Sunday, July 26, 2009

Зун цаг сайхааан ...

Монгол орны нутаг дэвсгэр дээр нарны гэрэл эгц тусах тэр хэдхэн сарын хугацааг зуны улирал гэдэг билээ. Энэхүү ахархан хугацаанд байгаль эх түүний үрс бүгдээрээ гоёлын хувцасаа өмссөн мэт өнгө алагланхан баясацгаадаг. Энэ зуны бороо хуртай байгааг ч хэлэх үү уул тал ногоон ургамлаар өвч хучаастай, өнгө өнгийн цэцэгс найганхан ургаастай ёстой л нэг сайхаааан зун болж байна даа. Яг энэ үеэр Багануур хотын маань цэцэрлэг саад бүрт охид хөвгүүдийн инээд хөөр, гитар хөгжмийн аялгуутай сүлэлдэн үдшийн намууныг цочоодог юм. Тэдгээр залуусын нэг нь би бөгөөд хамгийн дуртай дуунуудынхаа нэгнийх нь үгийг блогтоо тавьюу хэмээн бодлоо.
D---------------------- A
Гэрэлтэй цонхны чинь доор шүгэлдэхэд Bm-------------------F#m Инээмсэглэн чи минь харагдаад Bm-------------------F#m Гараа өргөн намайг даллахад Em------------A-------D Гараад ирдэг байсан хайрт минь Chorus: G -------------- A Багануур хотын гудамжаар F#m --------------- Bm Дурсгалт өдрүүд минь үлдээ юү G --------------- A Буцаад ирнэ ээ чамдаа A ---------------------- D Нисэх шувууд нуураа эргэнэ ээ Сурагчийн цүнхийг чинь хааяа бариад Сургуулийн зүг хамтдаа алхалхад Өглөөн нартай чи минь мишээгээд Урамтайхан алхална хайрт минь Chorus: Цэвэрхэн хотын гудамжаар Шөнөжин зугаацан элдвийг ярилцаад Гэртээ харих ухаанаа умартсан Жаргалтай тэр өдрүүдээ найз нь мартахгүй Chorus: Сайхан байж дээ сурагч нас минь Салан одож дээ үерхэлтэй минь хамт Дахиад олдохгүй хүүхэд насаа Дандаа дурсаж яваарай найз минь Chorus: Жич: Энэ дуу нь Багануурын дуу биш бөгөөд дахилтыг нь Эрдэнэт хотын гудамжаар ... гэж дуулдаг юм.

Tuesday, July 21, 2009

90/10-н харьцаа

Энэ нь юу гэсэн үг болохыг тайлбарлахын тулд та бүхэнд нэгэн болсон явдлыг өгүүлье.

Танай гэр бүлийнхэн өглөөний цайгаа ууж байна гэнэ. Гэтэл охин тань таны цамцан дээр кофе асгачихжээ. Та ингэнэ гэж огт төсөөлөөгүй. Одоо таны хандах хандлагаас бүх зүйл шалтгаална. Та их уурлаж байна, өөрийнх нь цамцан дээр кофе асгасанд охиндоо уурлаж, загнав. Тэгтэл охин тань гомдож уйлж эхлэв. Улмаар та нөхөртөө хандан кофег ширээний ирмэгт ирмэгдүүлж тавьсанд нь уурлаж үг хаяв. Ууртайгаар дээд давхар луугаа гарч цамцаа солино. Таныг буугаад ирэхэд охин тань танд гомдон уйлснаас өглөөний ундаа ууж дуусгаагүй мөн сургуульдаа явах бэлтгэлээ хийгээгүй байна. Үүнээс болж охин тань автобуснаасаа хоцров. Харин нөхөр тань ажилдаа хурдан явах хэрэгтэйг сануулснаар яарч сандран машиндаа сууцгааж замдаа охиноо сургуульд нь буулгана. Уг нь 30 милийн хурдтай явах хэрэгтэй боловч та бүхнээс хоцорч байгаа учраас цагт 40 милийн хурдтай явж байтал 15 минут ч болоогүй байхад хурд хэтрүүлсэн хэргээр 60 доллараар замын цагдаад торгуулсны дараа арай гэж сургуульд ирэв. Охин тань танд “баяртай” гэж хэлэлгүйгээр сургууль руугаа гүйв. Та ажилдаа 20 минут хоцорч ирлээ гэтэл бичиг баримттай цүнхээ мартсан байлаа. Өнөөдөр таны хувьд аймшигтай эхэллээ. Өдөр тийшээ байдал улам доройтож байлаа. Гэртээ харихыг та маш их хүснэ. Яарсаар гэртээ иртэл нөхөр, охин хоёр тань тийм ч сайхан угтсангүй. Учир нь өглөөний явдалд гомдсон хэвээр.

Яагаад? Өглөө хэрхэн угтсантай холбоотой.

Та өдрийг яагаад муухай өнгөрүүлсэн бэ? Шалтгаан нь юу вэ?

А. Кофе шалтаг болсон Б. Охиноос болсон В. Цагдаагаас болсон Г. Танаас болсон

Хариулт Г буюу танаас болсон.

Кофе асгасан нь танд шалтаг болоогүй. Өдрийг муухай өнгөрүүлсэн нь тавхан хоромд гаргасан таны харьцаанаас болсон юм.

Та ингэх хэрэгтэй байсан юм.

Таны цамцан дээр кофе асгалаа. Охин тань хийсэн хэрэгтээ эмзэглээд уйлах гэж байна. Та маш эелдэгээр “За охин минь, алхам тутамдаа анхааралтай бай” гээд эрч хүчтэйгээр дээд давхартаа гарч цамцаа сольсны дараа бичиг баримттай цүнхээ аваад доошоо буухдаа цонхоор охиноо автобусандаа сууж байгааг харна. Охин тань эргэж хараад тань руу гараа даллана.

Нөхөртэйгээ хамт гэрээсээ гарч тус тусынхаа ажилдаа явцгаана. 5 минутын өмнө ажилдаа ирж ажлынхаа нөхөдтэйгээ цоглогоор мэндэлнэ. Даргатайгаа ямар сайхан өдөр эхлэж байгаа талаар ярилцана.

Та ялгааг нь хараач, 2 өөр үйл явдал. Хоёулаа адилхан эхэлсэн, хоёулаа өөрөөр төгслөө.

Ихэнх хүмүүс хэрэггүй зүйлд уурлаж, ядарч өөрийгөө зовоодог.

За тэгвэл үүний нууц нь юу вэ?

Амьдарлын 10% нь таниас яагаад ч шалтгаалахгүй асуудал байдаг бол харин амьдралын 90% нь таньд тохиолдсон явдалд та хэрхэн хандаж үлмаар түүнийг хэрхэн шийдвэрлэж буйгаас шалтгаалдаг.

Хүмүүс үе үе өөр хоорондоо үл ойлголцох зүйлс хэлж, хийж байдаг. Хүн л болсон хойно алдаа гаргадаг ... машин эвдэрдэг ... онгоцны нислэг цагаасаа хойшилж бүх төлөвлөгөө нурдаг үе ч байдаг ... замын түгжрэл биднийг бухимдуулдаг.

Энэ 10% нь биднээс шалтгаалдаггүй. Бусад 90% нь танаас шалтгаална.

Яаж?

Үйл явдалд хэрхэн хандаж түүнийг хэрхэн шийдвэрлэж байгаатай холбоотой. Бидний амьдралд тохиолдож буй бүхий л үйл явдлын 10% нь биднээс огт шалтгаалахгүй, үлдсэн 90% нь бидний хариу үйлдлээс шалтгаалдаг.

Сургамжит өгүүллэг цувралаас ...

Saturday, July 4, 2009

Сайн уу URBAN life минь ...

Хичээл амрахаас өмнө МУИС-н 2 дээр тэнэж яваад нэгэн хямдхан зуслангийн зар уншлаа, зохион байгуулж байгаа хүмүүстэй нь ч уулзлаа, дажгүй санагдсан тул сүүлчийн шалгалтаа өгч дуусмагцаа био-комбинатын ойролцоох газар луу явлаа.
Энэхүү зусланг зохион байгуулж байгаа байгууллага бол христэд итгэдэг оюутнуудын FCS хөдөлгөөн бөгөөд анх сонсоход жаахан эвгүй /Есүсийнхэн англи хэл заана гээд хүүхдүүдэд өөрсдийн сургаалаа заадаг гэх мэт цуу яриа өмнө нь нэг бус удаа сонссон юм/ санагдсан ч сайхан амрах, өөрийн шүтдэггүй шашны сургаал сонсох хоёрын АБӨ-г нь тооцож үзсэнээр зусланд хамрагдахаар шийдэв ээ
Тэнд очоод Ертөнцийн эзэнд итгэгч хүмүүс гэж хэн болох, тэдэнд Ертөнцийн эзний сургаал хэрхэн сайнаар нөлөөлсөн болохыг өөрийн биеэр мэдэрлээ. Оюутнууд бүгдээрээ өөр хоорондоо маш тааламжтай, халуун дулаан эгээ л нэгэн эхийн хүүхдүүд шиг эвтэй найртай, инээд хөөрөөр бялхсан байх юм. Тэд хэлэхдээ энэ бүхний нууц нь ХАЙР гэх юм.
Ямартаа ч шашин гэгч хүний оюун санааг удирдагч нэгэн хүчин юм байна.
14 хоног орчлон ертөнцөөс тасарчихсан байж байгаад ирэхэд олон олон үйл явдал болоод өнгөрчихсөн байх юм. Хамгийн түрүүнд сонссон таагүй мэдээ гэвэл поп хөгжмийн хаан Michael Jackson зуурдаар нас баржээ, L.A.L playoff-д түрүүлчихсэн, бас монгол түмний хайртай ардын жүжигчин Дамчаа гуай насан эцэслэв ... гэх мэт
Ёстой л Сайн байна уу хотын амьдрал минь гэмээр байсан шүү ...