Sunday, June 28, 2009

Хашаа юу? Гүүр үү?

Маш удаан хугацааны турш хамт амьдарсан ах дүү хоёр байв. Нэгэн өдөр тэр хоёрын хооронд үл ойлголцох асуудал гарчээ. Ах дүү хоёрын хооронд анх удаа ийм зүйл тохиолдож байгаа бөгөөд энэ явдал нь даамжирсаар ах дүүгийн харьцааг таслав. Ах дүү хоёр зөвхөн бие биедээ гомдоод зогсохгүй олон жил хамтран хэрэглэсэн тариан талбай болон хөдөө аж ахуйн багаж хэрэгслээ ч салгацгаав.

Ялихгүй үл ойлголцлоос болж хамаг зүйлсээ салгаад зогсохгүй бие биенээ муу үгээр хэлцгээв. Ах дүү хоёрын хоорондох хүчтэй хэрүүл маргаан сүүлдээ хоёр биенээсээ үргэлж зугтсан чив чимээгүй амьдрал болон хувирав. Нэгэн өглөө ахынх нь гэрт гартаа том цүнх барьсан нэгэн мужаан иржээ.

Гэрийн эзнээс хийх ямар нэгэн ажил байгаа эсэхийг асуув.

-Хийх их бага хамаагүй ямар нэгэн ажил байвал хийж танд туслах гэсэн юм, ямар ч ажлыг хэдхэн өдөрт хийж дуусгана гэтэл тэр үед ахын толгойд нэг "ажил" орж ирэв.

-Тиймээ, чамаар хийлгэх нэг ажил байна хэмээгээд дүүгийнхээ тариалан руу заав.

-Тэр голын эсрэг талд байгаа тариан талбай манай хөршийх, өөрөөр хэлбэл миний дүүгийн тариан талбай. Өнгөрсөн долоо хоногийг хүртэл бид хоёрын талбай бидний дундых байсан юм. Дараа нь тэр суваг татаад одоо бидний хамт эзэмшиж байсан газрын дундуур гол урсаж биднийг салгасан гол урсаж байна гэв. Ажил хайж ирсэн хүн ахых нь яриаг анхааралтайгаар сонссоны дараа түүнээс ингэж асуув.

-Та надаар юу хийлгэхийг хүсч байгаа юм бэ? Ах нь санаагаа тайлбарлаж өгөв.

-Дүү минь надад үүнийг намайг зовоохын тулд хийсэн байх гэлээ.

-Гэвч би одоо түүний хийснээс илүү том зүйл хийнэ.

Эдгээрийг хэлсний дараа нөгөөх хүнийг дагуулан малын хашаа руугаа явж тэнд байгаа модыг харуулав.

-Чамаас энэ модоор хоёр тариалангийн хооронд гурван метр өндөр хана хийлгэхийг хүсч байна гэв.

-Чи хэдэн ч өдөр ажиллаж болно өөрөө мэдээд хий гэвч нүд маань дүүгийн тариалангийн талбайг хармааргүй байна.

Ажил хайж ирсэн мужаан ч толгойгоо дохиж таны байдлыг ойлголоо гэв.

-Одоо надад хадаас, газар ухах хүрзээ өгөөд хаана барих газрыг заагаад өг би ажлаа хурдхан эхэлье гэлээ.

Ах нь мужаанд газар ухах багаж, хүрз болон хадаасыг өгөөд газрыг нь зааж өгсны дараа худалдаа хийхийн тулд тосгон руу явав. Мужаан бүтэн өдрийн турш хэмжээд, огтлоод, хадаад ажлаа эрчимтэй хийж байв.

Орой нар жаргах үед тэр ажлаа дуусгасан байлаа. Энэ үед ах нь худалдаагаа дуусгаад тосгоноос гарч байв. Тариалангийн талбайд ирэнгүүтээ мужааны хийсэн гүүрийг хараад гайхан нүд нь орой дээрээ гарав. Мужаан хана биш, сувгийн нэг эргээс нөгөө эрэг хүртэл сунасан сүрлэг сайхан гүүр барьжээ. Нэг тал нь өөрийх нь тариалангийн талбайн газарт нөгөөх нь дүүгийнх нь тариан талбайд зоосон бат бөх хоёр хөлтэй хажуу дахь хамгаалалтыг нь ч сайн хийсэн жинхэнэ утгаараа "урлагийн бүтээл" гэмээр гүүр байв. Ах нь гайхшран зогсож тэрхүү гүүрийг харж байтал өөдөөс нь нэгэн хүн ирж байхыг харав. Анхааралтай хартал тэр ирж байгаа хүн нь тэдний хөрш буюу түүний дүү байлаа. Дүү нь гараа алдлан дэлээд гүүрний нөгөө талаас өөрийг нь чиглэн ирж байхыг харав.

-Миний танд хийсэн олон буруу хэрэг болон хэлсэн муухай үгнүүдийн оронд энэ гүүрийг хийлгэж байдаг, та ямар ухаантай, ямар том хүн болохоо харууллаа ахаа гэв.

-Одоо дахин нэг том юм хий та ч бас гараа алдлаад над дээр ирээч гэлээ.

Гүүрний хоёр үзүүрээс бие биен рүүгээ гүйж буй ах дүүс гүүрний дунд ирээд чангаар тэврэлдэв. Том ах нь арагшаагаа хартал цүнхэндээ юм хумаа цуглуулан хийгээд явах гэж байгаа мужааныг харлаа.

-Битгий яв, хүлээгээрэй гэж түүнд хэлэв.

-Чамаар хийлгэх ажил дахиад байна. Мужаан инээмсэглээд:

-Би эндэх ажлаа биднийг нь хийчихлээ. Одоо би явах хэрэгтэй.

-Надад дахиад хийх хэрэгтэй зөндөө гүүр байна гэлээ.

Хүмүүсийн харилцаанд үргэлж гүүр нь болж яваарай. Сургамжит өгүүллэгүүд цувралаас ...

Friday, June 12, 2009

Монгол улсын ажилгүйдэл, түүний шалтгаан, үр дагавар, бууруулах арга зам

Макро эдийн засгийн үндсэн асуудал болох ажилгүйдэл гэдэг нь тухайн улсын нийт хүн амын хэдэн хувь нь эдийн засгийн идэвхитэй хүн ам, түүнд эзлэх ажилгүйчүүдийн болон ажиллагсадын хувь, эдийн засгийн идэвхитэй бус хүн амыг илэрхийлсэн цогц үзүүлэлт юм.

Тухайн улсын хуулинд заасны дагуу хөдөлмөрлөх насны,хөдөлмөр эрхлэх чадвартай, цалин хөлстэй ажил болон хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй, тухайн үед ажиллахад бэлэн, цалин хөлстэй ажил идэвхитэй хайж байгаа хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн хүнийг ажилгүй хүн гэдэг. Харин аж ахуй нэгж байгууллагын орон тооны үндсэн ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил хамтран гүйцэтгэгчид, цалин хөлстэйгээр өрхийн аж ахуй эрхэлдэг хүмүүсийг ажил эрхэлдэг хүн гэнэ.

Тэгвэл эдийн засгийн идэвхитэй бус хүн ам гэдэгт тухайн улсын 16 хүртлэх насны хүүхдүүд, 55-с дээш эмэгтэйчүүд, 60-с дээш насны эрэгтэйчүүд буюу тэтгэвэрийн насныхан, хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай боловч хөдөлмөр эрхлэх сонирхолгүй ажил идэвхитэй эрж хайхаа болигсодыг авч үздэг.

Хамгийн энгийнээр тайлбарлавал манай гэр бүл 6 гишүүнтэй, аав уурхайд ажилладаг, ээж багш, өвөө эмээ хоёр тэтгэвэрт гарсан, ах өнгөрсөн жил их сургуулиа төгссөн ажил хайж байгаа, би оюутан. Аав ээж маань монгол улсын хөдөлмөр эрхэлж байгаа 1024100 хүмүүсийн хоёр нь, өвөө эмээ бид гурав эдийн засгийн идэвхигүй хүн ам гэгдэх 1848960 хүмүүсийн гурав нь, харин агаа маань ажилгүй хүмүүсийн эгнээний 29900 дахь нь юм.

Ажилгүйдэлийн түвшин ба ядуурал нь хоорондоо эерэг хамааралтай хэмжигдэхүүнүүд бөгөөд ажилгүй хүмүүс олшрох тусам ядуурал, гэмт хэрэг, далд эдийн засаг гэх мэт сөрөг үзэгдлүүд нийгэмд гаардаг.

Дэлхий нийтийн хэмжээнд ажилгүйдлийн хэвийн түвшинг 3%-5% гэж үздэг бөгөөд монгол улсын хувьд ажилгүйдлийн түвшин өнөөгийн байдлаар 2,8% байна. Энэ тоо нь манай оронд харьцангуй цөөн тооны, жаахан дэгсдүүлбэл ажилгүй хүн бараг байхгүй байна гэж хэлж байгаа боловч ядуурал гэдэг хорт аалзны шүлсэнд хэрүүлчихсэн байгаа өнөөдрийн байдлыг харахаар худлаа үзүүлэлт ч юм шиг ...

Үүний шалгаан нь маш энгийн:

  • Төрийн буруу бодлого
  • Хөдөлмөрийн зах зээлийн хөгжил сул дорой
  • Дипломтой ажилгүйчүүд

Зүгээр суугаад амьдарч болохоор байхад ажил хийж махаа идэх хэрэг байхгүй гэсэн сэтгэлгээтэй хүмүүс манай нийгэмд нэжгээд байх шиг. Төрөөс явуулж байгаа бодлого нь өөрөө ард түмнийг амаа ангайгаад амьдрах боломжоор хангаж байна. Насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хоёр хоорондоо гэрлээд 500000 төгрөг, удалгүй хүүхэд гаргаад 100000 төгрөг, хүүхэд төрснөөс хойш сар бүр 3000 төгрөг аваад өдөр хоногийг элээх, боломжтой болжээ, өнөөдөр...

Тэдгээр ядуу өрхүүд тус бүрнээ голоо зогоохын тулд /олон хүүхэдтэй байх тусам их мөнгө авна/ аль болох олон хүүхэд гаргана, энэ хүүхдүүд нь томчуудынхаа үйл хэргийг залгамжилж ядуусын эгнээг дахин нэг бүхлээр нэмэгдүүлнэ.

Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн зах зээлийн хөгжил монгол оронд хэт буурай, хөдөлмөр халамж үйлчилгээний төвд эрэлттэй байгаа мэргэжил, мэргэжилтний тоог пүүс компаниуд өгдөггүй, иргэд ХХҮТ-д ханддаггүй, ажил идэвхитэй хайж байгаа хүмүүс сонингийн зар унших, албан газрын хаалга тогшихоос хэтрэхгүй байгаатай холбоотойгоор ажилгүйдлийн түвшин ташаа тооцогдож байна.

Дипломтой ажилгүйчүүд гэдэг шинэ нэр томъёо үүсээд нэлээд хэдэн жилийг ардаа орхижээ.

Дэлхий нийтийн хэмжээнд боловсролын чанар зэргээрээ дээгүүр байр эзэлдэг англи улсад л гэхэд 2 ширхэг их сургууль /кембридж, оксфорд/ байдаг бөгөөд хувийн сургуулийг хуулиар хориглодог байна. Гэтэл монголд 2007 оны байдлаар 105 улсын болон хувийн их дээд сургууль тоологдсон, эдгээр нь ЕБС төгссөн сурагч бүр дээд сургуульд элсэх боломжоор хангаж байна. хамгийн харамсалтай нь эд бүгд чанартай гэхээсээ чанаргүй боловсон хүчин ихээр бэлтгэж байна. Тэр чанаргүй төгсөгчид нь муу ч гэсэн диплом

гардаж авсан болохоор худалдагч, асрагч гэх мэт доод тушаалын ажлыг голох мөртлөө өөрийн мэргэжлийн ажилдаа тэнцэх чадваргүй байдаг.

Саяханы нэгэн судалгаагаар монгол улс дахиж 10 жил хуульч, эдийн засагч мэргэжилтэн бэлтгэх шаардлагагүй, хэрэгцээгээ хангасан гэдэг тоо баримт гарсан байна. Гэтэл монголд дээд боловсролтой хүн биш гагнуурчин, слесарь, засварчин гэх мэт мэргэжилтэй боловсон хүчин дутагдаж байна. Хүн болгон удирдах ажилтан болчихвол хэн удирдуулах вэ дээ. Үүнээс үүдэн бас бүтцийн ажилгүйдэл үүсч байна.

Аливаа улсын хөгжил дэвшлийн хүрэлцээт нөхцөл нь макро эдийн засгийн үндсэн асуудлыг шийдвэрлэх бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, инфляцийг тогтворжуулах, гадаад худалдааны баланс тэнцлийг барих явдал юм. Энэ дөрвөн асуудлаас бусаддаа хамгийн нөлөөлөлтэй нь ажилгүйдэл юм. Учир нь энэ нь гадаад худалдаанаас бусдад нь шууд бусаар нөлөөлж чаддагт оршино. Ажилгүйдлийг багасгана гэдэг нь шууд бус утгаараа үйлдвэрлэлийг дэмжиж байна гэсэн үг бөгөөд үйлдвэр их байна гэдэг ажлын байр шинээр бий болно гэсэн үг. Зах зээл дээр бараа, үйлчилгээ үйлдвэрлээд тэдгээрийг бий болгосон сүбьектүүдийн хөдөлмөрийн хөлсийг өгч байна гэдэг нь хэдийгээр инфляцийг тодорхой хэмжээгээр хөөрөгдөж байгаа ч нийлүүлэлт нь эрэлтийг хангаж чадахгүй байгаа нөхцөлд инфляци үүсдэг, харин энэ нөхцөлд үйлдвэрлэл нь эрэлтийг хангаж байгаа болохоор инфляцийг эдийн засагт хор учруулахуйц хэмжээнд хүргэхгүй юм.

Монгол улсын ажилгүйдлийг бууруулахад одоогийн байдлаар хэд хэдэн арга хэмжээг шат дараалан алхам алхамаар хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:

  • Төрөөс хэрэгжүүлэх халамжийн бодлогыг зөв явуулах
  • Хүчин зүйлийн зах зээлийн үйл ажиллагааг хөгжүүлэх
  • Их дээд сургуулийн тоог цөөлөх, элсэх босгыг өндөр болгох

Хүнд загасыг бүү өг тэглээ гээд тэр хүн нэг өдөр цатгалан байна үүний оронд загас барих аргыг нь зааж өг ингэвэл тэр хүн насаараа цатгалан байна гэсэн эртний мэргэн үг

байдаг. Монгол улсын төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого нь хүмүүст нэг өдрийн талхыг нь шууд гар дээр нь тавьж өгдөг буруу аргыг хэрэглэж байгаа нь нийгмийн алдагдал талаасаа хүмүүсийг амар хялбар аргаар амьдрах, бэлэнчлэх сэтгэлгээг нь хөгжүүлж өгч байгаа бол, эдийн засгийн алдагдал талаасаа инфляцийг дөнгөж асч байгаа гал дээр тос цацах шиг дэвэргэж өгч байна.

Үүний оронд тэр их мөнгөний урсгалыг боловсруулах үйлдвэрлэлийн салбар луу чиглүүлбэл загас барих аргыг зааж өгсөнтэй адил юм сан. Монгол орон газар доороо маш их баялагийг агуулж байдаг боловч түүнийгээ ашиглаж чаддаггүй голланд өвчин тусчихсан, мөн эрдэнэт мэтийн алт зэсний цөөхөн уурхайн олборлосон баялагийг боловсруулах үйлдвэр байхгүйгээс дэлхийн зах зээл дээр борлуулдаг. Тиймдээ ч дэлхийн зах зээл дээр алт зэсийн үнэ өсөхөд эдийн засаг өсөлттэй гарч төсвийн тэнцэл ашигтай гардаг, буурахад эдийн засаг бууралттай гарч төсвийн тэнцэл алдагдлыг хүлээдэг хараат байдалд оршдог.

Тэгэхээр тэрхүү боловсруулах салбарыг бий болгоход ажлын байр шинээр бий болно, хүмүүс хөдөлмөрөөрөө сайхан амьдардаг болно, ядуурал үгүй болно.

Пүүс компаниуд эрэлттэй байгаа мэргэжил , мэргэжилтний тоогоо хөдөлмөрийн зах зээл дээр бүгд гаргадаг, өрхүүд хөдөлмөрийн нийлүүлэлтээ хөдөлмөрийн зах зээлээр дамжуулан албан ёсоор гаргадаг байхад хаана хаанаа ашигтай байдаг. Үүнийг монгол оронд бий болгож чадвал, өөрөөр хэлбэл манай ах сургуулиа төгсөөд хөдөлмөрийн биржид бүртгүүлдэг, “Х” компанид эдийн засагчийн орон тоо нэг байна гэдэг нь хөдөлмөрийн биржид тодорхой байсан цагт хүчин зүйлийн зах зээл дээр тэнцвэр тогтоно.

Мөн өндөр боловсролын үнэ цэнийг нийгэмд таниулахын тулд их дээд сургуулийн тоог цөөлж, хүссэн болгон элсэн орох боломжгүй өндөр шалгуур, төлбөртэй болгох, чанаргүй сургалтыг бий болгохгүй байх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь хамгийн зөв арга юм. АНУ-н Харвардын их сургууль жилийн 86000 ам.долларын төлбөртэй, мөн орлох бүтээгдэхүүн гэгдэх бусад чанаргүй сургууль гэж байдаггүй бөгөөд үнэхээр та бусдаасаа ялгарахуйц сайн сурдаг бол танд сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг үзүүлдэг. Тэглээ гээд АНУ-н боловсрол дэлхийн түвшинд тэргүүлэх байр сууриа алдаагүй байна.

Энэхүү step by step зарчмаар хийгдэж байгаа алхамууд нь үндсэндээ нийт хүн амыг ажлын байраар ханган идэвхижүүлж өгөөд ажлын байранд чанартай бэлтгэгдсэн хөдөлмөр эзэмшигчийг давуу эрхтэйгээр оруулах өрсөлдөөнийг бий болгож байгаа юм.

Энэ бүхний эцэст монгол оронд мөчлөгийн ажилгүйдэл 0%-д хүрч энгийн үедээ потенциал үйлдвэрлэлээр ДНБ-г хэмждэг болох вий.

Дээрх нийтлэлд дутуу дулимаг зүйлс нэлээд байх шиг. Тиймээс та бүхнийг өөрийн санал зөвлөмжөө харамгүй хайрлана гэж найдаж байна ... ;)

Wednesday, June 10, 2009

Модчин ба ид шидтэн

Нэгэн өдөр модчин голын эргийн унжсан мөчрийг тасдаж байгаад сүхээ ус руу унагачихжээ. "Яанаа, Бурхан минь!" хэмээн орилтол нэгэн ид шидтэн "Юу болов? Юу гэж орилсон юм?" гэв. Модчин сүхээ усанд унагаснаа болон амьдралаа авч явахын тулд тэр сүх маш их хэрэгтэйг хэлжээ. Ид шидтэн усанд гартаа алтан сүх барьсан харагджээ. "Энэ чиний сүх мөн үү?" гэж асуув. Гэтэл "биш" гэж хариулав. Ид шидтэн усанд шумбан ороод энэ удаа гартаа мөнгөн сүх бариад дахимн асуулаа. "Энэ чиний сүх мөн үү?". Модчин "биш" гэлээ. Ид шидтэн дахин ус руу ороод гарч ирэхдээ гартаа төмөр сүх бариад дахин асуув. "Энэ чиний сүх мөн үү?". Модчин мөн гэв. Модчингийн энэ шударга зан нь ид шидтэнд маш их таалагдсан бөгөөд гурвууланг нь түүнд өгөв. Модчин аз жаргалтайгаар гэр лүүгээ харив. Хэсэг хугацааны дараа модчин эхнэртэйгээ хамт голын эргээр алхан явж байтал эхнэр нь ус руу унажээ. Тэгтэл модчин "Яанаа бурхан минь!" гэж орилтол ид шидтэн дахин гарч ирээд асуув. "Юу болов? Яагаад орилов?" гэв. Модчин "Эхнэр маань усруу уначихлаа" гэж хариулжээ. Ид шидтэн усанд шумбан маш сайхан хүүхэн дагуулан гарч ирээд "Энэ чиний эхнэр мөн үү?" гэж асуутал модчин "Мөн" гэв. Ид шидтэн уурлаж "Чи худлаа ярьж байна. Энэ чиний жинхэнэ эхнэр биш" гэлээ. Модчин "Уучлаарай ид шидтэн минь, би танд өөрийгөө буруу ойлгуулчих шиг боллоо. хэрэв тэр сайхан шаргал үст хүүхнийг "биш" гэж хэлсэн бол дараа нь та сайхан бор царайтай хүүхэнтэй гарч ирэх байсан. Түүнийг бас "биш" гэж хэлсэн бол хамгийн сүүлд эхнэрийг маань гаргаж ирэх байсан. Та надад гурвууланг нь өгдөг. Би ядуу хүн гурван эхнэр тэжээх чадал, хайрлах зүрх надад байхгүй. Тиймээс эхний шаргал үст хүүхнийг "мөн" гэж хэлсэн юм" гэлээ Сургамжит өгүүллэгүүд цувралаас ...

Tuesday, June 2, 2009

Мартин Лютер Кинг-Би мөрөөдөж байна ...

Америкийн эрх чєлєєний тєлєє тэмцэгч, арьсны vзлийг эсэргvvцэгч, уран илтгэгч Мартин Льютер Кинг-ийн 1963 оны 08 сарын 23-ны єдєр Вашингтон хотын Lincoln Memorial дээрээс 200,000 хvний ємнє хэлсэн vг.
Бидний тэмцлийн амжилтыг илтгэсэн тэртээх таван жилийн ємнє, агуу Америк орон Боолчлолоос Ангижрах Эрх Чєлєєний Тунхаглалд гарын vсэг зурсан билээ. Агуу Америкийн бэлэг тэмдэг тєдий сvvдэр дор бид одоо зогсож байна. Шударга бус явдлын дєлєнд тєєнєгдєн тарчилж байсан сая сая Негр боолчуудын хувьд энэхvv тунхаглал нь итгэл найдварын зvйрлэшгvй нандин гэрлийг авчирсан билээ. Гэтэл бид 100 жилийн дараа ч гэсэн Негр боолчууд эрх чєлєєг мэдэрч чадахгvй байгаа бодит бєгєєд эмгэнэлт баримттай нvvр тулан учрах ёстой байж.
Зуун жил єнгєрсєн хэдий ч Негро боолчууд тусгаарлан гадуурхах vзлийн гаванд хvлэгдэн, арьс єнгєєр ялгаварлах гинжинд орооцлогдон эмгэнэлтэйгээр амьдарсаар байна. Зуун жил єнгєрсєн хэдий ч Негр боолчууд баян тансаг материаллаг хєлгvй далайн дундах алслагдмал ганцаардсан ядуу арал дээр амьдарсааар л байна. Зуун жил єнгєрсєн хэдий ч Негр боолчууд Америкийн нийгмийн гологдсон ангийн буланд хавчигдан зовж тєрєлх эх нутагтаа цєллєгдєн амьдарч байна.
Иймээс бид єнєєдєр энэхvv эмгэнэлт тvvхийг тоглуулахаар энд хуран цуглаад байна. Иймч утгаараа єнєєдєр бид улсынхаа нийслэлд тооцоо бодохоор энд хуран цуглаад байна. Манай нэгдсэн улсын хууль батлагч нар єєрєєр хэлбэл хуулийг гуйвуулагч нар Тусгаар Тогтнолын Тунхаг Бичиг болон Vндсэн Хуулийн гайхамшигт тэрхvv уран цэцэн vгийг бичиж байхдаа хойч ирээдvйн Америк иргэн бvрийг тэрхvv vгийн арыг нь даах талаар бодолцож vзсэн болов уу.
Энэхvv тунхаг бичиг нь хvн бvрийн амьдрах, эрх чєлєєтэй байх, мєн аз жаргалтай байх нєхцлийг баталгаажуулсан амлалт байсан билээ. Гэхдээ єнєєдєр энэхvv бичиг нь vнэн чанартаа Америк орон амлалтаасаа буцах нэгэн хэрэгсэл болсон бєгєєд єєрєєр хэлбэл энэхvv тунхаг бичиг нь єєрийн орны иргэнийг арьсны єнгєєр нь ялгаварлан, тэдний эрхийг нь хязгаарласан бичиг болон хувирчээ. Энэхvv ариун vvргийнхээ оронд Америк орон бидэнд “хvрэлцээгvй сан” хэмээх ойлголтыг л єгч. Гэхдээ бид шударга vнэний банк дампуурсан гэдэгт эргэлзэж байна. Бид энэхvv хvрэлцээгvй сан гэгчийг нєхєх боломж манай vндэстэнд байгаа гэдэгт итгэж байна.
Иймээс бид єнєєдєр тооцоо бодохоор ирлээ. Энэ тооцоо нь бидэнд эрх чєлєє, шударга vнэнд хvрэх замыг зааж єгєх болно. Бид єнєєдрийн эмгэнэлийг Америк оронд сануулахаар хязгааргvй харанхуйд хуран цуглаад байна. Одоо шинэчлэл хийх, харанхуйн мєсийг хайлуулах цаг биш. Харин одоо харанхуйгаас єндийж, арьсны єнгєєр vл гадуурхах шударга ёсны нарны гэрлээс тусгаарлагдсан ганцаардмал харанхуйн хєндийд гэрэл асаах цаг бидэнд ирсэн. Одоо Бурханы бvх хvvхдvvдэд боломж олгох хаалгыг нээж єгєх цаг нь ирсэн. Одоо арьсны єнгєєр гадуурхах шударга бус тэрхvv элсэн нvvдлийг ахан дvvсийн хєдєлшгvй хад чулуу болгон бататгах цаг нь ирсэн.
Тэрхvv тунхаг бичиг нь энэхvv мєчийн хурцадмал байдлыг авчрах, Негр боолчуудын эрхэм зорилгыг басамжлан доромжилсон, Америк орны суурийг ганхуулах мєхлийн ирмэгт аваачих зvйл болжээ. Хууль ёсны эрхийг уландаа гишгэсэн бєгчим халуун зуныг эрх чєлєє, эрх тэгш байдлыг дээдэлсэн налгар намар ирсэн цагт л Негрүүдийн тэмцэл эцэс болно. 1963 он, энэ бол тєгсгєл биш харин эхлэл. Негро боолчууд єєрсдийн эрх тэгшээр амьдрах иргэний эрхийг хvртээгvй цагт Америк оронд амар амгалан, энх тунх байдлын аль нь ч vгvй байх болно.
Шударга vнэний гэрэлт єдєр ирэх хvртэл тус vндэстний суурийг ганхуулах тэмцэлийн хуй салхи vргэлжилсээр байх болно. Шударга vнэний ордонд аваачих халуун дулаан босгон дээр зогсож байгаа ард тvмэндээ хэлэх зvйл надад байна. Эрх чєлєєгєє олох энэхvv тэмцлийг хийхдээ єєрсдийгєє бид шударга бус буруу vйлийн гэмтэн болгож vлдээх ёсгvй. Бид єс хонзонгийн аяганаас хvртэж эрх чєлєєний цангаагаа тайлах ёсгvй.
Бид хэзээд єєрсдийн эрх чєлєєний цангаагаа шударга замаар хийсэн тэмцэлээр тайлах болно. Бид єєрсдийн эхлvvлсэн энэхvv тэмцлээ биеийн хvчээр, нударганы хvчирхийлэлээр солих ёсгvй. Бид ахин дахин єєрсдийн биеийн хvчийг ариун сэтгэлийн хvчтэй нэгтгэж тэрхvv гайхамшигт єндєрлєгт хvрэх ёстой.
Негрүүдийн нийгмийг бvрхсэн энэхvv нийтийн хvчирхэг шинэ хєдєлгєєн нь биднийг єнєєдєр энд хуран цуглуулах болсон боловч бидний ахан дvvс болсон цагаан арьстнуудыг тvйвээх, зорилго агуулаагvй. Харин энд хуран цугласан зорилго нь бидний хувь заяаг цагаан арьстнуудын хувь заяатай холбоотой, тэдний эрх чєлєє нь бидний эрх чєлєєтэй салшгvй уялдаатай болохыг ойлгуулах явдал юм.
Бид ганцаараа урагшилж, ганцаараа явж болохгvй. Хэрвээ бид явахаар шийдсэн бол зєвхєн урагшаа л харж явах ёстой. Бидэнд буцах зам гэж vгvй. Биднээс хэн нэгэн “та нар хэзээ сэтгэл тайван амрах вэ” хэмээн асууж болох юм. Бидний аян хэдий хvнд хэцvv, бэрх аянд эцэж цуцсан ч бид замд таарах дэн буудалд, их хотын тансаг буудалд биеийн алжаалыг тайлан амрах ёсгvй. Негр боолчуудын нийгмийн байр суурь тусгаарлагдан шоовдорлогдсон жижиг дvvргээс чєлєєлєгдєх хvртэл бид амрах ёсгvй. Миссисипид Негрчууд vзэл бодлоо илэрхийлж, Нью Иоркод Негрчууд сонгуульд итгэлтэйгээр оролцож чаддаг болтол бид амрах ёсгvй. Vгvй, vгvй ээ бид амарч тайтгарах ёсгvй, шударга vнэн, шударга ёсны хvрхрээ мэт хуйларч, эрх чєлєє хурын ус шиг асгарах хvртэл бид амрах ёсгvй.
Та бvхний зарим нь энд маш их уй гашуу, зовлон зvдгvvрийг тээж ирсэн гэдэгт би эргэлзэхгvй байна. Та бvхний зарим нь давчуу бєгчим єрєєний мухраас ариун гэгээнийг эрэлхийлж ирсэн. Та бvхний зарим нь энд хууль сахиулагчдын балмад авирын салхинд хаачихаа мэдэхгvй гуйвж, хавчлага мєрдлєгийн хар хуйнд ороогдсон харанхуйгаас энд эрх чєлєєг эрж хайн ирсэн байгаа. Та бvхэн эрх чєлєєгєєр гачигдсан зовлонгийн хамгийн сvvлчийн гэрч нь байх болно. Иймээс та бvхэн зовлонг авралын vvд болгох шударга ёсыг бvтээх vйлсээ шантралгvйгээр vргэлжлvvл.
Миссисипидээ эргэн оч, Алабама руугаа буц, Жоржидоо оч, Луизиана руугаа буц, энэхvv зовлонг хэрхэн гэтэлгэж єєрчилж болохыг мэдээд єєрийн жижиг борчуудын дvvрэг, єєрийн умгар овоохойдоо оч. Итгэл найдвараа гээсэн хоосон хєндий ертєнцдєє бvv орхигд. Зовлон гачилан хvнд бэрх, сэтгэлийн гонсгор байдлаа умартан би та бvхэнд одоо энэ мєчид єнєєдєр миний зvрх сэтгэлийн гvнд одоо ч оршин байгаа мєрєєдлєє хэлье. Энэ мєрєєдєл маань Америк мєрєєдєл дээр гvн бат суурилсан юм.
Нэг л єдєр манай vндэстэн сэргэж “Бид бvх хvн тэгш эрхтэй амьдрах ёстой гэсэн єнєєдрийн vнэний гэрч болсон” шударга нийгэмд амьдрах болно гэж би мєрєєддєг. Жоржиягийн халцгай толгод дээр євс ногоо ургаж тэрхvv ногоон толгод дээр боол, боолын эздийн хєвгvvд эв найрамдлын ахан дvvсийн халуун ширээний ард сууж зоог барина хэмээн би мєрєєддєг. Нэг л єдєр шудрага бус ёс, дарамт мєлчлєгєнд хувхайран цєлжсєн Миссипи мужид эрх чєлєє, шудрага vнэний баян бvрд цэцэглэх болно гэж би мєрєєддєг. Нэг л єдєр миний хvvхдvvд хvнийг арьсны єнгєєр нь шvvн тасалж хэлмэгдvvлдэггvй, хvнийг мєн чанараар нь vнэлдэг нийгэмд амьдрах болно гэж би мєрєєддєг. Тиймээ энэ мєрєєдєл маань одоо ч хvртэл бий.
Нэг л єдєр шударга бус vгэнд уруул нь бvдчин тэнvvчлэх хотын захирагчтай Алабама мужид хар, цагаан охид хєвгvvд гар гараасаа чанга атгалцан нэгэн ахан дvvс шиг цэцэрлэгт гудамжинд хамт зугаалах болно гэж би мєрєєддєг. Тиймээ энэ мєрєєдєл маань одоо ч хvртэл бий. Нэг л єдєр хєндий бvр усаар дvvрч, уул толгод бvр нил ягаан цэцгээр чимэгдсэн ногоон хивсээр бvрхэгдэн, энхэл донхол газар тэгш тал болж, муруй хазгай жим нарийн харгуй болж, Бурханы гэгээн мэлмий нээгдэж амьд бvхэн бие биеэ ойлгон нэгдэнэ гэж би мєрєєддєг. Энэ бол бидний мєрєєдєл. Би Ємнєд нутагтаа шударга ёсыг євєртлєн буцах болно. Бид шударга ёсыг євєртєлснєєр цєхрєлийн уулыг нурааж итгэлийг хадан хясааг босгож чадна. Бид шударга ёсыг євєртєлснєєр чихэнд чийртэй харчигнасан чимээг ахан дvvсийн гайхамшигт аялгуугаар сольж чадна. Бид шударга ёсыг євєртєлснєєр нэг л єдєр бид эрх чєлєєтэй болно гэдэгтээ итгэн хамтдаа хєдєлмєрлєж, хамтдаа залбирч, хамтдаа тэмцэж, хамтдаа зовж, мєн эрх чєлєєний тєлєє гараа гараасаа барин хамтдаа зогсох болно.
Бурханы бvх хvvхдvvд “бидний євєг дээдсийн амьдралаа илээсэн, хэрэн хэсvvчлэгч, эрх чєлєєг эрэлхийлэгчдийн бахархал болсон миний эх орон нь эрх чєлєєний нутаг, эрх чєлєєг магтан дуулая” хэмээн амьдралын шинэ єнгийг дуулах тэр єдєр ирэх болно. Хэрэв Америк агау гvрэн мєн бол энэ vг бодит биелэлээ олох ёстой.
- Шинэ Хэмпшерийн толгойдын оройноос эрх чєлєєний дуу эгшиглvvлэе, Нью-Йоркийн сvрлэг уулсаас эрх чєлєєний дууг эгшиглvvлэе, Пеннсилваний єндєрлєгєєс эрх чєлєєний дуу эгшиглvvлье,
- Колорадогийн цаст хясаанаас эрх чєлєєний дууг эгшиглvvлье,
- Калифорнийн цавчим оргилоос эрх чєлєєний дууг эгшиглvvлье, Жоржиягийн єндєр уулнаас эрх чєлєєний дууг эгшиглvvлье,
- Теннисигийн цавчим оргилоос эрх чєлєєний дууг эгшиглvvлье, Миссисипигийн толгод бvрээс эрх чєлєєний дууг эгшиглvvлье.
- Єндєрлєг газар бvрээс эрх чєлєєний дууг эгшиглvvлцэгье.
Биднийг эрх чєлєєний дууг эгшиглvvлэх бvрт, тосгон гацаа бvрээс, хот муж бvрээс биднийг эрх чєлєєний дууг тvгээх бvрт хар, цагаан, еврей, протестант, католик ялгаагvй бурханы бvх хvvхдvvд гар гараасаа барилцан хєгшин Негрчуудын мєрєєдєл болсон “Эцсийн эцэст бид эрх чєлєєтэй боллоо Ариун дээд бурхан минь эцсийн мєчид бид эрх чєлєєтэй боллоо” хэмээн хашгирах тэр єдєр бидэнд улам хурдан ирэх болно.

Monday, June 1, 2009

Бурхан хаана оршдог вэ?

Аз жаргалын эрэлд буюу the Рursuit of happyness кинонд гол дүр болох Сhris gardner-н хүү аавдаа нэгэн түүхийг өгүүлдэг.
Нэгэн эр далайд ганцаараа хөвж байж гэнэ, түүнийг харсан усан онгоцны ахмад "та чинь усанд живэх нь байна, манай онгоцон дээр гараад ирээч танд туслая" гэж хэлэхэд нөгөө залуу "хэрэггүй дээ надад бурхан туслана" гээд тэрхүү усан онгоцыг явуулав. Удалгүй дахин нэг завь ирэв, мань хүн дахиад л "надад бурхан туслана" гээд завийг өнгөрөөчихөв гэнэ. Хэсэг хугацааны өнгөрөхөд нөгөө эр усанд живжээ. Тэрээр диваажинд очоод бурханаас "та надад яагаад туслаагүй юм бэ" гэж асуухад бурхан "та чинь өөрөө л надад тусламж хэрэггүй гээд байсан биз дээ" гэжээ.
Бид том хүмүүсийн ярианаас балардагийн даваан дээр гэдэг үгийг цөөнгүй сонсдог. Тэр зун би хөдөөнөөс ирэх замд машин эвдрээд хээр хонож балардагийн даваан дээр нэг сайн жолооч залуу тааралдаад тус болж билээ гэх мэт түүхийг сонсоход тэрхүү сайн жолоочийг бурхан зохицуулан тэр эзгүй хээр тааралдуулсан ч юм шиг...
Эдгээрээс дүгнэлт хийхэд бурхан биднийг өндөр дээрээс ажигладаг ч юм шиг...