Sunday, March 13, 2011

Хоёр урсгалын онол ;)

Өчигдөр уулзаагүй удсан найз нартайгаа пан үсэрч уулзацгаалаа. Лаг ч юм шиг хүний амьдралын мөн чанар, хүн юуны төлөө амьдарч байгаа талаар бие би биенийхээ үзэл бодлыг сонсоцгоолоо. Үүнээс надад сэтгэгдэл үлдээсэн нэг үзэл бодлыг танд сонирхуулахаар шийдлээ.
Хүний амьдрал ер нь 2 урсгалтай гэнээ. Нэг нь анд нөхөд, ажил төрөл гэх мэт албан ёсны талын урсгал, нөгөө урсгал нь мэдээж хүн төрөлхтөний мөнхийн сэдэв хайр дурлал гэж байгаан.
Олон хүмүүсийн нүдэнд амжилттай явж байгаа хүмүүс дээр дурдсанчлан нэгдүгээр урсгалыг загварчилж чадсан байх бөгөөд үүнийг хичээвэл хэнбгуай ч хийж чадна.
Харин хоёрдугаар урсгалыг загварчилж чадсан хүн хорвоо дээр байхгүйн дээр, чадах хүн ч гарахгүй гэнээ. Хүн бүрийн анхны учрал түүний хувьд насан туршид нь ямар нэг (хар, цагаан, гэгээлэг, гунигтай) толбо үлдээдэг. Магадгүй ийм шалтгааны улмаас хүн бүрт энэ нь түүний private нууц болж үлдэж, түүнээс бусад өөр хүн мэдэж чаддаггүй байх (ийм болохоор нь загварчилж чаддаггүй байх).
Дээрх шалтгааны улмаас эхний учрал ихэнх тохиолдолд алдаж эндэж дараагийн удаад өмнө гаргасан алдаагаа засч (бас сэтгэлийн хат сууж) үйл хөдлөлөө хийдэг. Алдаа засч чадаагүй тохиолдолд бидний нэрлэдгээр "өвгөнтөд" очдог гэнээ (Өвгөнтийн архичидын тэнд очсон шалтгаан нь ихэнхдээ нэг бол аав ээжийгээ алдсан, эсвэл нөгөө 2 дугаар урсгалын эхний алхамаас хүнд хохирол учирсан гэж үзээд алдаагаа засахыг хүсээгүй байдаг (Б.Зоригт 2011)).
Тийм учраас хүн нэгдүгээрт алдах нь тодорхой, хоёрдугаарт алдаагаа засахгүй бол нөгөө хэцүү нэрт газар луу явдаг учраас 2 дугаар урсгалын амьдралыг аль болох эртхэн эхэлсэн нь хамгийн ойрхон дөхөлт хийсэн үнэлгээ болдог юм байна.
Харин таны хувьд энэ бодолтой явдаг вэ?

4 comments:

  1. Наад чинь л харьцангуй ойлголт юмдагуудаа.
    Алдсаныг алийг тэр гэхэв, бүгд өвгөнтөд байхгүй л байгаа байлгүйдээ... :D

    ReplyDelete
  2. minii huvid bvr 2 dahi ursgaliig n tsaashid vrgeljlvvleh ch gvi gej boddiin, nada lav single bh ilvv shan =p

    ReplyDelete
  3. @bell гэхдээ л хүн төрөлхтөний мөнхийн сэдэв болдог энэ асуудалд цаанаа нэг юм байгаа байх, би хүний үзэл бодлыг үгүйсгэх эрхгүй ...

    ReplyDelete
  4. Harrah's Resort Southern California - MapyRO
    MapyRO provides real-time 구미 출장안마 driving 성남 출장안마 directions to 충청북도 출장마사지 Harrah's Resort 남양주 출장마사지 Southern California. Realtime driving directions to Harrah's Resort Southern California, 777 통영 출장샵 Casino

    ReplyDelete