Фрэдэрик Бастиа
Лаа, дэнлүү, гудамжны гэрэл, бад, гал унтраагуур үйлдвэрлэгчид ба амьтны өөх тос, тос, давирхай, спирт ер нь гэрэгл, гэрэлтүүлэгтэй холбоотой бүх юмыг үйлдвэрлэгчдээс.
Депутатуудын тэнхимийн эрхэм гишүүдэд.
Ноёд оо:
Гадны өрсөлдөгч нэгэнбээр бидэнтэй харьцуулахад зүйрлэшгүй сайн нөхцөлд ажиллан манай дотоодын зах зээлийг өөрсдийн хүн үнэмшгүй хямд үнэтэй гэрэлтүүлгийн бараагаар шахан манай үйлдвэрлэлийг цохин сүйрүүлж байгааг зүгээр хараад суун тэсвэрлэхийн аргагүй байна. Үүнээс болж үнэ унан, хэрэглэгчид тэр өрсөлдөгч рүү эргэж, Франц улсын үйлдвэрлэл зогсонги байдалд орон гацаж байна. Энэхүү өрсөлдөгч бол өөр хэн ч чухам нар юм ...
Бүх цонх, гэгээвч, гадаа болоод дотор байдаг гэрлүүд, хөшиг тагтны хаалга, талбай гэрэлтүүлэгч, гудамжны гэрэл, бамбар зэргийг өөрөөр хэлбэл бүхий л онгойдог нүх сүв, гав цоорхой болгоны битүүлж хаах хууль гаргаж өгвөл тун сайн байна гэж гуйж байна.
Эрхэм хүндэт депутатууд аа, бидний хүсэлтийг тун ч буурьтай авч үзнэ үү. Бидний гаргаж буй хүсэлтийн цаад жинхэнэ шалтгааныг сонсолгүйгээр шууд битгий татгалзаж үзээрэй.
Нэгдүгээрт хэрэв та бүхэн байгалийн гэрэл орж ирэх бүх нүх сүвийг хаачих юм бол зохиомол гэрлийн хэрэгцэээрс өсөх ба ингэснээр Франц улсын дотоодын үйлдвэрлэлд томоохон урамшуулал болох бус уу?
Хэрэв Франц улс лаанд ордог өөх тос их хэрэглээд ирэх юм бол дагаад үхэр хонь өсөх ба зэрэгцээд мах, ноос, арьс, ялангуяа хөдөө аж ахуйн үндсэн түүхий эд болсон бордоо эрс ихсэх болно.
Хэрэв Франц улс илүү их тос хэрэглэх юм бол намуу, чидун,рапс зэргийн тариалангийн үйлдвэрлэл эрс нэмэгдэх болно. Ургамлын тосоор баялаг эдгээр тариалан нэмэгдснээр үүнийг улам илүү үр дүнтэй ашиглах бололцоо бидэнд олдох ба ингэснээр малын тоо толгой ч газрынхаа даацанд ашигтай зөвөөр таацах болно.
Ийм хууль хэрэгтэй л байна, гэхдээ нэг зүйлийг эргэцүүлж үзээрэй, эрхэм депутатуудаа. Энэхүү өргөх бичиг маань хүлээж авагдлаа ч гэсэн шүдэнз борлуулдаг Анзин компаний хувьцаа эзэмшигч ганц нэг франц хүний амьдрал үүнээс болоод учиргүй дэгжиж дэвжчих юм байхгүй шүү.
Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал номны хэсгээс ...
No comments:
Post a Comment