Thursday, April 8, 2010

Эдийн засгийн онолыг судалсны үр дүнд ...

Би гэдэг эдийн засаг, бизнесийн сургалттай дээд сургуульд суралцаад 4 дэх семистертэйгээ уулзаад байгаа билээ. Өдийг хүртэл өнгөрүүлсэн хугацаандаа энэ сургуулиас би хэд хэдэн амьдралын зарчмыг эдийн засгийн онолын өнцгөөс хардаг болсноо хуваалцъя гэж бодлоо.
Миний бодлоор микроэкономиксийн үндсэн санаа нь эрэлтийг үүсгэгч хэрэглэгч, нийлүүлэлтээр хангагч үйлдвэрлэгч нарын харилцан үйлчлэл юм. Бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээл дээрх бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгч, үйлдвэрлэгч нар нь хүчин зүйлийн зах зээл дээр хөдөлмөрийг нийлүүлэгч, худалдан авагч болдогийн адилаар хүмүүс бид нийгэмд эзлэх байр сууриа эрэлт нийлүүлэлтийн загвараар олж авдаг юм шиг байгаа юм.
Заримдаа аав нарын үг цөөн боловч жинтэй байдаг гэж ярьдаг даа, үүнийг бусад хүчин зүйлс тогтмол гэж үзээд дээрх загвараар тайлбарлавал хүүхдүүд болон аав нарын зах зээл дээр хомсдол үүсчихсэн байгаа юм. Тиймдээ ч аавын үг хүүхдүүдэд нэлээн хүчтэй буудаг байх. Гэтэл ээж нар болон хүүхдүүдийн зах зээл дээр байдал эсрэгээрээ бөгөөд хэт их үглэж байдаг ээж нарын нийлүүлэлт тэнцвэрт цэгээс давчихсан зах зээл дээр илүүдэл үүсгэчихсэн байгаа юм. Магадгүй энэхүү бэсрэг үзэгдлийг яруу найрагч Ц.Хулан Аавдаа гэдэг шүлгэндээ
...Адгаж ижий нар өдөржин радио шиг үгэлнэ
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж аав нар сумын үүзэл шиг хаа нэг дуугарна
Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг
Битүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өтөлдөг ... хэмээн шүлэглэсэн байх ...
/үргэлжлэл бий .../