Tuesday, November 10, 2009

Хүний амьдралын гогцоо юу юм бол доо?

Ойрын хэд хоног юу болсын бол миний хувьд амьдрал гэж юу юм бэ? хүн ер нь юуны төлөө амьдардаг юм бэ? гэсэн бодол зүрх сэтгэл, оюун бодлыг минь эргүүлээд болдоггүй ээ.
Ихэнх оюутнуудын хувьд дунд хугацаанд сайн мэргэжилтэн болж бэлтгэгдэх, дутагдах гачигдах юмгүй амьдрах, хязгаарлалтуудаа эвдэх гэх мэт, харин ойрын хугацаанд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, хилийн чандад суралцах, голч дүнгээ сайн гаргах гэх мэт зорилтуудыг өмнөө тавьж аж төрдөг. Нэлээд урт хугацаанд, бараг алсын хараа гэж болох чиглэл нь монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулах /минийх Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэн дэвшүүлэх их үйлсэд бие сэтгэлээ бэлдэхийн учир ... гээд л явна л даа/ нтэр гээд байдаг.
Харин миний хувьд хувь хүнд заавал байх ёстой гэгддэг хэтийн зорилго/байгууллагын хувьд mission/, алсын хараа буюу vision, хэний төлөө амьдарч байгаа, хол ойрын зорилтууд бүгд өөрийн хэмжээнд нарийн зохион байгуулалттай тодорхойлогдчихсон юм. Тэгэх тэгэхдээ бүүр хүн бүр хийгээд байдаггүй шоргоолжны үүр шиг plan-aa тодорхойлсон, би. Эдгээртээ хүрэхийн төлөө одоо ч гэсэн тэмцсээр байна.
Гэвч төгсгөл ирэхэд бид өнөөдөр хийж бүтээсэн зүйл маань маш өчүүхэн, хэнд ч хэрэггүй болох юм шиг...
Христийн шашны сургаалаар бол өнгөрлөө гээд ертөнцийн эзнийг тахин шүтвэл мөнхийн диваажинд, эс бөгөөс халуун тамд морилно, Буддын шашны онолоор бол үхлээ гээд буян хийвээс дээд төрлийг олно, нүгэл хурааваас доод төрлийг олж төрнө гэдэг. Тэглээ гээд яах ч билээ дахиад л энэ утга учир нь мэдэгдэхгүй эргүүлэг эргэлдсээр л ...
Хэдийгээр хүмүүс бид нар хорвоод төрүүлж өсгөсөн ээж аавынхаа төлөө, хэцүү хатуу үед тусалж дэмждэг ахан дүүсийнхээ төлөө, газар хатуу тэнгэр хол цагт чин сэтгэлийн дэмжлэг үзүүлдэг найз нөхдийнхөө төлөө энэхүү замбативийн тоосыг бужигнуулж яваа гэж ярьдаг ч гэсэн, эцсийн эцэст энэ бүхний дараа бид бүгд л хумхын тоосонцор болж энэ ертөнцөөс холдон алга болно шүү дээ ...
Тэгэхээр та бидний амьдрал юун дээр гогцоогдож оршдог юм бол доо?

5 comments:

  1. Хэнд ч хэрэггүй 100 жил амьдрах, дөнгөж төрөөд үхэх 2т ямар ч ялгаа алга гэдэг дээ..
    Хэрэв чамайг үхсэний чинь дараа нэг ч гэсэн хүн сайнаар дурсч байвал, энэ нь чиний хүн болж төрсний гавъяа ч юм билүү, хэн мэдлээ...
    Яг юуны ч төлөө амьдраад байгаан бас сонин л доо, нэг зүйлийн төлөө амьдарлаа, тэрэндээ хүрлээ гэхэд, өмнө нь ахиад л зорилго гарч ирнэ....
    Амьдрахын тулд зорилго тавьж байна уу, зорилгын төлөө амьдарч байна уу!!! Ай хэн мэдлээ бас л бодууштай
    за за сэтгэгдэл гэж багахан хэмжээний нийтлэл биччлээ хэхэ

    ReplyDelete
  2. Зоогийд гялаалай, хэзээ нэгэн цагт дээрх асуултуудын хариултууд тайлагдах байлгүй дээ ...

    ReplyDelete
  3. Ердөө л Зоогийтой санал нэг шүү дээ! хэхэ.

    ReplyDelete
  4. Ene tun hetsuu asuult shuu. Hariultiig ni olvol gegeerlee l gesen ug.

    ReplyDelete
  5. Гэгээрчих, тэгээд учир нь олдоно оо Номунаа. Ах нь харжына гээд бүлт бүлт үсрээдхэе.

    ReplyDelete