Tuesday, July 21, 2009

90/10-н харьцаа

Энэ нь юу гэсэн үг болохыг тайлбарлахын тулд та бүхэнд нэгэн болсон явдлыг өгүүлье.

Танай гэр бүлийнхэн өглөөний цайгаа ууж байна гэнэ. Гэтэл охин тань таны цамцан дээр кофе асгачихжээ. Та ингэнэ гэж огт төсөөлөөгүй. Одоо таны хандах хандлагаас бүх зүйл шалтгаална. Та их уурлаж байна, өөрийнх нь цамцан дээр кофе асгасанд охиндоо уурлаж, загнав. Тэгтэл охин тань гомдож уйлж эхлэв. Улмаар та нөхөртөө хандан кофег ширээний ирмэгт ирмэгдүүлж тавьсанд нь уурлаж үг хаяв. Ууртайгаар дээд давхар луугаа гарч цамцаа солино. Таныг буугаад ирэхэд охин тань танд гомдон уйлснаас өглөөний ундаа ууж дуусгаагүй мөн сургуульдаа явах бэлтгэлээ хийгээгүй байна. Үүнээс болж охин тань автобуснаасаа хоцров. Харин нөхөр тань ажилдаа хурдан явах хэрэгтэйг сануулснаар яарч сандран машиндаа сууцгааж замдаа охиноо сургуульд нь буулгана. Уг нь 30 милийн хурдтай явах хэрэгтэй боловч та бүхнээс хоцорч байгаа учраас цагт 40 милийн хурдтай явж байтал 15 минут ч болоогүй байхад хурд хэтрүүлсэн хэргээр 60 доллараар замын цагдаад торгуулсны дараа арай гэж сургуульд ирэв. Охин тань танд “баяртай” гэж хэлэлгүйгээр сургууль руугаа гүйв. Та ажилдаа 20 минут хоцорч ирлээ гэтэл бичиг баримттай цүнхээ мартсан байлаа. Өнөөдөр таны хувьд аймшигтай эхэллээ. Өдөр тийшээ байдал улам доройтож байлаа. Гэртээ харихыг та маш их хүснэ. Яарсаар гэртээ иртэл нөхөр, охин хоёр тань тийм ч сайхан угтсангүй. Учир нь өглөөний явдалд гомдсон хэвээр.

Яагаад? Өглөө хэрхэн угтсантай холбоотой.

Та өдрийг яагаад муухай өнгөрүүлсэн бэ? Шалтгаан нь юу вэ?

А. Кофе шалтаг болсон Б. Охиноос болсон В. Цагдаагаас болсон Г. Танаас болсон

Хариулт Г буюу танаас болсон.

Кофе асгасан нь танд шалтаг болоогүй. Өдрийг муухай өнгөрүүлсэн нь тавхан хоромд гаргасан таны харьцаанаас болсон юм.

Та ингэх хэрэгтэй байсан юм.

Таны цамцан дээр кофе асгалаа. Охин тань хийсэн хэрэгтээ эмзэглээд уйлах гэж байна. Та маш эелдэгээр “За охин минь, алхам тутамдаа анхааралтай бай” гээд эрч хүчтэйгээр дээд давхартаа гарч цамцаа сольсны дараа бичиг баримттай цүнхээ аваад доошоо буухдаа цонхоор охиноо автобусандаа сууж байгааг харна. Охин тань эргэж хараад тань руу гараа даллана.

Нөхөртэйгээ хамт гэрээсээ гарч тус тусынхаа ажилдаа явцгаана. 5 минутын өмнө ажилдаа ирж ажлынхаа нөхөдтэйгээ цоглогоор мэндэлнэ. Даргатайгаа ямар сайхан өдөр эхлэж байгаа талаар ярилцана.

Та ялгааг нь хараач, 2 өөр үйл явдал. Хоёулаа адилхан эхэлсэн, хоёулаа өөрөөр төгслөө.

Ихэнх хүмүүс хэрэггүй зүйлд уурлаж, ядарч өөрийгөө зовоодог.

За тэгвэл үүний нууц нь юу вэ?

Амьдарлын 10% нь таниас яагаад ч шалтгаалахгүй асуудал байдаг бол харин амьдралын 90% нь таньд тохиолдсон явдалд та хэрхэн хандаж үлмаар түүнийг хэрхэн шийдвэрлэж буйгаас шалтгаалдаг.

Хүмүүс үе үе өөр хоорондоо үл ойлголцох зүйлс хэлж, хийж байдаг. Хүн л болсон хойно алдаа гаргадаг ... машин эвдэрдэг ... онгоцны нислэг цагаасаа хойшилж бүх төлөвлөгөө нурдаг үе ч байдаг ... замын түгжрэл биднийг бухимдуулдаг.

Энэ 10% нь биднээс шалтгаалдаггүй. Бусад 90% нь танаас шалтгаална.

Яаж?

Үйл явдалд хэрхэн хандаж түүнийг хэрхэн шийдвэрлэж байгаатай холбоотой. Бидний амьдралд тохиолдож буй бүхий л үйл явдлын 10% нь биднээс огт шалтгаалахгүй, үлдсэн 90% нь бидний хариу үйлдлээс шалтгаалдаг.

Сургамжит өгүүллэг цувралаас ...

No comments:

Post a Comment