэрлээд тэдгээрийг бий болгосон сүбьектүүдийн хөдөлмөрийн хөлсийг өгч байна гэдэг нь хэдийгээр инфляцийг тодорхой хэмжээгээр хөөрөгдөж байгаа ч нийлүүлэлт нь эрэлтийг хангаж чадахгүй байгаа нөхцөлд инфляци үүсдэг, харин энэ нөхцөлд үйлдвэрлэл нь эрэлтийг хангаж байгаа болохоор инфляцийг эдийн засагт хор учруулахуйц хэмжээнд хүргэхгүй юм.

Монгол улсын ажилгүйдлийг бууруулахад одоогийн байдлаар хэд хэдэн арга хэмжээг шат дараалан алхам алхамаар хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:

  • Төрөөс хэрэгжүүлэх халамжийн бодлогыг зөв явуулах
  • Хүчин зүйлийн зах зээлийн үйл ажиллагааг хөгжүүлэх
  • Их дээд сургуулийн тоог цөөлөх, элсэх босгыг өндөр болгох

Хүнд загасыг бүү өг тэглээ гээд тэр хүн нэг өдөр цатгалан байна үүний оронд загас барих аргыг нь зааж өг ингэвэл тэр хүн насаараа цатгалан байна гэсэн эртний мэргэн үг

байдаг. Монгол улсын төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого нь хүмүүст нэг өдрийн талхыг нь шууд гар дээр нь тавьж өгдөг буруу аргыг хэрэглэж байгаа нь нийгмийн алдагдал талаасаа хүмүүсийг амар хялбар аргаар амьдрах, бэлэнчлэх сэтгэлгээг нь хөгжүүлж өгч байгаа бол, эдийн засгийн алдагдал талаасаа инфляцийг дөнгөж асч байгаа гал дээр тос цацах шиг дэвэргэж өгч байна.

Үүний оронд тэр их мөнгөний урсгалыг боловсруулах үйлдвэрлэлийн салбар луу чиглүүлбэл загас барих аргыг зааж өгсөнтэй адил юм сан. Монгол орон газар доороо маш их баялагийг агуулж байдаг боловч түүнийгээ ашиглаж чаддаггүй голланд өвчин тусчихсан, мөн эрдэнэт мэтийн алт зэсний цөөхөн уурхайн олборлосон баялагийг боловсруулах үйлдвэр байхгүйгээс дэлхийн зах зээл дээр борлуулдаг. Тиймдээ ч дэлхийн зах зээл дээр алт зэсийн үнэ өсөхөд эдийн засаг өсөлттэй гарч төсвийн тэнцэл ашигтай гардаг, буурахад эдийн засаг бууралттай гарч төсвийн тэнцэл алдагдлыг хүлээдэг хараат байдалд оршдог.

Тэгэхээр тэрхүү боловсруулах салбарыг бий болгоход ажлын байр шинээр бий болно, хүмүүс хөдөлмөрөөрөө сайхан амьдардаг болно, ядуурал үгүй болно.

Пүүс компаниуд эрэлттэй байгаа мэргэжил , мэргэжилтний тоогоо хөдөлмөрийн зах зээл дээр бүгд гаргадаг, өрхүүд хөдөлмөрийн нийлүүлэлтээ хөдөлмөрийн зах зээлээр дамжуулан албан ёсоор гаргадаг байхад хаана хаанаа ашигтай байдаг. Үүнийг монгол оронд бий болгож чадвал, өөрөөр хэлбэл манай ах сургуулиа төгсөөд хөдөлмөрийн биржид бүртгүүлдэг, “Х” компанид эдийн засагчийн орон тоо нэг байна гэдэг нь хөдөлмөрийн биржид тодорхой байсан цагт хүчин зүйлийн зах зээл дээр тэнцвэр тогтоно.

Мөн өндөр боловсролын үнэ цэнийг нийгэмд таниулахын тулд их дээд сургуулийн тоог цөөлж, хүссэн болгон элсэн орох боломжгүй өндөр шалгуур, төлбөртэй болгох, чанаргүй сургалтыг бий болгохгүй байх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь хамгийн зөв арга юм. АНУ-н Харвардын их сургууль жилийн 86000 ам.долларын төлбөртэй, мөн орлох бүтээгдэхүүн гэгдэх бусад чанаргүй сургууль гэж байдаггүй бөгөөд үнэхээр та бусдаасаа ялгарахуйц сайн сурдаг бол танд сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг үзүүлдэг. Тэглээ гээд АНУ-н боловсрол дэлхийн түвшинд тэргүүлэх байр сууриа алдаагүй байна.

Энэхүү step by step зарчмаар хийгдэж байгаа алхамууд нь үндсэндээ нийт хүн амыг ажлын байраар ханган идэвхижүүлж өгөөд ажлын байранд чанартай бэлтгэгдсэн хөдөлмөр эзэмшигчийг давуу эрхтэйгээр оруулах өрсөлдөөнийг бий болгож байгаа юм.

Энэ бүхний эцэст монгол оронд мөчлөгийн ажилгүйдэл 0%-д хүрч энгийн үедээ потенциал үйлдвэрлэлээр ДНБ-г хэмждэг болох вий.

Дээрх нийтлэлд дутуу дулимаг зүйлс нэлээд байх шиг. Тиймээс та бүхнийг өөрийн санал зөвлөмжөө харамгүй хайрлана гэж найдаж байна ... ;)

8 comments:

  1. torohgui tailbar ogch bn...

    ReplyDelete
  2. garah arga zam jaahan sul baigaag uzwel dajgue bolomjiin bichsen bn....

    ReplyDelete
  3. Duya
    yuni omno mongoliin zaluusiin toloolol chamd..bayr hurgie uneheer sain bichsen bn..

    ReplyDelete
  4. дээрх болохгүй байгаа зүйлсийг шийдвэрлэх түвшиний хүн болоорой амжилт хүсье. би энэ чиглэлийн хүн биш л дээ. гэхдээ одоо эдийн засаг судлах зайлшгүй шаардлагаатфй байгаа. тйимээс чамтай холбогдож мэдээлэл авч баж болох уу? болох бол миний хаяг enja_2010@yahoo.com

    ReplyDelete
  5. hey snu? sanaandgui neteer tenej yawtal chinii blog dotor yawj baisnaa svvld medle shd kk... bi english camp-d yawjisan Otgoo bnaa namaig tanijinu kk? za yamartai ch goe bichsen bn, bayar hvrgey... :) bas goe blog bn shv!!!

    ReplyDelete
  6. Berloo niigmiin hijeel deer ih hereg bolloooooooooo :-)

    ReplyDelete
  7. "Дэлхий нийтийн хэмжээнд ажилгүйдлийн хэвийн түвшинг 3%-5% гэж үздэг бөгөөд монгол улсын хувьд ажилгүйдлийн түвшин өнөөгийн байдлаар 2,8% байна.." gej bichsen bna, haanaas ene too avsan be?

    ReplyDelete
  8. amerikiin ajilguidliin tuvshin 8 huv'tai bhad manaih yaj 2.8 bhav dee????

    ReplyDelete