Эдийн засгийн өсөлтийн онол нь гадаад өсөлтийн онолоос эхлэн дотоод өсөлтийн онол руу чиглэгдсэн байдаг. Харин энэхүү онолын санааг бие хүний түвшинд буулган, өөрийнхөө жишээн дээр тайлбарлахыг хичээлээ.
Богино хугацааны эдийн засгийн өсөлтийг хуримтлалыг нэмэгдүүлснээр бий болгож болно гэсэн Харрод-Домар (1946) –ын неокэйнсийн өсөлтийн загвараар тайлбарладаг. Харин Солоу-Сван (1956) –ын неоклассик өсөлтийн загвар урт хугацаанд хуримтлалын норм, хүн амын өсөлт, капиталын элэгдэл болон шинжлэх ухаан технологийн дэвшлийн нөлөөтэйгээр эдийн засгийн өсөлтийг хангана гэж үздэг. Үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэх эдгээр загварууд нь өсөлтөнд нөлөөлөгч хүчин зүйлсийг загварт параметр хэлбэрээр суулгаж өгснөөрөө гадаад өсөлтийн загвар хэмээн нэрлэгддэг (Barro ба Martin, 2004)
Нөгөө талаас Пол Ромер (1986) ба Роберт Лукас (1988) тэргүүтэй эдийн засагчдын гаргаж ирсэн дотоодын өсөлтийн загваруудад нэг хүнд ногдох орлогын урт хугацааны өсөлт нь үл тайлбарлагдах технологийн дэвшлээс бус шинжлэх ухаан, технологийн дэвшил болон хүмүүн капиталын хэлбэртэй "хөрөнгө оруулалт" –ийн шийдвэрээс голлон хамаардаг гэж үздэг (Snowdon ба Vane, 2005). Бодит эдийн засгийн системийн экзоген үзүүлэлтүүд нь эдийн засгийнхаа системд нөлөөлөхөөс гадна эдийн засгийн гол үзүүлэлтүүд нь эргээд эдгээр үзүүлэлтүүдэд нөлөөлдөг харилцан хамааралтай байдаг. Энэ нь эдийн засгийн өсөлтийг хангаж байгаа эдгээр үзүүлэлтүүд нь загвараараа тодорхойлогддог байх ёстой гэсэн үг юм (Ц.Батсүх, 2011).
Хувь хүний хувьд хичнээн сайхан өсөх дэвших боломжийг бүрдүүлсэн байсан ч тухайн хүний дотоод үүнийг хийхийг хүсч байгаа эсэхээс шалтгаалан амжилтанд өөр өөр түвшинд хүрсэн байх шиг. Миний хувьд 4 жил суралцах хугацаандаа өөрийн амжилттай суралцаж болох гадаад хүчин зүйлсийг хангалттай бүрдүүлж чадсан гэж бодож байна. Гэтэл хийж бүтээсэн зүйл неоклассик үйлдвэрлэлийн функц шиг тасралтгүй өсч байсан ч үүний уламжлалын утга нь буурч байгаа нь жилээс жилд ажиглагдсаар байна. Энэ нь өөрийнхөө "эх сурвалж" –ийг юу гэдгийг хангалттай тодорхойлж чадаагүйтай холбоотой гэж бодоод байгаа. Магадгүй би амжилт гэдгийг есөөр эхэлсэн хоёр оронтой тоо, нэрийг маань бичсэн өргөмжлөл гэж эндүүрч явсных л байх.
Солоугийн загварын хувьд үйлдвэрлэлийн технологийн нөхцөлд хүчин зүйлийн ахиу бутээгдэхүүн буурах хууль үйлчилдэгийг дотоод өсөлтийн загвар үгүйсгэдэг шалтгаан нь бие хүний хувьд өөрийн "эх сурвалж" –ыг оновчтой тодорхойлох гэж үзээд өнөөдрөөс эхлэн өөрийн дотоод өсөлтийг бий болгож эхлэхийн төлөө амьдрах болно.
Ер нь бол чиний блогийг уншихад их хэцүү юм байна. хар дээр цагаан. Жаахан уншаад нүд эрээлжлэв... хэхэ
ReplyDeleteхарин тийм байна аа. өнгийг нь солихгүй бол хайран бичсэн зүйлсийн чинь утга нь алдагдчих гээд байна.
Delete