4-р сарын 23-нд сургуулийн ЭЗО-н олимпиадад орохдоо манай баг ийм мэндчилгээтэй байсан юм. Намайг Амраа гэдэг... гэдгээс санаа авав...
Намайг Номун гэдэг ...
Би тийм ч сайн ярьж чаддаггүй, гэхдээ хэдэн зуугаараа чихцэлдэн лекцэнд суудаг МУИС-н эдийн засагт би сурдаггүй. 30, 30-аараа групп болон хичээллэдэг 85 жилийн түүхтэй СЭЗДС-д сурдаг, би.
Сургуулиа би монголын номер нэг сургууль гэдэгт итгэдэг. Миний сургууль тэнгэр баганадсан өндөр барилгатай, ёс суртахуунлаг оюутан бэлтгэдэг, алдагдсан боломжийн өртөг хамгийн бага байхаар багш нараа бид сонгодог.
Тооны машинтай нөхөрлөдөг нябо, ярих чадвараар ажлаа явуулдаг бизнесийн удирдлага, зээл хадгаламжийн хүүгийн зөрүүнээс ашиг олдог банкны ангийн оюутан би биш ээ.
Би эрсдэлийг тооцоолж ирээдүйг төлөвлөхдөө байнгын таамаг дэвшүүлж бодит байдлаас тасардаг БЭЗ ангийн оюутан.
Эдийн засгийн тийм сайн мэдэхгүй ч гэсэн би, эрэлт нийлүүлэлтийн талаар найз нартаа торохгүй тайлбар өгч чадна.
А.Смит, Ж.М.Кейнсийн тухай би зөвхөн номноос л уншсан, гэхдээ тэднийг ЭЗО-г үндэслэгчид гэдэгт итгэдэг.
Эдийн засаг маань хямралаас гарна гэж сүүгээ өргөдөг ижийтэй хүн би, ээж минь надаар бас энэ сургуульд сурч байгаараар маань бахархадаг. Тиймдээ ч би урт хугацааны эдийн засгийг дэмжиж уудам эх орноо хөгжүүлнэ гэж зорьдог.
Тэднийг энд байсныг хүмүүс мэднэ, монголын шилдэг санхүүчид
Биднийг энд байгааг бусад нь мэднэ, бид санхүүгийн оюутнууд
Тэднийг энд байхыг хүмүүс мэдэрдэг, монголын гэрэлт ирээдүй
Баярлалаа ...
Намайг Номун гэдэг...
Дажгүй зохиол шүү хэхэ. гэхдээ тэр "Би тийм ч сайн ярьж чаддаггүй" гэсэн үгийг яалтчгүй хассан нь дээрээ!!!
ReplyDeleteАхын маань blog бусдаас нээг их ялгарахгүй атлаа цаанаа л нэг баавартай нь гайхалтай атлаааааааа гайхамшигтай.............
ReplyDeleteхэхэ Гоё нийтлэл болжээ Номунаа
ReplyDeleteӨшөө олон нийтлэл бичээрэй
хүлээж байгаа шүү
Namaig ch gsn Nomun gdg...hoho
ReplyDeleteнамайг ч гэсэн номун гэдэг.....
ReplyDelete