Sunday, June 28, 2009

Хашаа юу? Гүүр үү?

Маш удаан хугацааны турш хамт амьдарсан ах дүү хоёр байв. Нэгэн өдөр тэр хоёрын хооронд үл ойлголцох асуудал гарчээ. Ах дүү хоёрын хооронд анх удаа ийм зүйл тохиолдож байгаа бөгөөд энэ явдал нь даамжирсаар ах дүүгийн харьцааг таслав. Ах дүү хоёр зөвхөн бие биедээ гомдоод зогсохгүй олон жил хамтран хэрэглэсэн тариан талбай болон хөдөө аж ахуйн багаж хэрэгслээ ч салгацгаав.

Ялихгүй үл ойлголцлоос болж хамаг зүйлсээ салгаад зогсохгүй бие биенээ муу үгээр хэлцгээв. Ах дүү хоёрын хоорондох хүчтэй хэрүүл маргаан сүүлдээ хоёр биенээсээ үргэлж зугтсан чив чимээгүй амьдрал болон хувирав. Нэгэн өглөө ахынх нь гэрт гартаа том цүнх барьсан нэгэн мужаан иржээ.

Гэрийн эзнээс хийх ямар нэгэн ажил байгаа эсэхийг асуув.

-Хийх их бага хамаагүй ямар нэгэн ажил байвал хийж танд туслах гэсэн юм, ямар ч ажлыг хэдхэн өдөрт хийж дуусгана гэтэл тэр үед ахын толгойд нэг "ажил" орж ирэв.

-Тиймээ, чамаар хийлгэх нэг ажил байна хэмээгээд дүүгийнхээ тариалан руу заав.

-Тэр голын эсрэг талд байгаа тариан талбай манай хөршийх, өөрөөр хэлбэл миний дүүгийн тариан талбай. Өнгөрсөн долоо хоногийг хүртэл бид хоёрын талбай бидний дундых байсан юм. Дараа нь тэр суваг татаад одоо бидний хамт эзэмшиж байсан газрын дундуур гол урсаж биднийг салгасан гол урсаж байна гэв. Ажил хайж ирсэн хүн ахых нь яриаг анхааралтайгаар сонссоны дараа түүнээс ингэж асуув.

-Та надаар юу хийлгэхийг хүсч байгаа юм бэ? Ах нь санаагаа тайлбарлаж өгөв.

-Дүү минь надад үүнийг намайг зовоохын тулд хийсэн байх гэлээ.

-Гэвч би одоо түүний хийснээс илүү том зүйл хийнэ.

Эдгээрийг хэлсний дараа нөгөөх хүнийг дагуулан малын хашаа руугаа явж тэнд байгаа модыг харуулав.

-Чамаас энэ модоор хоёр тариалангийн хооронд гурван метр өндөр хана хийлгэхийг хүсч байна гэв.

-Чи хэдэн ч өдөр ажиллаж болно өөрөө мэдээд хий гэвч нүд маань дүүгийн тариалангийн талбайг хармааргүй байна.

Ажил хайж ирсэн мужаан ч толгойгоо дохиж таны байдлыг ойлголоо гэв.

-Одоо надад хадаас, газар ухах хүрзээ өгөөд хаана барих газрыг заагаад өг би ажлаа хурдхан эхэлье гэлээ.

Ах нь мужаанд газар ухах багаж, хүрз болон хадаасыг өгөөд газрыг нь зааж өгсны дараа худалдаа хийхийн тулд тосгон руу явав. Мужаан бүтэн өдрийн турш хэмжээд, огтлоод, хадаад ажлаа эрчимтэй хийж байв.

Орой нар жаргах үед тэр ажлаа дуусгасан байлаа. Энэ үед ах нь худалдаагаа дуусгаад тосгоноос гарч байв. Тариалангийн талбайд ирэнгүүтээ мужааны хийсэн гүүрийг хараад гайхан нүд нь орой дээрээ гарав. Мужаан хана биш, сувгийн нэг эргээс нөгөө эрэг хүртэл сунасан сүрлэг сайхан гүүр барьжээ. Нэг тал нь өөрийх нь тариалангийн талбайн газарт нөгөөх нь дүүгийнх нь тариан талбайд зоосон бат бөх хоёр хөлтэй хажуу дахь хамгаалалтыг нь ч сайн хийсэн жинхэнэ утгаараа "урлагийн бүтээл" гэмээр гүүр байв. Ах нь гайхшран зогсож тэрхүү гүүрийг харж байтал өөдөөс нь нэгэн хүн ирж байхыг харав. Анхааралтай хартал тэр ирж байгаа хүн нь тэдний хөрш буюу түүний дүү байлаа. Дүү нь гараа алдлан дэлээд гүүрний нөгөө талаас өөрийг нь чиглэн ирж байхыг харав.

-Миний танд хийсэн олон буруу хэрэг болон хэлсэн муухай үгнүүдийн оронд энэ гүүрийг хийлгэж байдаг, та ямар ухаантай, ямар том хүн болохоо харууллаа ахаа гэв.

-Одоо дахин нэг том юм хий та ч бас гараа алдлаад над дээр ирээч гэлээ.

Гүүрний хоёр үзүүрээс бие биен рүүгээ гүйж буй ах дүүс гүүрний дунд ирээд чангаар тэврэлдэв. Том ах нь арагшаагаа хартал цүнхэндээ юм хумаа цуглуулан хийгээд явах гэж байгаа мужааныг харлаа.

-Битгий яв, хүлээгээрэй гэж түүнд хэлэв.

-Чамаар хийлгэх ажил дахиад байна. Мужаан инээмсэглээд:

-Би эндэх ажлаа биднийг нь хийчихлээ. Одоо би явах хэрэгтэй.

-Надад дахиад хийх хэрэгтэй зөндөө гүүр байна гэлээ.

Хүмүүсийн харилцаанд үргэлж гүүр нь болж яваарай. Сургамжит өгүүллэгүүд цувралаас ...

No comments:

Post a Comment