Saturday, June 12, 2010

Хамгийн их үнэний хувь бүхий 2 өгүүлбэр

Сүүлийн үед өөрийн гэсэн хоёр афоризмтай болчихжээ. Бодох тусам үнэн юм шиг ... Магадгүй хэн нэгэнд үгүй ч байж болох ч миний хувьд энэ нь хамгийн их үнэний хувийг агуулж байгаа мэт санагддаг юм.

Хүн гэдэг унтаж, идэхийн хооронд ажилладаг амьтан юм даа, тэгээд тэд үүнийгээ амьдрал гэж нэрийджээ.
Хоёр нарны хооронд хоол ундааг эрхэмлэн аж төрдөг хүмүүс бид хоногийн 24 цагийн дундажаар 8 цагийг нь унтаж, 6 цагийг нь идэж өнгөрүүлдэг (өглөө, өдөр, оройн хоол) билээ. Үлдэж байгаа 10 цагт нь бидний нэрлэдэг их бүтээн байгуулалтыг бий болгохоор хөдөлмөрлөдөг. Гэтэл байнга ажиллаад байвал бас л хүнээ байчихна шүү дээ, тиймээс зугаацна, цэнгэнэ, хайрлана, дурлана ... гэх мэт маш олон зүйлсийг хийдэг. Эдгээрийг үлдэгдэл 10 цагаас хасаад хувааж тооцвол бидний бүтээмж гарах юм шиг байгаан ... Ингээд л бодохоор хүн гэдэг унтаж, идэхийн хооронд ...

Хүмүүс бид дээрх бүтээмж тооцож байгаа цагийг ашиглаж аливаа үйл хөдлөлийг хийхдээ үргэлж алдагдсан боломжийн өртөгтэй тулгарч байдаг. Хэдхэн хоногийн өмнө багш манай ангийхнаар бие даалтын материалыг засуулсан юм (мэдээж багшийн цаг зав нь болохгүй бид нарыг гуйсан хэрэг л дээ). Нэгэн оюутан "багш нар байнга иймэрхүү шалгалт, бие даалт, курсын ажил шалгаад ядаргаатай ажил хийх юм аа" гэж билээ. Миний бодлоор багшийн ажлыг хийхэд хэн нэгэнд мэдэхгүй зүйлийг нь мэддэг болгож, оюутан залуусыг их үйлсийн далайд гаргаж өгч маш их ханамжийг авдаг байх, харин материал засах нтэр нь тэр их ханамжийг авахад алдаж байгаа боломжийн өртөг болж байгаа юм.
Амьдрал гэдэг чинь өөрөө алдагдсан боломжийн өртөгтэй байдаг юм (магадгүй энэ блогийн эхэнд байрладаг Б.Сирийн хэлсэн үгний тайлал болж болох юм)

2 comments:

  1. Dutuugaa duurgeed hayh u eswel dahin neg sav avah uu???

    ReplyDelete
  2. @saka комментийг чинь ер нь бол ойлгосонгүй. Бага зэрэг тодруулаач

    ReplyDelete